2019 оны “Шилдэг Дижитал Банк”-аар Голомт банкийг тодрууллаа

Aдмин / Эдийн засаг

2019 оны “Шилдэг Дижитал Банк”-аар Голомт банкийг тодрууллаа.Дэлхийн банк санхүүгийн салбарт нэр хүнд бүхий Global Finance сэтгүүлээсГоломт банкийг Монгол Улсын “Шилдэг Дижитал Банк”-аар тодрууллаа. Голомт банк ньбанк санхүүгийн салбарт анхдагч байсаар ирсэн бөгөөд интернэт банкны үйлчилгээ, олонулсын төлбөрийн карт, хөдөлгөөнт төхөөрөмжид суурилсан смарт банкны үйлчилгээг захзээлд анхлан нэвтрүүлж байсан билээ. Ингэснээр иргэд банкны салбарт очихгүйгээр хэзээ ч, хаанаас ч банкныбүтээгдэхүүн үйлчилгээг хялбараар авах боломж бүрдсэн юм.

image

Мөн дижитал банкны цогцүйлчилгээг 2018 оноос хүргэж эхэлснээс хойш бүрэн дижиталчлагдсан банк болох зорилгодэвшүүлэн амжилттай ажиллаж байна. Үүний нэг илрэл нь техник технологийн хурдацтайхөгжлийн үед харилцагчдадаа илүү хурдтай, энгийн үйлчилгээг хүргэх зорилгоор төлбөртооцооны хамгийн хялбар шийдэл болох “SOCIALPAY-Дижитал хэтэвч”-ийг зах зээлднэвтрүүлсэн явдал юм.Голомт банкаар хийгдэж буй нийт гүйлгээний 93 хувь нь хүний оролцоогүй,онлайн сувгаар дамжиж, жилд дунджаар 6 их наяд төгрөгийн 11 сая орчим гүйлгээхийгдэж байгаа бол SocialPay аппликэйшн хэрэглээнд нэвтэрснээс хойш дижитал хэтэвчхэрэглэгчдийн тоо дариу 3 дахин өсөж, жилд 2.1 тэрбум төгрөгийн төлбөр тооцоохийгдэж, 30 мянга гаруй харилцагч виртуал төлбөрийн картын хэрэглэгч болсноос гаднаинтернэт худалдааны 25 хувь нь тус аппликейшнээр хийгдэж байна.

2018 оны Монгол Улсын хамгийн их таталттай аппликэйшн болж байсан SocialPay-ийг эдийн засаг, бизнес, санхүүгийн манлайлагчдыг тодруулдаг “Bloomberg awards”-ын 2018 оны “Шилдэг Инновац” бүтээгдэхүүнээр шалгаруулж байсан бол дижитал банкныцогц шийдлийг бий болгож буй Голомт банкны ололт амжилтыг Global Finance сэтгүүлээсүнэлэн “2019 оны Шилдэг Дижитал Банк”-аар тодруулсан байна.


Сэтгэгдэл

Зочин [202.131.227.51] 2019-09-10 11:23:26

Энэ хэдэн банк ээлжлээд л нэг их цол нэр хайрладгийн ,Уралдах гээд байвал хамгийн бага зээлийн хүүтэйг нь ард түмэн шалгаруулаад өгнө

Зочин [103.26.195.78] 2019-09-10 09:34:02

голомт бол үнэн тэнэг банк. ажилтнууддаа нийгмийн даатгал төлдөггүй. тэгээд бас банк гээд байгаа. ичиж үхмэрүүд


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.