Б.Батзориг нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурлын тов гарчээ

Aдмин / Хууль

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн 2018 оноос эхэлж ЖДҮХС-аас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэгт нэр бүхий гишүүнд хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг толгойлж явсан УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын долоон хүнд холбогдох хэргийг шалгаж дуусаад улмаар прокурор, шүүх рүү шилжүүлсэн билээ.

Б.Батзоригтой хамт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч асан Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирлаар ажиллаж байсан С.Төгсбилэг, ХХААХҮЯ болон уг сангийн эрх бүхий албан тушаалтнууд болох Ч.Хашчулуун, Э.Чагнаасүрэн, В.Одхүү, Б.Мөнхтулга нарт прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 22.1, 22.4, 22.5 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болон бусад албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан, хээл хахууль авсан, өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

Дээрх хүмүүст холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 13.30 цагт хийхээр товлосон ч яллагдагчаар татагдсан дээрх хүмүүсийн өмгөөлөгчид нь хурал давхацсан тул хойшлуулах хүсэлт тавьсан байна. Ингэснээр урьдчилсан хэлэлцүүлгийг арваннэгдүгээр сарын 18-ны 14.00 цагт хийхээр товлогджээ.


Сэтгэгдэл

Ямар хэцүү юм бэ? Хэн тэгээд УИХ-ын ажлыг хийх вэ? [202.131.225.53] 2019-11-13 03:10:31

Үндсэн хуулийн өөрчлөлт батлах гээд УИХ-ын гишүүн БҮР тооцоонд орчихоод байхад чинь юун шоронд оруулах вэ? Тэгэхлээр Үндсэн хуулийг чинь хэн батлах юм бэ? Иймд гишүүдийг ирэх оны зун хүртэл АМАР ТАЙВАН байлгаач. МАН-ын бүлгийн ахлагч хүртэл Авилгалтай тэмцэх газарлуу дуудагдаад ямар хэцүү юм бэ. Хэн тэгээд УИХ-ын ажлыг хийх юм? Кх! Кх-кх!

zochin [43.228.131.122] 2019-11-12 10:26:48

zochin 46 d chi tiim vnetei yum yy.mongold tiim ix vnetei xvmvvs komment bichdeg yum bol exleed ta bvxen il garaad daraani tor bari

зочин [202.9.42.46] 2019-11-12 08:28:09

монгол төр ийм үнэгүй новшнуудаас салмаар байна.

Зочин [202.21.108.156] 2019-11-12 07:33:02

Наадуул чинь хойшлуулсаар байгаад хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгана

Зочин [202.179.24.193] 2019-11-12 06:42:23

ийм хогийн шалгагдаж байгаа авилгач луйварчин хулгайчууд нь шорондоо биш төрийн ордондоо инээмсэглэн заларч байдаг үйлдэл үхэр монголд л байдаг байх даа

Зочин [66.181.179.242] 2019-11-12 06:29:45

Хамт ажиллаж байсан биш нохойг сайд байхад удирдлага доор нь ажиллаж байсан барлагууд гэж бичнэ сэтгүүлчээ

Зочин [103.229.122.128] 2019-11-12 05:57:28

Ноены хуугийн омноос цэрэгт явагсадын " нэрс эхнээсээ тодорч байх шиг байна ?! Зугээр зугээр , " шоронд хоолоор таслахгуй , АВГАЙ зэргийг чинь баттай ( бух ( буюу зуурдын !) насаар нь !) даана " гээ биз дээ ??! гэхдээ цаадуул чинь ( УИХ-н эрхэм гишуудийг хэлж байна !) ЗАЛЬТАЙ шуу , гэрээ хэлцээгээ бичгээр хийгээд ( хурууны хээнуудээ !) НОТРООТООР батлуулаарай ( юмыг яаж мэдэхэв !) ...

Иргэн [202.179.4.250] 2019-11-12 05:52:59

УИХ-ын гишүүд хаачив. Содбаатарын 2 тэрбумыг шалгаж арга хэмжээ авбал яасан юм. ББСБ-аар оруулсан нь тодорхой шүү дээ.

Гишүүд их ажилтай байгаа. [202.131.225.53] 2019-11-12 06:36:25

УИХ-ын гишүүд Үндсэн хуулийг шинэчлэн батлах гээд завгүй байгаа. Тэднийг битгий үймүүл.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.