Архангай аймагт сүүлийн 24 цагт 703 шинжилгээ хийж, шинээр 57 тохиолдол илэрчээ

Aдмин / Орон нутаг

Архангай аймгийн Хотонт тав, Эрдэнэбулган 27, Хайрхан найм, Өндөр-Улаан дөрөв, Хашаат найм, Цэнхэрт зургаа нэмэгдсэн байна. Ингэснээр аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 807 боллоо.

Эмнэлэгт хэвтэж байгаа: 306 /2 тохиолдол УБ-т хэвтсэн, 1 тохиолдол гэрээр/ Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 132, Ихтамир сумын эрүүл мэндийн төвд 25, Хайрхан сумын эрүүл мэндийн төвд 23, Хашаат сумын эрүүл мэндийн төвд 50, Хотонт сумын эрүүл мэндийн төв 17, Чулуут сумын эрүүл мэндийн төвд 17, Төвшрүүлэх сумын эрүүл мэндийн төвд18, Өндөр-Улаан сумын эрүүл мэндийн төвд 9, Цэнхэр сумын эрүүл мэндийн төвд 13, Батцэнгэл сумын эрүүл мэндийн төвд 2 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан нийт 458 иргэн байна. Ойрын харьцагч 5533 /нийт өссөн дүнгээр/, гэрийн тусгаарлалтад 1311 иргэн байна.

Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 06-р сарын 17-ны өдрийн 00.00 цагийн байдлаар I тунд – 50087, II тунд – 44473 хүнийг дархлаажуулаад байна. Сүүлийн 24 цагт 19 обьектын 4057 мкв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.237] 2021-06-17 15:27:00

УЛС ОРОН ДАЯАР ВАКЦИНЖУУЛАЛТАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЖ БАЙСАН ШИГЭЭ ШИНЖИЛГЭЭНДЭЭ ИДЭВХТЭЙ ХАМРАГДАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНАА.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.