МУГЖ Т.Ариунаа НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элчийн үүргээ дуусгав

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн элч, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн тус сантай байгуулсан гэрээ дуусгавар болж, Элчийн үүргээ дуусгаж байна.
Дуучин Т.Ариунаа 2001 онд НҮБ-ын Хүүхдийн Сангийн элчээр томилогдсон бөгөөд энэ хугацаанд тус сантай хамтран хүүхдийн олон асуудлаар нөлөөллийн ажил хийж байсан. Тухайлбал, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд аж төрөх, хөгжих, хамгаалуулах эрхийг хангах хэд хэдэн кампанит ажлуудад оролцож байв. Тэр дундаа Хүүхдэд ээлтэй аймаг нэртэй хөдөлгөөнийг Хэнтий аймагт эхлүүлж байв.
2002 онд НҮБ-ын Тусгай чуулган хүүхдийн эрхийн асуудлаар болсонтой холбогдуулан “Хүүхдийн төлөө за гэж хэлье” дэлхий нийтийг хамарсан хөдөлгөөн өрнөж, тус хөдөлгөөнд Монгол Улс нэгдэж, “Хүүхдийн төлөө за гэж хэлье” кампанит ажлын нээлтийг үндэсний хэмжээнд хийж байсан түүхтэй. Энэхүү үйл ажиллагаанд зориулж Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатарын үг, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ая зохиогч Л.Балхжавын аялгуу “Нарны хаан хүүхэд” дууг НҮБ-ын Хүүхдийн Сангийн элч дуучин Т.Ариунаа дуулж, олны хүртээл болгож байсан билээ. Тэрбээр АНУ-ын Нью-Йорк хотноо хүүхдийн эрхийн асуудлаар болсон НҮБ-ын тусгай чуулганд зориулсан гала тоглолтод “Нарны хаан хүүхэд” дуугаа дуулж байсан юм.
Жил бүр НҮБ-ын Хүүхдийн Сангаас эрхлэн гаргадаг “Дэлхийн хүүхдийн аж байдал” томоохон судалгааны тайлангийн Монгол дахь нээлтэд оролцож, хүүхдийн асуудалд анхаарал хандуулахыг уриалж байсан.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн үйл ажиллагаанаас шалтгаалан хэсэг хугацаанд завсарласны дараа дуучин Т.Ариунаа 2015 онд НҮБ-ын Хүүхдийн Сантай харилцаагаа албан ёсоор шинэ шатанд гарган үргэлжлүүлэхээр болж, хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Ингэхдээ тус сангийн хүсэлтээр нярай хүүхдийн эрүүл мэнд, тэр дундаа нярайн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг дэмжин ажилласан.
Энэ хүрээнд “Анхны тэврэлт” мэдээлэл харилцааны аянд оролцож байснаас гадна Налайх дүүрэгт болсон дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөрт зориулсан олон нийтийн арга хэмжээнд оролцож, Монголд нярайн эндэгдлийг бууруулахын төлөө дуу хоолойгоо нэгтгэж байгаагаа илэрхийлж байсан.
2019 онд тус сангаас ЦЕГ-тай хамтран зохион байгуулсан “Зөв тусгал” хүүхэд хамгааллын үндэсний аянд нэгдэж, ая дуугаа өргөж байсан. Мөн тус сангийн 70 жилийн ой болон бусад тэмдэглэлт үйл ажиллагаанд оролцож байсан.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, “Бидний ажлыг өнгөрсөн хугацаанд байнга дэмжин ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулж байсан дуучин Т.Ариунаад НҮБ-ын Хүүхдийн Сангийн үе үеийн удирдлага, хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Хувь хүн, эх хүн, уран бүтээлчийн хувиар Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө дуу хоолойгоо цаашид ч өргөсөөр байх болно гэдэгт итгэж байна” хэмээв.
Сэтгэгдэл
Зочин [139.5.217.189] 2022-02-10 05:57:50
te.neg
Зочин [93.24.184.97] 2022-02-08 20:26:00
зүгээр л дуугаа дуул хүүхдүүд хүчиндүүлж алуулж яргалуулж үхсээр байхад 1 ч үг дугараагүй байж өр ширээ нэхэжлэх болхоороо өвлийн хүйтэнд гудманд хэл ам хийгээд суудаг ийм хүн хүүхдийн элч гэж нэр гоёдоно эсгий хийх газар нохой хэрэггүй дуу хоолойнд нь амжилт хүсье харин
Зочин [202.126.88.155] 2022-02-08 14:33:49
Хүүхдүүдэд хэрэг болохоор олигтой ажил хийсэн юм уу? Буяндоржийн компанийг л дэмжиж олон хоног нойр хоолгүй зүтгэсэн байх
Зочин [202.179.8.46] 2022-02-08 02:58:44
хийсэн ажил бага байлаа ойлгоогүй их явсан
bataa [66.181.185.134] 2022-02-07 12:39:24
hiij buteej bga zuilgui sanaa amar hun boloson deer bhoo awgainhaa ajilaa hgd hewtej bai
Зочин [66.181.179.233] 2022-02-07 10:45:25
Ашгүй хугацаа гэж бдаг нь яамай даа гэж...ямар учиртай нэр болохоо ч мэдээгүй бхоо Ариунаа гуай.
Зочин [122.201.22.15] 2022-02-07 10:11:23
Хамгийнсайн сайхныг хүсье
Зочин [66.181.185.176] 2022-02-07 09:05:15
Хүүхэд хүчиндүүлэж бузар ярагчидийн гарт амь насаа алдаж байхад энэ эмэгтэй дуугараачгүй нийгэмд ч манлайлал үзүүлээгүй !!!Хүүхдийн элч дуучин гэдэгээр НҮБ-ийн хүүхдийн сангаас сар бүр 1500долларын цалин авч байсан шүү!!! Одоо зайгаа тавьж өгөх нь зүйтэй
Зочин [71.140.148.17] 2022-02-07 13:22:06
Pooh neeree u? Ene hetsuu tsag ued ulam Ih um hiih heregtei dee
Бс [202.9.46.176] 2022-02-07 08:44:14
Тэр нь дээрээ. Аль эрт огцруулах байсан юм. Юуч хийгээгүй.
Зочин [66.181.161.108] 2022-02-07 08:14:33
Үүхсэн ацаараа энэ далиЙ амтай авгай элч хаха нохой нөхрөө гинжлээд ташуурддаг гаж секс хийдэг нүдний булайнууд хахаха
Зочин [202.9.46.250] 2022-02-07 07:42:27
НҮБ-ын хүүхдийн сангийн зүгээр л билэг тэмдэг.
Зочин [66.181.188.174] 2022-02-07 07:27:40
Буяндорж гэж хүнийг хэлс хэргээр шүүж байсан шүүгч, нөгөө Сүмбэрэлзул гэж төрийн албанаас шүүхийн ерөнхий зөвлөлд шилжсэн луйварчин нарт ял өгөх болоогүй юу? Аниунагийн нөхөр, гэр бүлд нь энх тунх амар амгалан амьдрах болтугай гэж хүсье.
Зочин [66.181.187.115] 2022-02-07 07:25:24
Yu hiihee ch oilgohgui bj bj duusgaj...ashgui..hudulmurch Udirdagch hvn bsan n deer l dee...Aali ert holdoh bsan yum..Durak
Зочин [139.5.217.189] 2022-02-10 05:57:29
mungu shsde oilgo l doo