НЭГ ӨРХӨД 7 ХОНОГТ 7 ШУУДАЙ ШАХМАЛ ТҮЛШ ОЛГОЖ БАЙНА

Aдмин / Нийгэм

Гэр хорооллын айл өрхүүдэд долоо хоногт хэрэглээний сайн картаар олгодог 6 шуудай сайжруулсан шахмал түлшний тоо хэмжээг өнгөрөсөн нэгдүгээр сараас 7 болгон нэмэгдүүллээ. Засгийн газрын “11-11” төв болон Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчийн харилцааны 70119400 дугаарын утсанд, “Долоо хоногт картаар олгодог зургаан шуудай түлш хүрэлцэхгүй байна” гэх гомдол маш олон давтамжтайгаар ирдэг байна.

Ялангуяа том ам.метр талбайтай амины орон сууцтай айл өрхүүдэд картаар олгодог дээрх тооны түлш хүрэлцдэггүй гэх гомдол дийлэнх хувийг эзэлдэг.

Иргэдээс ирсэн энэ санал гомдлыг үндэслэн долоо хоногт олгодог түлшний хэмжээг нэг шуудайгаар нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрөгч ням гарагаас эхлэн хэрэгжүүлж эхэлжээ. Ингэснээр өдөрт борлуулалтад гардаг түлшний хэмжээ 600-700 тонноор нэмэгдэж 3000-3700 тонн болж байгаа юм байна.

Тавантолгой түлш ХХК нь гурван үйлдвэрийн 15 шугамаар хоногт 2000-2300 тонн түлш үйлдвэрлэж өдөр тутамд борлуулалтад гаргаж байгаа бөгөөд зөрүү түлшийг агуулахад байгаа нөөцөөсөө худалдан борлуулах юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.28] 2023-02-06 06:44:57

Яг үнэнээ хэлэх үү. Би насаараа монгол гэртээ амьдарч байна. Төслийн зуухтай. Нэг шуудай нүүрсээ 6 хуваагаад өглөө 5 цагт орой 4 цагт 2 удаа галаа түлнэ. 3 хоног хэрэглэнэ. Манайх маш дулаахан. Өөрөөр хэлбэл 6 шуудай нүүрсээ 21 хоног түлдэг. Гэр бол нэг эсгий давхар, нэг зулхай давхар, нэг цаасан давхар, бас сайн брезенттэй. Гэр байшингаа сайн дулаалахгүйгээр нүүрсээ нэмээд байна гэдэг бол утаа нэмж үйлдвэрлээд байгаагаас гадна цоорхой саванд ус дүүргэх гэж оролдоод байгаатай яг адил. Сард 30 орчим шуудай нүүрс өгнө гэдэг бол 3*4 дахин их утаа болгоод байна. Хоёрхон хүн амьдардаг хоосон хүйтэн том байшингаа зун хэрэглэж өвөл гэртээ амьдарцгаа.

Зочин [66.181.188.167] 2023-02-04 12:57:21

Argaa barj baina

Зочин [202.126.89.138] 2023-02-04 09:03:38

Ийм сонин засаг гэж байхуу. Өвлийн хүйтэнд ...

bro [64.119.19.247] 2023-02-03 18:23:55

tulshee hurtel hyazgaartau awch bh ch gej


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.