13 настай хүүхдийг хүчиндсэн цагдаад 12 жилийн хорих ял оноожээ

Aдмин / Нийгэм

Сэлэнгэ аймгийн цагдаагийн албан хаагч бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 /Бага насны хүүхэд хүчиндэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Уг алба хаагчийн гэм бурууг шүүх хурал Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болсон байна.

Шийдвэрийн талаар тус шүүхээс дараах мэдээллийг өглөө.



Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаа жолооч асан шүүгдэгч нь 26 настай, тэрбээр өөрийн гэртээ болон тээврийн хэрэгсэл дотор үргэлжилсэн үйлдлээр 13 нас, 2 сар, 26 хоногтой бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогдож, прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

Бага насны хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед “шүүгдэгчтэй 4-5 удаа бэлгийн харилцаанд орсон” талаараа тогтвортой мэдүүлж ирсэн боловч шүүх хуралдаанд “шүүгдэгчтэй бэлгийн харилцаанд ороогүй” гэж мэдүүлдэг.

Харин шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, хохирогч охиныг мэдэж байгаа, дуугүй байх эрхээ эдэлж байгаа талаар тайлбарласан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс: “...хохирогч охин бие бялдрын хувьд өндөр, биерхүү тул 13 настай гэж мэдээгүй, 16 настай гэж бодсон учраас 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэсэн зүйлчлэлээр хөнгөрүүлж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргасан.

Бага насны хохирогч ...нь гэрээсээ 8 удаа сураггүй алга болж, Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, тухай бүр нь ар гэрт нь хүлээлгэн өгч байсан баримт хавтаст хэрэгт авагджээ. Бага насны хохирогчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулахдаа түүний талаарх бүхий л хувийн мэдээллийг фото зургийн хамт цагдаагийн бие бүрэлдэхүүнд дотоод цахим сангаар мэдээллийн дагуу шүүгдэгч нь 2024 онд бага насны хохирогчийг алга болох үед олж ар гэрт нь хүлээлгэн өгч байсан тул түүнийг 13 настай гэдгийг мэдээгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Энэхүү гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь бага насны хохирогчийн хойд эцэг, ар гэрийн хараа хяналтгүй байдлын улмаас өмнө нь хүчингийн гэмт хэргийн хохирогч болж, улмаар өөрөөсөө ах, эгч нартай харилцдаг, насанд хүрсэн хүмүүсийн хийдэг бүхнийг хийхийг хүсдэг, тэдний нөлөөнд автан архидан согтуурдаг, гэр орноосоо олон хоногоор, удаа дараа алга болж, гадуур тэнэдэгтэй шууд холбоотой гэж үзэхээр байна.

Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шүүхийн шийдвэрийн хураангуй бичсэн: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл

Эх сурвалж: Шүүхийн Ерөнхий Зөвлөл

IKON.MN


Сэтгэгдэл

зочин [43.228.128.2] 2024-07-30 18:32:05

Хүүхэд өөрөө гадуур тэнэдэг буруу зам руу орсон юм бна . Хүүхдийг ийм байдалд оруулсан бүх хүнд хариуцлага тооцоочээ . Тэр тусам тэр хойд эцгийг шалга Насанд хүрээгүй хүүхэдтэй харьцаанд орсон гэж цагдаа нар л мэдэгдсэнээс мэдэгдээгүй зөндөө хүмүүс Сэлэнгэд байгаа юм байна да наад хүүхдээ сайн байцаагаад бүгдийг нь олоод хариуцлага нэх тэгж байж л дараа дараагийн үйлдэл давтагдахгүй

Зочин [103.57.92.115] 2024-07-30 07:01:33

12 жил бага бна

ХУУЛИЙН сайд анхаарч байгаа байх [103.212.119.216] 2024-07-29 06:08:24

ЯАГААД 4 цагдаагийн бүлэг хүчингийн хэрэг хувирч нэг цагдаагийн хэрэг болов. ИНГЭЖ санаснаа хийдэг цагдаагийн дарга нар ЦЕГ ыг одоо удирдаж байна. ИЙМ удирдлагатай ЦЕГ ын удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж шударга удирдлагатай болгох ёстой.

Ineedtei kino [122.201.31.155] 2024-07-29 02:45:11

Tsagdaad durgui Zagdaa tsagdaad durgui tsagdaa tsagiin naiz aijii tsagdaanuud hamgiin aimaar huuli sahiulagch bna gd bodood uzdee shal ineedtei humuus ch yumu kk

Зочин [66.181.161.91] 2024-07-28 18:28:47

Хамгийн инээдтэй нь нэг нь туг тахьдаг тээ, монгол юм даа хөөрхийс. Феодалын ах дүүс амраг садан нь дундаа байгаа гологдлоо чирээд гардаг, тийм болохоор амьдрал нь өөдөлдөггүй.

Зочин [202.126.89.237] 2024-07-28 15:16:25

ПРОКУРОРЫН ДЭРГЭДЭХ МӨРДӨНГ СЭРГЭЭЧИХ

Зочин [103.57.92.115] 2024-07-30 06:58:21

прокурорын дэргэдэх мөрдөнг яаралтай сэргээх хэрэгтэй бна хууль хүчний болон шүүх байгууллага днндүү хуулиа зөрчиж хэмжээлшгүй их эрх эдэлж бгааш зогсоох хэрэгтэй

Munhuud [122.201.31.242] 2024-07-28 01:42:08

Tegvel ene ger bul salahiig zogsooh ni zuv yum bish uu tsagdaa narin haraand urtsun ger buluud iluu ih hohirch bna zuvuu munhuu

З [202.9.40.163] 2024-07-27 23:05:23

Зөв гэхдээ иргэдиин боломжииг хулгаалагч авилгач луйварчин том жижиг нам дагасан өлөн гайнуудад иим л өгдөг болоосой автобус хүртэл хуучнаар соилдог бузрууд

Зочин [76.66.121.43] 2024-07-27 21:30:31

Tsagdaagiin suldend ni zasaa unjuulj boob zuraa odoo delhii daynd uu iig tugee darga ni ene hereg garah ued hen bsan ter hun yos zuin hariutslaga yagaad huleehgui bga yagaad medegdel hiij ohid emegteichuudees uuchlal guihgui bga gedeg l nobsh bga shu dee

Иргэн [122.201.31.50] 2024-07-27 00:47:09

Нөгөө эмэгтэй гишүүдийг сайн хөөргөж ажил хийлгэх хэрэгтэй айгаад ажил хийхгүй бна уу гүй юу өмнөх нөхдүүд маш муу ажилласан одоо Нара сайн ажиллах боломжтой ганц хүн шүү

Зочин [167.179.6.156] 2024-07-26 18:41:49

Энд мундаг бичиж байгаа хүмүүс өөрсдийнхөө амьдалд илүү анхаарах хэрэгтэй шүү. Та хүүхдээ зөв хүмүүжүүлэх юм бол таны хүүхэд энэ бүхнээс уридчилан сэргийлэгдэж хамгаалагдах боломжтой. Энэ охины гэр бүлийн гишүүд бас хариуцлага хүлээх шаардлагатай. 13 настай хүүхэд архи ууж олон хонгоор явна гэж юу гэсэн үг вэ? магадгүй хүүхдээ хүмүүжүүлсэн бол хүүхэд чинь бага насны ямар нэгэн Трамагүй өсөж алдаа хийсэн цагдаа алдаа хийлгүй яваж ч боломжтой байх байсан. энэ бүхэн хүний амьдрал ирээдүй бүх зүйлээр яригдаж байгааг битгий мартаарай. Мөн цагдаагийн байгуулага шинэчлэлт хийж үргэлж үнэн зөв ажиллах цаг болсон. Таны дургүй хүн олон жилийн ял авж хийгээгүй хэргээ үүрэх ёсгүйг анхааараарай!

Зочин [202.126.89.237] 2024-07-28 15:15:31

Архи уусныг чи яаж мэдэж байна. Арай цагдаагын хамаатан бичиж байна уу

Зочин [202.126.88.175] 2024-07-26 15:15:59

ЗО жил хорь тэгээд засааг нь аваад хаячих зэвүүн бузар хүн хогыг

Зочин [202.126.88.175] 2024-07-26 15:10:45

39 жил хорь тэгээд засаад хаячих зшгүүн барамыг

Зочин [46.211.121.98] 2024-07-26 13:59:48

Бага насанд аав, ээж нар Мангас гэж 3 толгойтой амьтанаар айлгадаг блаа, одоо цагт Цагдаа гэдэг бороохой, нулимс асгаруулагч, гав гинж зүүсэн айхтар "амьтанаар" айлгадаг болж дээ...ккк ккк

Зочин [66.181.184.192] 2024-07-26 13:09:12

цагдаагийн байгуулагад л шинэчлэлт хэрэгтэй юм шиг байх юм даа ... гадаадын цагдаа нарыг харж байхад ард иргэддээ тусалсан, сайхан үйлчилсэн ийм л байдал харагдах юм ... орос монгол гэхээрээ л цагдаа нараасаа айсан хүмүүс байх юм :(

Zochin [202.55.188.36] 2024-07-26 10:06:13

Yagad iim niigemtei yum be. Yagaad neelttei horih angi gej, Yagad 12 jil gj ??? Ene zuger zahiin hulgai bish sh de .Eo unheer heleh ch ug alga neeree !!! Iim archaagui tor zasagtai bhad unheer bidnii ireedui bolson ur huuhed hoich ue ... Zugeer l naad hun durstei malnaas dor adguusnuudaa TSAAZLAAD ogooch Mongol uls Tsaaziin huulia sergeemeer yum !!!


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.