М.Буянбадрах: АМНАТ-ийн одоогийн тогтолцоог өөрчлөхгүй бол Монголд үйлдвэр барих хүн олдохгүй
Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбооны гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай ярилцлаа.
———————————————————————————————————–
-2025 оноос боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх хууль хэрэгжиж эхэлнэ гэж ирэх оны төсвийн танилцуулгын үеэр онцолж байсан. Хууль хэрэгжсэнээр энэ салбарт ямар боломжууд бий болох вэ. Татварын чөлөөлөлт бодит дэмжлэг болж чадах уу?
-Боловсруулах үйлд вэрүүдийн тоног төхөө рөм жийг гаалийн албан татвараас чөлөөлөх, НӨАТ-ыг сунгаж төлөх хууль хэрэгжээд явж байгаа. Шинээр байгуулагдах үйлд вэрүүдэд бага хэмжээний дэмжлэг болно.
-Сая Сангийн сайд 2025 оноос хэрэгжинэ гэсэн шүү дээ. Ирэх жилээс хэрэгжинэ гээд байгаа нь ямар учиртай юм бэ?
-Хөнгөлөлт үзүүлж буй нэр зүүх гэж байгаа юм байлгүй.
Үнэхээр энэ төр засаг хүнд үйлдвэрийг хөгжүүлэх оношоо олохгүй байгаа юм. -Тэр онош нь юу юм бэ?-АМНАТ-ийн одоогийн тогтолцоог өөрчлөхгүй бол Монголд үйлдвэр барих хүн олдохгүй. Үйлдвэрүүдийг дэмжье гэвэл зөв онош нь АМНАТ-ийг тогтолцоог эрс өөрчлөх ёстой. АМНАТ бол нэг удаа заавал төлөгдөх ёстой гэдгийг онцольё. Манай улс шиг олборлох, баяжуулах, боловсруулах шат бүрд АМНАТ ногдуулдаг улс дэлхийд байхгүй.
-Хамтарсан Засгийн газар мөрийн хөтөлбөрөө баталчихлаа. Хүнд үйлдвэр сэргэх боломж харагдаж байна уу?
-Мөрийн хөтөлбөрт сайхан үйлдвэрүүд барьж байгуулах талаар тусгагдсан. Юуны түрүүнд Засгийн газар өмнөх алдаагаа дэнсэлж засах ёстой. Яагаад өөрийн ордгүй 30 орчим баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд татварын өрөнд орж үйл ажиллагаагаа зогсоов, хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний үе шат бүрд АМНАТ ногдуулах зөв юм уу. Яагаад шинээр үйлдвэрүүд нэмэгдэхгүй, ажлын байрууд байхгүй болов, хувийн хэвшлийн үйлдвэрүүдийн хэдий хэмжээний хөрөнгө царцав гэдэг асуудлуудыг судлах ёстой. Монголд өөрийн ордтой 18 үйлдвэр үлдэж бусад жижиг ордгүй үйлдвэрүүдээ шууд дампууруулах замд оруулчихсан. Ашигт малтмалаа баяжуулж, боловсруулж нэмүү өртөг шингээсэн экспортын бүтээгдэхүүнийг дэмжинэ гэчихээд яагаад бодит байдал дээр хувийн хэвшлийн үйлдвэрүүдээ дэмждэггүй юм бэ гэдгийг судалдаг нягталдаг албагүй болжээ. Бидний баяжуулж, боловсруулж чадаагүй ашигт малтмал хилийн гадна байгаа үйлдвэрүүдийн түүхий эд болж тэд жинхэнэ ашгийг хүртдэг. Ашигт малтмалынхаа 90 гаруй хувийг түүхийгээр нь экспортлосоор байна. Ядаж 20-25 хувийг баяжуулж боловсруулдаг болоход маш олон ажлын байр бий болж, их хэмжээний валютын орлого олно. Боломжоо ашиглаж чадахгүй байна. Хамтарсан Засгийн газар Ашигт малтмалын хуулиа, АМНАТ-өө дэлхий нийтийн зарчимд нийцүүлж өөрчлөх хэрэгтэй. Үүнийг зөв өөрчилж байж мөрийн хөтөлбөр бүрэн хэрэгжинэ.
-Сангийн сайд 2025 оны улсын төсөвтэй хамт татварын шинэчлэл хийнэ гэсэн. шинэчлэл хийгдэж чадах уу?
-Чадахгүй. Яагаад гэвэл Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг олоогүй орлогоос нь, зараагүй металлаас, өөрийн ордгүй үйлдвэрүүдээс давхар авдаг алдаатай бодлогоо өөрчлөхийг хүсдэггүй. Энэ алдаатай бодлогоос шалтгаалж татварын алба авч чаддаггүй авлагатай, компаниуд нь төлж чаддаггүй их хэмжээний өртэй болоод байна. Зөвхөн бид шүүмжлээгүй, гадаадын хөрөнгө оруулагчид, судалгааны байгууллагууд хангалттай шүүмжиллээ. Татварын өрөнд орсон компаниуд үйл ажиллагаагаа өргөтгөж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа, ажлын байраа нэмэгдүүлэхгүй.
-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэлийг яаж хийх ёстой вэ?
-Ашигт малтмалын тухай хууль бол манай улсын хөгжилтэй маш холбоотой суурь хууль. Уг хуулийг 35 удаа өөрчлөөд энэ том салбарын хөгжлийг тушаад гадаадын хөрөнгө оруулагчдыг хүлээлтэд оруулсан. Манай улсын гурван том орд л улсын төсвийн орлогын ихэнхийг бүрдүүлж энэ салбарын нүүрийг тахалж байна. Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх гэж УИХ-ын сүүлийн найман чуулганаар хэлэлцэх жагсаалтад оруулсан боловч салбарын яам нь өргөн барьддаггүй. Сангийн яамтайгаа ойл голц доггүй.
Шинээр байгуулагдсан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Ашигт малтмалын тухай хуулиа эрс өөрчилж гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалтыг цогцоор нь дэмжсэн хуулийн төслийг энэ ондоо багтааж батлуулах түүхэн хүлээлт үүсээд байна. Шинэ сайдтай уулзах хүсэлт тавьсан боловч хүлээж авахгүй байгаа.
-Хөрөнгө оруулагчдын зүгээс ямар асуудлыг сонирхож хүлээж байгаа бол?
-Хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохгүй байгаагаас болж хайгуулын салбар уналтад орж улсын нөөц нэмэгдэх боломжоо алдсаар байна. Улмаар хайгуулын үйл ажиллагаа хумигдсан тул олборлолтын салбарт шинэ ордууд нээгддэггүй. Өөрийн ордгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд давхар АМНАТ, үндэслэлгүй олон улсын жишиг үнэ зэргээс шалтгаалаад олон үйлдвэр хаалгаа барьж шинэ үйлдвэрүүд хүлээлтэд орсон. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдах, тодорхой хувийг шилжүүлэхэд урьдчилгаа татвар төлүүлдэг болгосон. Бид дэлхий нийтэд байхгүй ийм тоглоомын дүрмээ засахгүй бол томоохон Хөрөнгө оруулагчид орж ирэхгүй.
Хүндрэлтэй асуудлуудаа энэ Засгийн газар хурдан шийдэх хэрэгтэй.
-Жишиг үнэ бодитой бус тул компаниудад хүндрэл учруулсаар байна уу Биржийн арилжааны талаар саналаа хэлнэ үү?
-Олон улсын зах зээлийн үнээр АМНАТ ногдуулснаар тухайн компанийн олоогүй орлогод АМНАТ ногдуулж байна. Мөн баяжмалд дагалддаг ялгаж салгах боломжгүй өчүүхэн хувь эзэлдэг үнэт металлуудыг олон улсын зах зээлийн үнээр борлуулсан гэж үзээд АМНАТ ногдуулдаг. Жишиг үнэ бодитой бус байснаас маш их хэмжээний татварын өрөнд орсон нүүрсний болон жоншны компаниуд байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль мөрдөгдөж эхлээд жил гаруй боллоо. Нүүрс, угаасан нүүрс, төмрийн болон жоншны хүдэр, баяжмалын жишиг үнийг тогтоож АМНАТ ногдуулдаг эрх зүйн орчинг бий болгож хувийн хэвшлийн компаниуддаа татварын дарамтыг бууруулах боломж их байна. Татварын дарамт буурснаар тэдний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
-Төмрийн баяжмал, бүтээгдэхүүн боловсруулахад бас л АМНАТ саад болж байна уу?
-Тэгэлгүй яахав. Бага агуулгатай төмрийн хүдэр АМНАТ шингэсэн, НӨАТ-тай үнээр худалдаж аваад баяжуулаад, бүтээгдэхүүн буюу хорголжин үйлдвэрлээд экспортлоход олон улсын жишиг үнээр тооцож дахин АМНАТ ногдуулдаг. Төмрийн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ дэмждэггүй хууль, тогтоол, журамтай болоод олон жил боллоо. НӨАТ-ын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль үйлдвэрлэгчидээ, экспортлогчдоо дэмжсэн сайн хуулиуд байсныг олон удаа өөрчилж тэднийг төмрийн хүдрээ түүхийгээр нь экспортлохоос өөр аргагүй болгосон. Стандарт, хэмжил зүйн газар нүүрс, угаасан нүүрс, төмрийн болон жоншны хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний стандартыг шинэчилсэн боловч Сангийн яам Засгийн газрын хуралдаанд оруулахгүй хойшлуулсаар байгаа. Үүнийг Ц.Туваан сайд анхааралдаа авах хэрэгтэй. Үйлдвэрлэгчдээ дэмжиж байж ажилгүйдлийг олноор бууруулж, иргэдээ ядуурлаас хамгаалж, улсын болон орон нутгийн төсвөө нэмэгдүүлэх боломжтой. Иймд шинээр бүрдсэн УИХ, Засгийн газар үйлдвэрлэгчидээ дэмжсэн эрх зүйн орчноо яаралтай шинэчилж аж үйлдвэрүүдээ сэргээх эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжоор хангаж ажиллаасай.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Сэтгэгдэл
Иргэн [122.201.31.15] 2024-09-10 12:26:14
Татвартаа биш байх. Төрийн бодлого нь эрдэс түүхий эдээ тэр чигээр нь экспортлох бодлого барьдагтай холбоотой шүү...
Зочин [103.212.118.182] 2024-09-08 09:34:26
БИТГИЙ ТЭНЭГТ ХЭДХЭН ХҮН БАЯЛАГ ЭЗЭМШИЖ БУЙ ТУЛ ТАТВАХ ӨНДӨР БАЙХ ЭВ ЗӨВ ШҮҮ
Хариулт [59.153.112.171] 2024-09-09 10:51:28
Монгол улсаа үйлдэруүүлье гэвэл АМНАТыг нэг удаа авдаг байх хэрэгтэй. Нүүрс угаах үйлдвэр барилаа гэхэд нүүрсийг АМНАТын үнэ шингэсэн нүүүрс авна..Угаагаад гаргахад дахиад АМНАТ төлнө.Тэгэхээр монголд үйлдвэр барих боломжгүй болж өртөг шингээж баяжуулах үйлд вэр байхгүй ХЯТАД ХҮН ХЯТАДЫГ ДЭМЖИЖ ажил орлоготой болгоод байгаа юм.Манайх зэсээ зүгээр гаргаж байхаар зэс цувимал хийгээд гаргавал илүү үнэ хүрнэ.Гэтэл дахин дахин АМНАТ төлөх болох учраас зэс цувимал хийх сонирхолгүй болгочихож байгаа юм.Өөрсдөө хийж чадах ажлаа гадны хүмүүс булаалгаад өөрсдөө гадагшаа гарч ажилладаг нь төр засгийн алдаатай бодлогын үр дүн.
Тайван [66.181.177.30] 2024-09-07 12:14:26
Юу л яриад хуцаад байна даа энэ нөхөр. Улсыг маань шулах гэсэн гадны гар хөл троллууд л ингэж ярьдаг
Зочин [103.57.95.12] 2024-09-07 14:54:58
Монгол Улс үйлдвэржихийн эсрэг, Монгол хүн ажилтай орлоготой байхын эсрэг Та жаахан юм унш боловсор!!
Зочин [99.63.202.111] 2024-09-07 09:56:37
Чи бид хоёр юугаа мэддэг юм бэ.
AM [202.126.90.195] 2024-09-06 12:01:41
Үйлдвэргүйжүүлэх бодлого ялаад байна.
Зочин [202.126.89.160] 2024-09-06 11:45:55
Ч. Хүрэлбаатар УИХ - аас холдсон одоо АМНАТ - ын хуульд өөрчлөлт оруулах байлгүй
Иргэн [66.181.189.129] 2024-09-05 17:06:06
Төрийн өндөрлөгүүд нь боловсрол нимгэн учираас учираа олохгүй төөрч бн!!!