Хятадаас Африкт 50 тэрбум долларын санхүүгийн тусламж үзүүлнэ

Aдмин / Нийгэм

Цар тахлаас хойш Бээжинд болсон хамгийн том дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцож үг хэлэхдээ, ирэх гурван жилийн хугацаанд Африк тивд 50 тэрбум гаруй ам.долларын санхүүжилт олгох, дэд бүтэц, худалдааны салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ амлажээ.



Энэ долоо хоногт болж буй Хятад-Африкийн чуулга уулзалтад Африкийн орнуудын 50 гаруй удирдагч, мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш оролцож байна. Африкийн удирдагчид дэд бүтэц, хөдөө аж ахуй, уул уурхай, худалдаа, эрчим хүчний салбарт хамтран ажиллах олон гэрээ хэлэлцээрийг хэдийнэ баталгаажуулан байгуулаад байна.



Пүрэв гаргийн өглөө Бээжингийн Ардын их хурлын танхимд болсон чуулга уулзалтын нээлтийн үеэр Ши Жиньпин үг хэлэхдээ, Хятад-Африкийн харилцаа түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрээд байгааг онцлон сайшаажээ. Тэрбээр хэлэхдээ, Хятад улс Африкийн орнуудтай аж үйлдвэр, хөдөө аж ахуй, дэд бүтэц, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэв.



“Ирэх гурван жилийн хугацаанд Хятадын Засгийн газар Африкийн орнуудад 50.7 тэрбум долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Үүний талаас илүү хувь нь зээл байх бөгөөд 11 тэрбум долларыг “төрөл бүрийн тусламжаар”, мөн Хятадын компаниудын хөрөнгө оруулалтыг дэмжихэд 10 тэрбум долларыг зориулна” гэж Ши Жиньпин мэдэгджээ. Мөн тэрбээр “Африкт нэг саяас доошгүй ажлын байр бий болгоход” тусална гэдгээ амласан байна.



НҮБ-ын тэргүүн А.Гутерриш уг чуулга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, Хятад болон Африк тивийн хоорондын харилцаа улам бүр сайжирч байгаа нь “сэргээгдэх эрчим хүчний хувьсгалд үнэтэй хувь нэмэр оруулна” гэж Африкийн удирдагчдад хандан хэлжээ. “Хятад бол хөгжлийн гайхалтай амжилт, тэр дундаа ядуурлыг арилгах тал дээр асар их туршлагатай орон” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.



Гэрээ хэлэлцээр ба амлалтууд

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улс бол Африкийн худалдааны хамгийн том түнш бөгөөд зэс, алт, лити, газрын ховор метал зэрэг тус тивийн асар их байгалийн баялгийг сонирхсоор иржээ.



Мөн Африкийн орнуудад нэн шаардлагатай дэд бүтцийг бий болгоход олон тэрбумын зээл олгосон боловч зарим тохиолдолд засгийн газруудыг асар их өрөнд оруулсан нь маргаан дагуулж байна. Харин энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд болсон хоёр талын уулзалтуудын үеэр төмөр замаас эхлээд нарны зайн хавтан үйлдвэрлэх, авокадо жимс нийлүүлэх төслүүдэд хамтран ажиллах талаар хэлэлцжээ.



Лхагва гарагт болсон уулзалтын дараа Замбийн Ерөнхийлөгч Хакаинде Хичилема тус улсын төрийн өмчит эрчим хүчний компани болох ZESCO болон Бээжингийн PowerChina компани нарны зайн хавтангийн хэрэглээг өргөжүүлэх хэлэлцээр байгуулсан тухай мэдэгдсэн байна.



Мөн Африк тивийн орнуудаас Бээжинд хамгийн их өртэй орнуудын нэг болох Нигери тээвэр, боомт, чөлөөт худалдааны бүс зэрэг дэд бүтцийн салбарт Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зуржээ.



Тээврийн сүлжээг өргөжүүлэх тухайд

Танзанийн Ерөнхийлөгч Самиа Сулуху Хасаны хувьд өөрийн улсыг хөрш Замбитай холбосон төмөр замын бүтээн байгуулалтад ахиц дэвшил гаргах амлалтыг Ши Жиньпинээс авчээ. Замбийн хэвлэлд мэдээлснээр, Хятадын тал нэг тэрбум доллар олгохоор амласан уг төсөл нь эх газрын байгалийн баялаг ихтэй зүүн хэсгийн тээврийн сүлжээг өргөжүүлэх зорилготой ажээ.



Зимбабве мөн Бээжингээс “Хөдөө аж ахуй, уул уурхай, байгаль орчинд ээлтэй уламжлалт болон шинэ эрчим хүч, тээврийн дэд бүтэц”-ийн чиглэлээр гүнзгий хамтран ажиллах амлалт авсан гэж хоёр улсын хамтарсан мэдэгдэлд дурджээ. Мөн шинэхэн авокадо жимсийг Хятадад экспортлох гэрээнд гарын үсэг зурахаар тохиролцсон байна.



Түүнчлэн Кенийн удирдагч Уильям Рутогийн хэлснээр, Ши Жиньпин Кенийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд Хятадын зах зээлийг нээж өгөхөө амлажээ. Мөн Хятадын Эксим банкны санхүүжилтээр баригдсан нийслэл Найроби хотыг Момбаса боомттой холбосон төмөр замыг өргөтгөхөд хоёр тал хамтран ажиллахаар тохиролцсон байна. Түүнээс гадна Рирони-Мау Саммит-Малаба чиглэлийн автозамыг барихад Хятадын талтай хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд энэ ажилд 1.2 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөжээ. У.Руто өнгөрсөн онд Хятадаас нэг тэрбум долларын зээл хүссэнээс гадна гацаанд орсон бусад бүтээн байгуулалтыг дуусгахын тулд өрийн бүтцийг өөрчлөхийг хүсжээ. Одоогийн байдлаар Кени улс Хятадад 8 тэрбум гаруй долларын өртэй байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

зочин [66.181.191.43] 2024-09-06 23:36:21

Хятадууд өөрт ашигтай л юм хийнэ

Асуулт. [66.181.160.74] 2024-09-09 10:42:37

Монголчууд тэгээд өөрт ашиггүй юм хийдэг үү???

Африкт тусланаа гэж … [66.181.191.37] 2024-09-06 18:28:14

Африкаас Хятад байгалын баялгийг л авна. Нутгийг нь авч чадахгүй, дэндүү хол. Гэхдээ Африкт 54 улс байдаг, дэлхийн нийт улсын 1/4 нь. Тэдний ихэнх нь ядуу, дайнд нэрвэгдсэн, шашин шүтлэг баттай биш. Иймд Хятад тэдэнд нөлөөлж, НҮБ-т дэмжлэгийг нь авах боломжтой. Хятад тэдэнд их тусалж улмаар дэлхийд жингээ нэмнэ. Монголд ч тэр үүднээс бас туславш.

Төмөр [46.36.112.1] 2024-09-06 17:33:11

Монгол Африк тив үоүү байтугай нийслэл хотдоо ч хөрөнгө оруулж чаддаггүй. Ер нь бип өөрсдийгаө атийсан бөөснүүд гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Зочин [202.126.88.188] 2024-09-06 13:12:02

ҮНЭГҮЙ ЮМ ГЭЖ ҮГҮЙ

Зочин [202.126.88.188] 2024-09-06 13:11:33

Нутгыг нь өрөндөө авна

Зочин [202.9.46.102] 2024-09-07 08:49:25

Тийшдээ. Үхэр монголчууд ойлгохгүй

Зочин [46.36.112.1] 2024-09-06 17:31:33

Тийм юм даанч байдаггүй.

Зочин [112.224.198.123] 2024-09-06 10:26:45

Africuud,Hyatadtai sain hariltsaa barimtlaad hurdnii gakt tereg, tsahikgaan stants, olon tom guuren zamuudiig taviulaad avsan. bid tiimerhuu zuiluudiig urd horshooroo hrongo oruulaad hiilgehed bolno. Urd horshiin hogjil delkhiid terguulj bna

Зочин [202.9.46.102] 2024-09-07 08:49:03

Үхэр монгол


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.