ТАНИЛЦ: ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин айлчлалынхаа үеэр гарын үсэг зурах Дулааны III ЦС-ын зураг төсөл гүйцэтгэх хэлэлцээр

Aдмин / Нийгэм

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийхээс өмнө Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн ажилтай холбоотой хэлэлцээрийг Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаар хэлэлцсэн байна. Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын "Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг, төсөл боловсруулах тухай" хэлэлцээрийн төслийг наймдугаар сарын 27-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлжээ.

Төслийн нийт төсөвт өртөг ОХУ-ын "Интер РАО Экспорт" компанийн 2022 онд боловсруулсан техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ээр нийт 1,326.9 сая евро (НӨАТ-тай дүн 1,486.9 сая евро) болж, санхүүжилтийн 15 хувийг буюу 199 сая еврог Монголын талаас, 85 хувийг буюу 1 тэрбум 127.9 сая еврог ОХУ-ын экспортын зээлээр санхүүжүүлэхээр тусгасан байна.

Энэхүү хэлэлцээрийн төсөл нь нийт 11 зүйлтэй бөгөөд тус хэлэлцээрт Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын (1х50 МВт) блок станцаар өргөтгөх, дунд даралтын хэсгийн 48 МВт-ын (4×12 МВт) блок станцыг буулгаж суурин дээр нь 250 МВт-ын (2×125 МВт) блок станц шинээр барих төслийн зураг төсөл боловсруулах, инженерийн судалгаа, шинжилгээ явуулах ажлын цар хүрээ, ерөнхий нөхцөлийг тодорхойлж, захиалагчаар "ДЦС-3" ТӨХК, гүйцэтгэгчээр ОХУ-ын талаас санал болгосон "Интер РАО Экспорт" компанийг томилох асуудлыг тус тус зохицуулахаар тусгажээ.

Эрчим хүчний яам болон "ДЦС-3" ТӨХК-аас уг төслийн ТЭЗҮ-г судалж, эрчим хүчний салбарт хэрэгжиж буй бусад дулааны цахилгаан станцын төслүүдийн жишиг үнийн тооцооллыг ашиглан Монголын тал өөрийн хөрөнгөөр тус төслийг санхүүжүүлж хэрэгжүүлсэн тохиолдолд 814.3 сая ам.доллароор (НӨАТ-тай дун 915.1 сая ам.доллар) хэрэгжүүлэх, төслийн барилга угсралтын ажлын хугацааг нэгээс хоёр жилээр богиносгох боломжтой гэж үзсэн бөгөөд ОХУ-ын "Интер РАО Экспорт" компанитай удаа дараа уулзалт хийж, төслийн нийт төсөвт өртгийг бууруулах саналыг танилцуулсан аж.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2023 оны арванхоёрдугаар сард Москва хотод ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд бөгөөд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловтой уулзалт хийх үеэр Дулааны гуравдугаар цахилгаан станцыг нийт 300 МВт (50+250 МВт)-аар үe шаттай өргөтгөн, шинэчлэх төслийн талаар санал солилцон, төслийн хэрэгжилтийг хангах замын зураглалыг шинэчлэн байгуулжээ.

зураг

Төслийн шинэчилсэн замын зураглалын дагуу тус төслийн нийт төсөвт өртөг болон барилга угсралтын ажлын хугацааг бодитоор тодорхойлохын тулд эхний ээлжид төслийн зураг төсөл боловсруулах ажлыг Монголын тал өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх, тухайн санхүүжилтийг хоёрдугаар ээлжид барилга угсралтын ажлын нийт төсөвт Монголын талын гаргасан санхүүжилтэд оруулан тооцохоор тохиролцсон байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав,

УИХ-ын гишүүн Б. Жаргалан: Дулааны III цахилгаан станцыг өргөтгөх нь зөв. Зөвхөн ОХУ-тай гэрээ хийсэн үү. Бусад орны оролцоо байгаа юу. Мөн үнэ харьцангуй өндөр байна. Рублийн зээл гэж дурдсан ч хөрөнгө оруулалт нь еврогоор илэрхийлэгдэж байна. Ер нь өнөөгийн нөхцөлд рублийн зээл авах нь зөв үү?

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Би 2022 оны наймдугаар сард Эрчим хүчний сайдаар томилогдсон. Энэ төсөл нь миний өмнөх сайд нарын эхлүүлээд явж байсан төсөл. ТЭЗҮ-ээ ОХУ-ын талаас 1.3 тэрбум еврогоор энэ төслийг гүйцэтгэх санал ирүүлсэн. Бид сүүлийн хоёр жилийн хугацаанд үнээ буулгах саналыг хэд хэдэн удаа тавьсан.

ОХУ-аас нарийвчилсан зураг төсөл, судалгаагүй учраас үнийг нарийвчлан тохирох боломжгүй байна. Та нар мөнгөө гаргаад зургаа хий, зураг хийсэн тохиолдолд үнэ тохирч болно гэсэн байр суурьтай байгаа.

Есдүгээр сарын 3-нд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчлах үеэр энэ гэрээнд гарын үсэг зурахаар тохиролцсон. Гэхдээ энэ зөвхөн зураг төсөл боловсруулах гэрээ. Ерөнхий барилгын ажил биш. Зураг төслийн гэрээг намрын чуулганаар соёрхон батлуулахаар оруулж ирнэ.

2026 оны хоёрдугаар улирлын хавьд ерөнхий гэрээ байгуулах асуудал яригдана.

Яагаад заавал оростой хамтарч байна вэ гэвэл, бодит байдал дээр нүүрсний төсөл санхүүжүүлэх барууны орон нэг ч байхгүй. Дээр нь БНХАУ 2021 оны НҮБ-д хятадын газар нутгаас гадна нүүрсний цахилгаан станцын төсөл санхүүжүүлэхгүй гэдэг амлалт өгсөн.

Манай тал рублиэр зээл авах хэлэлцээр явж байгаа.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн хэлэлцээр дэх онцлох заалтууд

Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийг хэрэгжүүлэх болон зураг төсөл боловсруулах хүрээнд ОХУ-ын эрх олгогдсон байгууллага, түүний Монгол Улсын нутаг дэвсгэр дэх төлөөлөгчийн газар (салбар) болон (эсвэл) охин компани, туслан гүйцэтгэгч, тэдгээрийн гэрээт гүйцэтгэгч нарын ажилчдад Монгол Улсын нутаг дэвсгэрт саадгүй нэвтрэх, гарах, оршин суух, ажиллахад шаардлагатай бух саадгүй нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийг хэрэгжүүлэх болон зураг төсөл боловсруулахтай холбоотой бух баримт бичгийг (гэрээ, зураг төсөл-шинжилгээ, судалгааны баримт бичиг) бэлтгэхэд орос, монгол болон англи хэлийг ашиглах ба орос хэлийг давуу хэл болгон баталгаажуулна.

Монголын талын гүйцэтгэсэн барилгын талбайн инженерийн анхан шатны судалгааны ур дунд ханган нийлүүлэлтийн үзүүлэлт, ажлын цар хүрээг тодорхойлох зорилгоор ОХУ-ын хууль, тогтоомжийн дагуу ОХУ-ын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн баталгаат тоног төхөөрөмж дээр суурилсан Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах;

Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсад төлөөлөгчийн газар (салбар) болон (эсвэл) охин компаниа нээхэд гүйцэтгэгчид дэмжлэг үзүүлэх;

Монголын тал гүйцэтгэгч, түүний туслан гүйцэтгэгчийг Монгол нутаг дэвсгэрт дээрх гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хүн амын орлогын албан татвар, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс тус тус чөлөөлнө.

ЭХ СУРВАЛЖ: IKON.MN


Сэтгэгдэл

зочин [59.153.86.104] 2024-09-06 16:27:41

хотонд гэтсэн чоно шиг харанхуй шөнө ирээд харанхуй шөнө буцлаа .сүүлийн гучин хэдэн жил манай монгол улс оростой худалдаа хийе гэхээр маш өндөр гаалийн татвар болон ариун цэвэр эрүүл ахуйн хорио цээртэй . дотроо эрчим хүчээ усан цахилгаан станцтай болж дэмжие гэхээр байгальд хор уршигтай гээд хориг саад тавина . урвагчдаар дамжуулан төмөр замд гацаа саад хийсээр дампууруулж мухар болгосон . хоцрогдсон технологио маш өндөр үнээр тулгаад гарын үсэг зуруулаад буцлаа даа . бусдыг хүчээр далайлгах ,хядах .нь оросын төрийн үе залгамжилж заавал авч явах мөн чанар юм уу даа

Зочин [66.181.166.55] 2024-09-06 08:49:17

Та нар мэдээгээ монгол үсгээр бичиж чадахаа байсан уу? Эсвэл оросоос бэлдэж өгсөн текстээр бичсэн юмуу? Ү үсгийг У үсгээр бичээд. Ү үсгийн хэрэглээ байхгүй болсон уу?

Өө [202.55.188.45] 2024-09-05 13:03:50

Орос нь дээр холын хамаатнаас ойрын түнш дээр гэж.

Зочин [202.126.89.195] 2024-09-05 11:14:36

Одоогийн оросыг хар. Германы талаас хориг тавиад л баахан цахилгаан станцын Siemens турбинаа ажилгүй болгох шахсан. Оросууд сайн ах болох гээд бүх том турбинууд, онгоцны хөдөлгүүрүүд, цэргийн хөлөг онгоц, шумбагчийн хөдөлгүүрүүдээ украйнд байрлуулчихсан. ЗХУ задарсанаар Украйны шантаажинд орж эхэлсэн. Одоо л аөрсдөө үйлдвэрлэж эхэлж байна. Өмнө нь оросуудын боловсуурлсан технологиор украйнд голдуу үйлдвэрлэдэг байсан ч өөрчлөн байгуулалтын дараа шинэчлэгчдийн бүлэг зсгын эрхэнд гарсанаар өнөдөр технологитой үнэтэй бүхнийг баруунаас хахууль авч тендерт ялуулсаар үндэсний үйлдвэрээ бараг устгах шахсан. Нөгөөдүүл нь дампуурахгүйн тулд хөргөгч, угаалгын машин зэргийг гадаадын лицензээр үйлдвэрлэх болсон. Одоо хоригт орсоны дараа 30 жилийн өмнө үйлдвэрлэж байсныгаа дахин үйлдвэрлэж эхэлж байна.

Зочин [120.18.135.163] 2024-09-04 10:19:34

Sda ene orosiin erchim huchnii hamaarlaas garaacheee

Яга ш д-э-э-э! [66.181.191.37] 2024-09-04 19:13:54

Яаж нөлөөнөөс гарах юмб? Зөрүүлээд хятадын цахилгаан станц барих уу? Өөр ямар улс манайд цахилгаан станцаа барьж, тоног төхөөрөмж оруулж ирж, мэогэжилтнээр хангах юм бэ? Холын орнууд Монголд БАЙНГА тэгэж туслаж ЧАДАХ УУ?

Зочин [185.193.196.80] 2024-09-04 12:25:33

Чадах юм бол өөрөө ЦС барьчихгүй яасан

Зочин [66.181.186.189] 2024-09-04 11:08:18

vneen

Зочин [113.122.224.82] 2024-09-04 08:06:51

Япон Германаар бариулсан юм найдвартай шүү. Оросын технологи хоцорчихоод айна.

Стратеги гэж та мэдэх үү? Ердийн наймаа БИШ. [66.181.191.37] 2024-09-04 19:18:28

Герман, Япон хоёр дэлхийн дайн болвол Монголыг эрчим хүчээр хэрхэн гийгүүлэх юм бол оо??? Стратегийн обьектын онцлог тооцоог энэ үүднээс хийдэг. Ойлго.

Зочин [59.153.112.46] 2024-09-03 15:55:01

30 жил дэд бүтэцээ сайжруулсангүй ЯАГААД !!!! Нөгаа л хуучин техник технологио гуйж зээлээр хийх нь!!!!!! Ёооё!!!! Яах вэ!!!!!

Зочин [122.201.31.102] 2024-09-03 13:44:16

Нарийн өргөн тамөр зам тавина гэж 10 жил хэрэлдсэн шиг шинээр цахилгаан станц барина, хуучнын засна гэж хэрэлдсээр манайхан алингийн ч хийлгэхгүй дээ.

Zochin [122.201.19.61] 2024-09-03 13:27:07

Шинээр бариулчих мөнгөөр, хотын төвд хоцрогдсон технологиор барих гэж, МАН г яамаар ч юм бэ дээ

Зочин [122.201.31.102] 2024-09-03 13:41:38

Оросууд өөрсдийн мөнгөөрөө 50 байгааг 300 болгож өгөх нь. Манайх өөрсдөө мөнгөтэй бол тусад нь 5 станцаа барина биз. 2 станцаа зэрэг л барих хэрэгтэй. Шинийг барих гэхэд хятадууд барих нь гээд бариулахгүй 5 жил хэрэлдэж байна, одоо оросуудаар хуучныг нь шинэчлүүлэхгүй гэж саад хийх нь хэний санаа зорилго юм бол.

Zochin [178.115.52.68] 2024-09-03 13:14:31

Uhernuud. Uursduu hiij boldoggui yumuu? Zaawal Orosoos zeel tuslamj awah yostoi yu? Ter ih ter bumaar hereggui zuil hiij baihaar iim yumandaa zarzuulaachee malnuudaa.

шшш [14.1.81.44] 2024-09-03 13:08:04

шинээр бариулж болохгүй юу?

Зочин [202.179.3.131] 2024-09-03 11:11:45

хаа байсан 2026 онд гэрээ хийнэ бүтэхгүй юм бнаа яг одоо л цахилгаан станц хэрэгтэй байна даа

Технологиос гадна стратеги гэж байна. [66.181.160.14] 2024-09-03 10:44:43

Стратегийн үйлдвэрлэл дээр өөр ХЭНЭЭР хөрөнгө оруулалт хийлгэх юм бэ? Энэ цахилгааны үйлдвэр эвдэрвэл хэн ирж засч янзалж өгөх юм бэ? Т-э-э-р холын Америк, Европ уу, далайн ц-а-а-а-дах Япон, Өмнөд Солонгос уу? Тэгээд элдэв эрсдэлтэй үе эхэлвэл ХЭН Монголд ирж тусалж чадах юм бэ? Америк, Европ, Япон Монголд ирж Цахилгаан станцыг ажиллуулж ХАРАГДНА Ш ДЭЭ.

Зочин [202.9.46.72] 2024-09-03 12:10:15

Тийм шүү

Зочин [66.181.183.135] 2024-09-03 09:23:31

50, 60 жилийн өмнө хэрэглээнээс гарсан технолог, техникээр хачин муухай цахилгаан станц хүчээр барьж өгч Монголын баахан мөнгийг шулж авах нь дээ. Дөрвөд Чойжилсүрэн шагналд нь сая доллар авдаг л юм байгаа биг. Энэ муу Монголын одоогийн хүүхэд залуучууд ирээдүйд энэ муухай юмыг нь солих гэж үйлээ үзэх нь дээ.

Зочин [185.193.196.80] 2024-09-04 12:29:23

Тэнэг.

Зочин [103.57.94.25] 2024-09-03 10:35:37

Муу машинтай хүн засвар сайн хийж сурдаг сайн тал бий. Яг үүнтэй адил монгол хүн засаж чаддаг цахилгаан станц нь монголд хамгийн тохирсон байна. Чи тэргүүн технологийг эзэмших боломжгүй жижигхэн ядуу улсын хүнд орчин цагийн цахилгаан станцыг засах нь бүү хэл, ажиллуулах программ хангамж хүний нөөц байхгүйг ойлго. Засвар үйлчилгээгээ өөрсдөө хийж чадна гэдэг монголд хамгийн хямдаар тусна.


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.