АТГ: Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр нийт 25 албан тушаалтанд хариуцлага тооцлоо

Aдмин / Хууль

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2024 оны эхний хагас жилд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд нийт 263 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгажээ.

Авлигын эсрэг хууль тогтоомжид зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд үл хөдлөх хөрөнгө нь хууль ёсны орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг нарийвчлан хянан шалгахаар дараах байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэгт төлөвлөгөөт хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан байна.

  • Эрүүл мэндийн яам,
  • Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар,
  • Татварын ерөнхий газар,
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,
  • Нийслэлийн эрүүл мэндийн газар,
  • “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

Зарим мэдүүлэг гаргагч авлигын эсрэг хууль тогтоомжид заасан үүрэгтээ хайнга хандах, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг зөрчилтэй мэдүүлэх, санаатайгаар хөрөнгө, орлогоо мэдүүлэхгүй орхигдуулах, эсхүл олоогүй орлого, байхгүй хөрөнгийг зохиомлоор мэдүүлэх, мөн хуульд заасан хөрөнгө, орлогод нь их хэмжээний өөрчлөлт орсон тохиолдолд хуулийн хугацаанд мэдүүлэх үүргийг хэрэгжүүлээгүй зэрэг зөрчлийг гаргасан нь шалгалтаар тогтоогдсон бөгөөд нийт 25 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д заасан холбогдох хариуцлагыг тооцуулан ажилласан байна.

Тухайлбал,

  • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн “О”,
  • “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “А”,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төслийн зохицуулагч “Ц”,
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах албан тушаалтан “Н”, “Э” нар хөрөнгө, орлогын мэдүүлгийн “Газар”, “Орон сууц барилга байгууламж”, “Орлого”, “Зээл” хэсэгт өөрийн эзэмшлийн газар, агуулах, тээврийн хэрэгсэл худалдан борлуулсан орлого, банкнаас авсан зээл, хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй орон сууц, гэр бүлийн гишүүний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоол, зуслангийн байшин, гэр бүлийн гишүүний үйл ажиллагааны орлого, үүсгэн байгуулсан болон хувь эзэмшиж байгаа хуулийн этгээдийг мэдүүлээгүй зэрэг зөрчилд Авлигын эсрэг хуульд заасан хариуцлагыг тооцуулжээ.

ЭХ СУРВАЛЖ: IKON.MN


Сэтгэгдэл

Эсэргүү [103.212.162.58] 2024-09-08 16:29:39

Шаадаг гарууд. Гомдол гаргаад байхад хулгайч түшмэлүүддээ хир халдаахгүй өмгөөлж хамгаалаад л байдаг юм байх чинь билээ

Иргэн [66.181.161.95] 2024-09-06 15:59:52

Энд тэндхийн мэдээллийн хэрэгсэл,жишээ нь, ergelt.mn зэргээс гаргадаг цуврал мэдээлэл дээр АТГ шалгалт явуулах хэрэгтэй


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.