Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээ хийнэ

Д.Тулга / Улстөр

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин албан ёсны айлчлал хийхээр өчигдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэн билээ.

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Ерөнхийлөгч В.В.Путиныг өчигдөр “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков болон албаны бусад хүн угтаж авлаа.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Хоёр улсын төрийн тэргүүн мөн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгөх юм.

2019 онд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурснаар Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон.

Хоёр улс 1921 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дипломат харилцаа тогтоож, дараа жил нь Элчин сайдын яамдаа Улаанбаатар, Москва хотноо харилцан нээсэн түүхтэй.


Сэтгэгдэл

Хөгшин, шүдгүй нохой булуу цуглуулна гэж. [66.181.160.14] 2024-09-04 11:30:47

ОУ-ын Эрүүгийн шүүхийн гишүүн байхаа л больчихно биздээ. Тэгээд л боллоо ш дээ. Юүн сүртэй юмб? Хэнд хэрэгтэй шүүх юм бэ? Хятад, Орос, АНУ, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Узбекистан, Туркменистан, Вьетнам, Индонези, Малайзи г.м. орнууд ОУЭШүүхийн гишүүн БИШ. Монгол үхсэнээ хийж энэ байгууллагт элссэн юм? ЧАДАХГҮЙ байж.

Дээрх жагсаалтад нэмээд ... [66.181.160.14] 2024-09-04 11:37:16

Турк, Иран, Ирак, Азербайджан, бас Арабын ихэнх орнууд ГИШҮҮН БУС юм байна.

Zochin [178.115.52.68] 2024-09-03 13:29:30

Haag iin Geree yah we? Mongol Gishuun oron shuudee!!! Ug n 2022 ond Putin iig bariwchilah tushaal garsan.

БАТЦЭЦЭГ [66.181.160.51] 2024-09-03 13:10:50

АМЖИЛТ ХҮСЬЕ, ОК

Зочин [185.17.14.179] 2024-09-03 12:51:31

Ene gadaad hergiin said muuhai ulaan pidjak umsuj kommunist gedgee haruulj baigaa yum baihdaa zailuul

Хугацааг анзаарсан уу? [66.181.160.14] 2024-09-03 11:35:12

Их л богино хугацаагаар хөрш зэргэлдээ улсын тэргүүн Монголд айлчилж байх юмдаа. Энэ юуны цондон вэ? Их завгүй байна уу? Монголд ач холбогдол өгөхгүй байна уу? Монголыг ОУ-ын Эрүүгийн шүүхэд зуулгахгүй гэж болгоомжлов уу? Монголд юугаа ч үзэх вэ гэв үү? Уг нь бид чинь найрсаг харьцаатай нөхөрсөг хөршүүд биздээ.

Зочин [66.181.186.108] 2024-09-03 09:06:08

Оросын гаалийн татварыг тэглэх, усан цахилгаан барих асуудлыг зөвшөөрүүлэх хэрэгтэй дээ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.