“Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг 5000 гаруй хүн үзэж сонирхоод байна

Д.Тулга / Нийгэм

“Чингис хаан” үндэсний музейд гарч байгаа “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг 5000 гаруй хүн үзэж сонирхоод байна.

Европын таван томоохон музей, архиваас авчирсан Монгол цэргийн сүр хүчний бэлгэдэл болж ирсэн ялгуун хар сүлд зэргийг багтаан бүрдүүлсэн, нийт 100 гаруй үзмэрийг дэлгээд байгаа тус үзэсгэлэнг баяр наадмын дараагаар олон нийтэд, гадаад, дотоодын жуулчдад нээлттэй үзүүлж байгаа юм.

Ирэх сарын 25 хүртэл үзүүлэх тус үзэсгэлэнг долоодугаар сарын 23-наас хойшхи хугацаанд нийтдээ 5000 гаруй хүн үзэж сонирхоод байна. “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг:

  • 2025 оны гуравдугаар сард Чехийн Прага хот дахь үндэсний мсузейд,
  • 10 дугаар сарыд Швейцарт улсын Ритберг музейд,
  • 2026 онд Берлин хотын Түүхийн музейд,
  • Мөн АНУ, Канад зэрэг улсад дэлгэхээр төлөвлөөд байна.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

Зочин [103.57.93.177] 2024-07-23 08:30:50

Өнөөдөр л 7-р сарын 23 болж байна. Он сараа зөв бичихгүй бол болохгүй дээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.