Эрдэмтэд Номхон далайн гүнд “хар хүчилтөрөгч” үйлдвэрлэгдэж байдгийг илрүүлжээ

Aдмин / Гадаад мэдээ

Нарны гэрэл огт хүрдэггүй Номхон далайн гүн харанхуй ёроолд амьд организмаас бус, төмс хэлбэрийн металл бөөгнөрлөөс хүчилтөрөгч ялгарч буйг анх удаа илрүүлснээ эрдэмтэд өчигдөр зарлажээ.

Энэ нээлт нь олон зүйлийг, тэр дундаа дэлхий дээр амьдрал хэрхэн үүссэн талаар ойлголтыг эргэн харахад хүргэж болзошгүй байна.

Өмнө нь зөвхөн ургамал, замаг зэрэг амьд биетүүд нарны гэрлийн тусламжтай фотосинтезийн аргаар хүчилтөрөгч үйлдвэрлэдэг гэсэн ойлголттой байсан юм.

Тэгвэл Номхон далайн мандлаас дөрвөн километрийн гүнд, нарны гэрэл огт хүрдэггүй газарт “полиметаллын нодуль“ (polymetallic nodules) гэгддэг эрдэс хүчилтөрөгч үйлдвэрлэж байдгийг эрдэмтэд илрүүлжээ.

Далайн ёроолын гүн харанхуйд үүссэн уг хүчилтөрөгчийг “dark oxygen” гэж нэрлэсэн байна.

Энэхүү сонин үзэгдлийг Хавайн арлууд болон Мексикийн дунд оршдог Номхон далайн Clarion-Clipperton Zone (CCZ) хэмээх бүсэд илрүүлжээ.

Далайн ёроолын энэ хэсэгт компаниуд нодуль олборлохоор судалж байгаа юм.

Уг эрдэс кобальт, никел, зэс, манган гэх мэт батарей, нарны хавтан, салхин сэнс зэргийн чухал түүхий эд болдог металлуудыг хамтад нь агуулдаг юм байна.

Олон улсын эрдэмтдийн баг CCZ бүсэд жижиг робот станц илгээж, олборлолтын үйл ажиллагаа байгаль орчинд хэрхэн нөлөөлөхийг судалж байжээ.

Далайн ёроолын хөрсөнд түгжигдсэн хүчилтөрөгчийн нөөц байх боломжтой ч үүнийг амьд организмууд хэрэглэснээр хэмжээ нь байнга буурч байдаг байна.

Гэтэл далайн ёроолд хүчилтөрөгчийн хэмжээ тасралтгүй өсөж байсан нь эрдэмтдийг гайхшируулсан байна.

Эхлээд тэд хэмжигч багаж нь эвдэрсэн байх гэж бодоод зарим нодулийг хөлөг дээр гаргаж ирснийхээ дараа дахин хэмжжээ.

Энэ үеэр нодулиуд цахилгаан цэнэг тээж байгааг илрүүлсэн байна.

Тухайлбал нодулийн гадаргуу дээр AA батарейтай (1.5 вольт) тэнцэх хэмжээний хүчдэл агуулагдаж байгааг хэмжсэн байна.

Уг цэнэг далайн усыг устөрөгч, хүчилтөрөгч болгон задалдгийг тогтоожээ.

Судалгаанд оролцсон SAMS (Scottish Association for Marine Science) байгууллагын захирал Николас Оуэнс үүнийг “далай судлалын шинжлэх ухаанд сүүлийн жилүүдэд гараагүй чухал нээлт” гэж дүгнэсэн байна.

“Фотосинтезгүй орчинд хүчилтөрөгч үйлдвэрлэгдэж болдгийг нээсэн нь манай гараг дээр амьдрал хэрхэн үүссэн талаар ойлголтоо эргэж харахад хүргэж байна” гэж тэр хэлжээ.

“Амьдрал хуурай газраас өөр газарт ч үүсэх боломжтой нь харагдлаа. Хэрвээ ийм үзэгдэл манай дэлхий дээр байгаа бол Энселадус, Европа зэрэг (Санчир, Бархасбадь гарагийн дагуулууд) усан гарагуудад бас амьдрал оршин байх боломжгүй гэх үү?” гэж SAMS байгууллагын судлаач Эндрью Свитмэн дүгнэжээ.

Судалгааг CCZ бүсэд ирэх оноос олборлолт явуулахаар төлөвлөж буй Канадын The Metals Company санхүүжүүлсэн юм байна.

Свитмэний ахалсан олон улсын эрдэмтдийн багийн тайлан Даваа гарагт “Nature Geoscience” сэтгүүлд нийтлэгджээ.

Эх сурвалж: AFP

ikon.mn


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.205] 2024-07-24 23:58:00

Энэ мэдээлэл худлаа бишүү. Гадны сайтуудаас хайгаад олсонгүй. Хүчилтөрөгч ялгаруулдаг гэсэн юм бол алга л байхын. Далайн гүнээс олборлолт хийх талаар судалгаа хийж байгаа ба хийх үгүй талаар маргаантай байгаа гэсэн агуулгатай л байхын.

Зочин [59.153.112.230] 2024-07-29 20:04:30

Хүмүүн гээч хоёр хөлтэй хохимой толгойт амьтад л дэлхий гээч энэ гайхамшигт гарагийг доройтуулж сөнөөж байна шүү дээ. Хичнээн энэрэнгүй сургааль шашны үзэл номлол хэрэг болсонгүй энэ мэтээр зогсолтгүй хөнөөж бна даа

PJ [166.198.34.119] 2024-07-25 07:40:36

Wired italia deer tavigdsan medeelel bna.

govi [66.181.160.9] 2024-07-24 20:11:00

ene delhiin hemjeenii erdemdet gedeg chini nadaas mangar maluud baidiimuu haashaa yum delhii sunuvul narnii aimguud dagaad sunuhgui gehed hun amudrah araggui l boldiin bishuu er ni bol hun turluhtun hugjliinhuu deed shatand tultsiin bishuu uunees tsaash bol suirel bish yumuu anagaah uhaanaal sain hugjuuleel hort havdar sahar bolon busd uvchnuur uhedgui l bolchvol boloo yum bishuu

Зочин [103.57.92.254] 2024-07-24 23:51:22

Тасархай сэтгэдэг мангуу дагз вэ.

Зочин [122.201.31.65] 2024-07-24 23:18:40

Чи яг хаана байсан эрдэмтэн бэ одоо монголоо хөгжүүлээчээ юун гадаадын эрдэмтэнгүүд цаашаа биздээ одоол өөрийгөө нээ хайрцагнаасаа гарж сэтгээ

Зочин [202.55.188.125] 2024-07-24 15:26:50

Delhii deer hvn shig hereggvi amitan algaa

Цогт [202.126.89.248] 2024-07-24 13:41:25

Олборлолт хийгээд байвал далай эко систем сүйрэх юм байна.

Зочин [66.181.180.194] 2024-07-25 05:53:19

zow2

УБын уугуул [66.181.180.97] 2024-07-24 11:57:57

Дандаа л авах идэх ашиг олз олох!Нэг л өдбр гэсгээгдэнэдээ.

Зочин [103.57.94.78] 2024-07-28 15:53:53

Далайн физик хэмээн дангаар авч судалсан 1990оноос өмнө ЗХУ байлаа. Далайн физикээр төгссөн хүн ч байгаа байх.

Зочин [122.201.31.226] 2024-07-25 09:03:09

Ter yaaaaag cham deer buuna da harj bgaarai

Зочин [203.91.115.46] 2024-07-24 09:37:52

Асар том дэлбэрэлт болж дэлхий сүйрнэ

Зочин [202.126.91.193] 2024-07-24 08:46:44

Уг нь хэрэгтэй болоод л байгаа байхдаа, олборлох хэрэгтэй байдаг юм байхдаа.

Ттт [66.181.181.195] 2024-07-24 06:12:06

Одоо тэр металлыг нь олборлож байгаа юм бол хүчилтөрөгчийн баланс алдагдах буй заа. Таньж мэдээгүй байж олборлоод сүйтгээд эхэлсэн байдаг. Хүн өөрийгөө сөнөөнө.

Зочин [112.212.207.76] 2024-07-25 21:21:31

Vnen shvv

Baldan [202.126.90.201] 2024-07-24 00:06:08

Neelt hiisen huuhduudiig 5 70r shagnah heregtei eswel 2 uruu bair

Зочин [202.21.98.178] 2024-07-26 12:02:06

алтангадас юм уу гавъатаа өгсөн нь дээршд.

zochin [202.55.188.38] 2024-07-23 20:13:08

soloitoi yma mongol ulsiin erdemted ystoi mundag shuu ed naraas dutah ym bhgui manai nutgiin huuhduud ih uhaantai naadmaar shagnah ymsan

Зочин [103.168.34.173] 2024-07-24 13:36:07

SHa@ldaa Badmaa!

Зочин [106.102.11.97] 2024-07-24 11:57:52

Хахаха

Зочин [202.126.88.209] 2024-07-23 22:30:36

Haha


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.