Араб үзэгчид үймээн дэгдээснээр олимпын тоглолтыг хоосон цэнгэлдэхэд үргэлжлүүлжээ

Aдмин / Гадаад мэдээ

Өчигдөр эхэлсэн олимпын хөлбөмбөгийн тэмцээн дуулианаар дүүрэн өндөрлөв. Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ны чансаагаар тэргүүлж буй аргентинчууд хэсгийн эхний тоглолтод Мароккод 1:2-оор хожигдсон юм.

Гэхдээ уг тоглолт бүтэн дөрвөн цаг үргэлжилсэн. Эхний хоёр гоолыг оруулсан мароккочууд энэ үр дүнгээ хадгалахаар хэт их цаг барьж байсан тул швед шүүгч Глэн Ниберг 15 минут сунгасан. Улмаар цаг сунгасан сүүлчийн хоромд "Бока Хуниорс"-т хүчин зүтгэдэг Кристиан Медина тэнцээний гоол оруулсан нь араб үзэгчдийг бухимдуулав.

Уурссан Мароккогийн фанатууд талбай руу гүйн гарч, үзэгчдийн суудалд байгаа хэд нь гартаа тааралдсан болгоноо талбай руу чулуудсан тул шүүгч тоглолтыг зогсоов.

Ингээд цэнгэлдэхээс бүх үзэгчдийг гарсны дараа тоглолтыг үргэлжлүүлэхээр болсон аж.

Улмаар К.Мединагийн гоолыг VAR-аар хянасныхаа дараа отонд орсон гэж үзсэн тул тооцсонгүй. Үүний дараа тоглолтыг гурван минут үргэлжлүүлээд албан ёсоор дуусгажээ.

зураг

зураг

зураг

Тоглолтын дараа ч дуулиан намжсангүй. Аргентины хөгжөөн дэмжигчид Мароккогийн багийн лидер, өнгөрсөн хавар хүчингийн хэрэгт холбогдсон Ашраф Хакимигийн Instagram постны дор сармагчны дүрс бүхий эможи үлдээж, “хар”, “хүчиндэгч” гэх зэргээр доромжилсон сэтгэгдэл бичсэн аж.

Opta-гийн гаргасан судалгаагаар тоглолт 110 минут үргэлжилсэн ч бөмбөг талбайд байсан хугацааг 54 минут болохыг тогтоосон. Харьцуулбал саяхан өндөрлөсөн "Евро 2024" тэмцээний үеэр бөмбөг талбайд дунджаар 60 минут руу дөхөж байв.

Эх сурвалж: ESPN

IKON.MN


Сэтгэгдэл

Санаа [66.181.188.165] 2024-07-27 23:37:56

Манайд Коронагийн вакцинд хамраагүй олон хүн үлдсэн. Япон тайван бус банйа. Одоо Франц тайван бус болллоо. ЭМЧ анхаарахгүй бол болохгүй

Иргэн [139.5.217.48] 2024-07-26 07:55:00

Энэ олимпод очсон Авсралийн 5 тамирчинаас ковидийн шинжилгээ авхад эерэг гарсан мэдээлэл явж байна.Монгол тамирчидаа үзэгчидээ буцаж ирхэд шинжилгээ авч оруулах хэрэгтэй боллоо

Хуц [139.5.219.202] 2024-07-27 00:36:17

Юу хуцаад бгаан одло ковид чинь бараг хамрын ханиад болсон

Ss [202.55.188.46] 2024-07-25 12:17:52

Парисын олимп их эрсдэлтэй бооох байх цагаачид бослого үймээн гаргаад асуудал их л болох байхдаа. Болгоомжтой л байх хэрэгтэй тэнд байгаа хүмүс

Зочин [202.55.188.105] 2024-07-28 14:02:17

Тийм шүү


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.