Таван шарын нүхэн гарцны ажил 80 хувьтай байна

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн байршилд нүхэн гарц байгуулах төсөл хэрэгжүүлж буй.

Тэгвэл таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа нүхэн гарцын ажил 80 хувьтай үргэлжилж байна. Уг байршилд хийж буй нүхэн гарцын урт 160 метр, өндөр нь таван метр бөгөөд дээрх дөрвөн байршилд барих нүхэн гарцаас хамгийн том нь юм. Мөн нүхэн гарцад борооны болон үерийн усыг зайлуулах хоёр төрлийн насос суурилуулж байгаа аж.

Уг нүхэн гарцын ажлын явцын талаар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн менежер Б.Мөнхбаатар мэдээлэл өгөхдөө, “Анх төлөвлөснөөр 90 метр нүхэн гарц хийхээр байсан. Манай стандартад нийцүүлэн 191 метр болон өөрчлөгдсөн. Мөн хойд талдаа 900 метр шугам, урд талдаа буюу 10 буудлын гармаас “Энхжин” худалдааны төв хүртэл 1.3 км зам хамрагдаж байна. Нүхэн гарцын өндөр 5.5 метр, өргөн нь 7-8 метр буюу Улаанбаатар хотод хийгдэж буй хамгийн том нүхэн гарц юм. Барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” компани, туслан гүйцэтгэгчээр дотоодын компаниуд ажиллаж байгаа. Түр барилга байгууламжийн ажил 2023 оны наймдугаар сард эхэлж, одоогоор төмөр замтай огтлолцох хэсгийн үндсэн барилгын ажил дуусах шатандаа явж байна. Энэ удаагийн нүхэн гарцыг барихдаа төмөр замын хөдөлгөөнийг хаахгүйгээр угсралтын ажлыг үргэлжлүүлдэг технологи ашиглаж байна” гэв.

Нүхэн байгууламж ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүрэг төдийгүй Яармагийн түгжрэл 8-16 хувиар буурах ач холбогдолтой гэдгийг албаныхан онцоллоо.

Ташрамд дурдахад, Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцыг ашиглалтад оруулахаар замын дүүргэлт, тохируулга хийх ажил эхэлсэн. Тиймээс энэ сарын 17-ноос наймдугаар сарын 1-ний хооронд таван шарын төмөр замын гарцаас Толгойтын эргэлт хүртэл буюу “Номин” сүлжээ дэлгүүрийн урд талын замыг нэг, нэг эгнээгээр нь хэсэгчлэн хаажээ.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл

Зочин [103.212.118.121] 2024-07-23 12:29:21

урт нь 160м юм уу, 191м юм уу


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.