Ард иргэдээ татварын дарамтаас салгана гэж гарч ирсэн гишүүд одоо хэлсэн үгэндээ хүрч ажлаа эхлүүл

Aдмин / Улстөр

Сонгуулиар иргэдийг гоё сайхан үгээр хуурч байгаад саналыг нь авдаг. Аваад төрд гарч ирээд хулгай, луйвар хийж, хийж буудаг хуучин улс төрийн бохир арга ард хоцорсон. Энэ системээр явах л юм бол хоёр алхахгүй баригдаж, шоронд орно. Ийм хүнийг монголчууд дахиж хэзээ ч сонгохгүй нь ойлгомжтой. Сонгох битгий хэл дахиж төрд ажиллах, түмэн олонтой уулзах эрхгүй болтол нь иргэд, сонгогчид тэр хүнийг “нүд үзүүрлэнэ”. Ард түмний энэхүү хариуцлагаас хэн ч айдаг болсон цаг. Тиймээс юу хийнэ гэж гарч ирсэн. Юуг амлаж саналыг нь авсан. Тэр бүхнээ та бүхэн хийхээс өөр аргагүй.

Сая ес дэх удаагийн УИХ-ын сонгууль болж, анхны гэх тодотголтой 126 гишүүнтэй парламент бүрдлээ. УИХ-ын даргаа томиллоо. Засгийн газрын тэргүүнээ сонголоо. Ерөнхий сайд нь танхимын сайдуудаа, бүтцээ ч тодорхой болгоод ажлаа эхлүүллээ. Наадам болоод дууслаа. Одоо бүгд ажлаа хийж эхлэх цаг. Ард түмэн амралт зугаалга, найр наадам гээд явж болно. Харин анхны 126 гишүүнтэй парламент болон хамтарч Засгийн газар байгуулсан нам, улстөрчдөд амрах эрх үнэндээ байхгүй. Та нарын төр барих хугацаа богино. Тиймээс сонгуулиар юу юу амлаж байлаа, тэрийгээ одооноос хийж эхэлмээр байна. Та нарын ихэнх нь аж ахуйн нэгжүүдийн бизнес хийх орчинг сайжруулна, иргэдээ татварын дарамтаас салгана, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулна гэж амласан. Бизнесийн эрх чөлөөг бодитой бий болгоно гэсэн амлалт сонгуульд оролцсон бүх нам, эвслийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан байсан. Тиймээс та нарын зорилго, хийх ажил чинь тодорхой байна. Хийхээс өөр гарцгүй ажлаа хойш тавьж байхаар одооноос бодлогын хувьд цэгцлэх ажлуудаа эхлэх хэрэгтэй. Жилийн орлого нь 50 саяас дээш орлоготой аж ахуйн нэгж байлаа гэж бодъё. Тэгвэл тэр байгууллага НӨАТ-ын 10 хувиа төлнө.

Энэ оны эхнээс үйлчилгээний салбарын ААН-ийн нийслэлийн татварын борлуулалтын буюу зах зээлийн үнийн хоёр хувь хүртэл нэмэгдүүлсэн. Монгол Улсад хөдөлмөр эрхэлж цалингийн орлоготой иргэн бүр хүн амын албан татвар цалингийн 10 хувь төлдөг байсан. Харин 2019 оноос татварыг шаталсан байдлаар зохицуулах болж цалингийн 20 хувь хүртэл төлдөг болсон. Нийгмийн даатгалын шимтгэлд 26 хувийг, хадгаламж бүрээс 10 хувь, бараа үйлчилгээ авах бүрт 10 хувийн нэмүү өртгийн албан татвар төлж байна. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсад иргэн ажиллаж амьдарсныхаа төлөө дээрх татваруудыг төлж байгаа. Манайд татварын дарамтаас болж найман мянга гаруй аж ахуйн нэгж хаалгаа барьсан гэсэн судалгаа байдаг. Нөгөөтэйгүүр манай улсын жил бүрийн төсвийн татварын орлого хэд дахин хувиар нэмэгдэг. Тухайлбал, өнгөрсөн онд

татварын орлого 18 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь өмнөх оноосоо бараг 50 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Татварын орлого нь

ингэж огцом нэмэгддэг улс манайхаас өөр байхгүй л болов уу гэдгийг эдийн засагчид хэлж байна.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор М.Саруултөгс “Монголын

татварын өнөөгийн байдлыг тодорхойлохын тулд сүүлийн 30 жилд хэрэгжүүлж буй татварын бодлогын нөлөөллийг тодорхойлох

ёстой. Энэ хугацаанд долоон удаа татварын шинэчлэл хийж. Уг нөлөөллөөр Монгол Улсын төсвийн 80 гаруй хувийг татварын орлого бүрдүүлдэг болсон. Өөрөөр хэлбэл, ААН-ийн албан

татвар, НӨАТ, хувь хүний орлогын албан татвар, НДШ төсвийн гол орлого болдог. Эдгээр татвар нь бизнес эрхлэгчдэд мөнгөн урсгалд нөлөөлөхүйц татвар болсон. Иймээс татварын бодлогоо тогтвортой байлгаж бизнес эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй” гэж хэвлэлд ярилцлага өгч. Үүнээс харвал татварын дарамт асар их байгаа. Энэ дарамт бизнес эрхлэгчдийн мөнгөний урсгал буюу үйл ажиллагаанд нь шууд нөлөөлдөг болсныг илтгэж байна. Хар ухаанаар бодоход хүн ажиллаж, хөдөлмөрлөж мөнгөтэй болно. Тэрхүү мөнгөө бизнестээ эргэлдүүлнэ. Ингэж байж ашиг хүртэнэ.

Харин тэрхүү ашгийнхаа багахан хувийг төрд өгдөг. Өөрөөр хэлбэл, ашгаасаа татвар төлнө гэсэн үг. Гэтэл манай улсад ашигтай ч бай, ашиггүй ч бай үйл ажиллагаа явуулсан л бол татвар төлдөг бодлого үйлчилж байгааг л татварын дарамт гээд байгаа юм. Тиймээс эдгээр асуудлыг шийднэ, иргэд, аж ахуйн нэгжүүдийг татварын дарамтаас салгаж, бизнес эрхлэх боломжийг чөлөөтэй болгож өгнө гэж амлаж, ярьж гарч ирсэн гишүүд та бүхэн одоо хэлсэндээ хүрч ажлаа эхлүүлэх цаг болсон. Саяны сонгуулиар Ардын намын мөрийн хөтөлбөрт ААНОАТ-ыг таван хувь болгож бууруулна гэж зааж. Мөн НӨАТ-ын хуулийн шинэчлэлийг олон улсын жишигт нийцүүлнэ гэсэн. Харин Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт мөн НӨАТ-ын хуулийг шинэчлэнэ гэжээ. Түүнчлэн ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахгүй гэсэн байна. Ерөнхийдөө саяны сонгуульд өрсөлдсөн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт татвартай холбоотой заалтууд адилхан байна. Тиймээс та бүхний зорилго нэг байна гэсэн үг. Зорилго нь тодорхой байхад татварын дарамтаа хазаарлах эрх зүйн орчноо нэн яаралтай боловсруулахад яг юу саад болоод байна вэ. Хэнийг хараад, ямар цаг үеийг хүлээгээд сууна вэ, гишүүд ээ. Та нарт хууль санаачлах бүрэн эрх бий. Хуулийг өөрчлөх ч эрх бий. Хууль тогтоох гол ажлаа хийцгээ. Хэдий болтол ордоныхоо сандал суудал, өрөө, цонхтойгоо ноцолдох вэ. Хэдий болтол гишүүн болсон баяраа тэмдэглэж, үүгээр, түүгээр найр наадамд оролцож явах вэ. Та нарын амласан татварын амлалт ард түмэнд ус агаар мэт хэрэгтэй байна.

Цаг хугацааны хувьд нэг хоногийн өмнө ч болтугай татварын дарамтаас салах гэж ард түмэн чинь тэсгэл алдаж хүлээж байна. Тиймээс энэ намрын чуулганаар татвартай холбоотой, бизнес эрхлэгч нараа дэмжсэн, ажил хийх хүн бүрийн урам зоригийг бадраасан хуулиа батлаад явцгаа. Тэгвэл ард түмэн та нарыг амласнаа биелүүлдэг гэж итгэнэ. Ард түмэн улстөрчдөд, улс төрийн намд итгэснээр төрд итгэх итгэл нэмэгдэнэ. Төрөө хүндэтгэнэ. Энэхүү хүндэтгэл олшрох тусам хуулиа мөрддөг болно. Хуулиа хэрэгжүүлдэг болно. Хуулийг хүн бүхэн хэрэгжүүлж эхэлснээр нийгэмд шударга ёс тогтоно. Шударга ёсны цаана тэгш эрх, эрх чөлөө, нөгөө ардчилал бодитой сэргэнэ. Үүнийг л улс орны цэцэглэн хөгжилт гэж хэлээд байгаа биз дээ. Нэгнээсээ цэцэглэн ургасаар хөгжлийн замналдаа орно. Тиймээс эрхэм УИХ-ын гишүүд ээ ажлаа хийцгээ. Амласнаа яг одооноос хэрэгжүүлцгээ. Та нарын шийдвэр, өөрчлөлтийг хүлээсэн амь тэмцсэн аж ахуйн нэгжүүд Монголд олон байна шүү…

Э.МӨНХТҮВШИН

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.90.206] 2024-07-25 10:25:47

МАН ХЭЗЭЭ ХЭЛСЭН ҮГ АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЖ БАЙЛАА ДАА ТА БИД СОНГОСОН ОДОО БҮҮ ГОНГОНИЛДООД БАЙ ДУУГАЙ АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛ, ТАТВАРАА ТӨЛӨӨД ДАРАМТЛУУЛААД ДАРГА НАРАА ЭХНЭР ХҮҮХЭД, НУУЦ АМРАГТАЙ НЬ ТЭЖЭЭГЭЭД БАЙЖ ДЭЭ. ОДОО БҮҮР 126 БОЛСОН ШҮҮ ГӨЛӨГНҮҮДЭЭ ИЛҮҮ ИХИЙГ Л ТӨЛӨХ БОЛЖ ДЭЭ ХОХИНО ДОО

Зочиг [202.126.90.203] 2024-07-24 19:26:42

ХАОАТ, НД, ЭМД ГЭЭД БААХАН ТАТВАРАА БУУЛГААЧЭЭ АРАЙ ДЭНДҮҮ ӨНДӨР БАЙНАА. ОДОО ТАТВАР БУУЛГАНА ГЭЖ УИХ-Д ГАРСАН НӨХДҮҮД ОДОО ХУРДАН АЖЛАА ЭХЛЭЭРЭЙ . МӨН 0,7 га ГАЗРАА АВАХГҮЙ ХОХИРСОН ХҮМҮҮСИЙГ ГАЗАРТАЙ БОЛГОХ МОНГОЛЫН ИРГЭНЭЭС ХАСАГДСАН ГАЗАРГҮЙ ХҮМҮҮСЭД ДАРУЙ ГАЗАР ОЛГОХ ГЭХДЭЭ МАШ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ГАЗАР АВСАН НӨХДҮҮДИЙН ГАЗРААС. ШУУД ХУУЛИАР АВЧ ӨГӨХ НЬ ЗӨВ ЯАГААД ГЭВЭЛ НИЙСЛЭЛИЙН ИРГЭД БАЙЖ НИЙСЛЭЛДЭЭ , НИЙСЛЭЛИЙН ОЙР ОРЧИМД АЛГИЙН ЧИНЭЭ ГАЗАР ӨГӨХГҮЙ. ХУЛГАЙГААР АВСАН ХАМАГ УЧИР БАЙГАА ШҮҮ. АЛЬ ЭСВЭЛ 07 ,БОЛРН 0,5 хэмжээтэй газраа нийслэлийн ГАЗАР АВЧ ЧАДААГҮЙ ИРГЭД ӨӨРСДИЙН АВНА ГЭСЭН ГАЗРАА АВАХ НЬ ЗӨВ ШҮҮ НИЙСЛЭЛ ХОТОД, ЗУСЛАНД, АЙМАГ, СУМДАД ГЭЭД АЛЬ Л АВАХ ГЭСЭН ГАЗРАА ГАЗАР ОЛГОХ НЬ ЗӨВ ГЭЖ БОДРЖ БАЙНА. ЭНЭ ТАЛААР АН-ЫН БААТАРХҮҮ МАШ САЙН АЖИЛЛАХ БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙНА БААТАРХҮҮ АЖЛАА ЭРЛЭЭРЭЙ

зочин [103.111.68.3] 2024-07-24 09:02:19

И Х -д амлаж гарч ирсэн бол хийх л хэрэгтэй . Одоо шууд хийнэ гэж юу байх вэ .зөвлөлдөж байгаа ХУРДАН хийх хэрэгтэй.ЭРТХЭН ХИЙЖ ЧАДАРГҮЙ БОЛ СУУДЛАА ТАВЬЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.

Зочин [66.181.160.81] 2024-07-24 07:41:02

Татвараа бууруул . Улаан Хар шоргоолжийг гаднаас нь сэгсрэхээ болио .

зочин [202.9.47.55] 2024-07-23 19:22:01

банкни өндөр хүү зээл иим баихад эрүүл ухаантаи хэн ч бизнес хиихгүи өнгөрсөн 8 жилд хувиин хэвшилээ л дээрэмдэж өдөр хоногииг өнгрөөлөө хувиин хэвшээс бүлааж болох бүхнииг дээрэмдлээ оронд нь ажилгүидэл эх орондоо баялаг бүтээх гэсэн хүн бүхэн урам нь хугарсан, өр зээлэнд орсонд орвол гадаадад гарч амьдрах нь амар юм баина

зочин [183.177.99.226] 2024-07-23 17:36:07

2025 оноос эхлэн ХАОАТ ЭМД НД гээд үндсэн цалингийн 40 хувийг татварт төлнөө өнөөдөр ХАОАТ НД ЭМД гэд 26 хувь байгаа иргэн Дулмаа байггуулгаас 100,000 төгрөгөөр шагнагдахад улс түүнээс нь 40 хувийг авна гэсэн үг

зочин [183.177.99.226] 2024-07-23 17:40:30

Энэ гэрэл цахилгаан дулааны үнэ нэмэгдээд байгаагийн цаад шалтгаан нь эрх баригчид гадаад тависан 36,8 тэрбум ам долларын өрийг ард иргэд та биднээр төлүүлж байгааг мэдэхгүй байна уу мэдсэн ч мэдээгүй юм шиг дүр эсгэж байгаа тэнэг мцлгуу ард иргэд нь татюар зээлийн дарамтаас хэзээч гарахгүй болноо гэдгийг ч ойлгохгүй байгаа нь харамсалтай

Зочин [139.5.216.113] 2024-07-23 17:35:36

хамгийн түрүүнд татвар бууруулахгүй гэж дуугарсан сангийн сайд Жавхланг огцруулахаас ажлаа эхлээрэй

Зочин [122.201.31.29] 2024-07-25 17:24:33

Монголбн Төрд 20 жил алба хашсан тэрбумтангуудыг төрөөс зайлуул баян хулгайч улс төрчид улныхныгаа хэзээ ч дээрэмдсэнр байна

Зочин [139.5.216.113] 2024-07-23 17:35:55

хуц чи

Зочин [59.153.112.175] 2024-07-23 16:09:46

Татвар гол зүйл биш төсвийн орлогыг зөв хуваарьлах хэрэгтэй бна, яг нарийн даа бол МУ бол дэлхийд татвар багатай таатай орчинтой улс мөн. Авилга хийж байгаа ажлаа ядаж зам барилгын стандартыг эрс сайжруулах хэрэгтэй бна.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.