Цагдаагийн байгууллагад амь хохирогчийн хувийн мэдээллийг задруулж, нэр төрд нь халдахгүй байх үүрэг өгчээ

Aдмин / Нийгэм

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл 461 дүгээр хорих ангид цагдан хоригдож байхдаа нас барсан иргэн О-ын ар гэрийн төлөөлөл, өмгөөлөгчтэй 2024 оны долдугаар сарын 25-ны орой Хууль Зүй, Дотоод Хэргийн Яаманд уулзлаа.

Тус уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл, бусад холбогдох газрын албан хаагчид болон Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын дарга, цагдаагийн хошууч Б.Амар нарын холбогдох албаны төлөөлөл оролцов.

Сайд О.Алтангэрэл талийгаачийн ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлж, тэдний санал гомдлыг сонсож, хууль сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:

  1. Цагдаагийн байгууллага цаашид мэдээлэл хийхдээ аливаа төрлийн хохирогч, тэр дундаа амь хохирогчийн хувийн, эмзэг мэдээллийг задруулахгүй байж, нэр төр, алдар хүндэд нь халдахгүй байхад анхаарч, мэдээлэл хийх журам боловсруулж хэрэгжүүлэн ажиллах,
  2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага амь хохирогчийн бие муу байхад гавласан гэх асуудлыг нягтлан шалгаж, яаралтай эргэн танилцуулах үүрэг, чиглэл өгөв.
  3. Хууль сахиулах байгууллагын алба хаагчдын холбогдсон хэргийг хараат бусаар шалгах прокурорын дэргэдэх “Мөрдөн байцаах алба” байгуулах чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яам анхаарч ажиллана.

Тус уулзалт нь нэг удаагийн гал унтрааж буй арга хэмжээ бус цаашид энэ хэрэг шийдвэрлэгдэх хүртэл ар гэрийнхэнтэй нь өмгөөлөгчөөр дамжуулан байнга холбоотой ажиллахаа тэрбээр илэрхийлж, Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа байгууллагуудаас томилсон Ажлын хэсгийн шалгалтын дүнгээр буруутай нь тогтоогдсон этгээд, албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцно гэдгээ мэдэгдлээ.

Жич: Гэрэл зургийг хохирогчдын зөвшөөрөлтэйгөөр нийтэлж байгаа болно.

Эх сурвалж: ХЗДХЯ


Сэтгэгдэл

Зочин [66.181.189.212] 2024-07-29 01:30:56

Сэжигтэн үг зөрөөд байхаар нь цагдаа унагааж хэвтүүлээд унасан сэжигтэн эгчийгээ хараад эрхлэхээр нь цагдаа уур нь улам хүрээд бороохойд болвуу

Зочин [59.153.112.41] 2024-07-27 23:26:56

Сая 8 жил ман засаг бархиад цагдаа шшг алба 2 маш ихээр иргэдийг хорогдолыг яаралдаг болсон энэ ёрөнхийлөгийн ойрийн хумуус болсоноос уудэлтэй шүү тэд нар нь арыг нь даадаг хунтэй учир дураараа дургсан хилсээр ял үүрүүлэх эрхийнхээ төлөө дугарсан хорогдолыг шшг газарын тусгайгынхан ирж яаргалдаг яг л 2000 оных үёрүү буцаад орсон маш ихээр хуний жрх зөрчигддөг болсон

Зочин [202.55.188.118] 2024-07-27 21:35:24

Яах аргагүй цагдаа , прокурор , тусламж үзүүлсэн эмч нар тэр залуугийн аминд хохирол учруулсан учраас л бүх бурууг хохирочид тохох гэсэн арьсаа хамгаалсан худал мэдээллийг цагдаагийн байгууллага тарааж байна. АТГ-аас дуудаж мэдүүлэг авна гэхэд яахаараа цагдаа нар замыг нь тосоод баривчилж байгаа юм.

зочин [66.181.190.171] 2024-07-26 12:20:15

Прокурорын дэргэдэх мөрдөн байцөөх албыг нэн даруй сэргээ. Муу нэртэй Нямдорж гуай байгуулж байсан юм


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.