УЛААНБААТАР ХОТОД 600 АВТОБУС ШИНЭЭР ХУДАЛДАН АВЧЭЭ.

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотын замын түгжрэлийг багасгах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэх, парк шинэчлэлийн хүрээнд 600 автобусыг шинээр худалдан авч, орон нутгийн өмчит, хувийн хэвшлийн байгууллагад “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ” байгуулж, хүлээлгэн өгч байна.

Энэ хүрээнд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн “Эс энд Эй транс” болон “Үнэгтийн уул” ХХК-тай “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгууллаа. Дээрх компаниуд 4 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai County” маркийн дунд оврын 15 шинэ автобусыг долоон жилд эргэн төлөх нөхцөлтэй зээлээр авч, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж багатай нийслэлийн захын дүүргийн 4 чиглэлд үйлчлэх юм.

“Hyundai County” маркийн дунд оврын 15 автобус дараах чиглэлд үйлчилнэ.

Д1 Шар хад-Ботаник

Ч67Z Нисэх-Морингийн даваа

Д4 СХД 31-р хороо-Хайрханы эцэс 11-р байр

Д8 Товчооны зам 6-р зогсоол-Толгойтын эцэс

Ташрамд дурдахад, энэ онд 12 компани 348 автобусыг долоон жилийн хугацаатай гэрээ байгуулж, төлбөртэй ашиглаж байна. Гэрээнд заасан эргэн төлөлтийг “Нийтийн тээвэр хөгжүүлэх сан”-д төвлөрүүлж байгаа. Уг санг хөрөнгөжүүлэх замаар дараагийн парк шинэчлэлийг хийх боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Одоогоор өмнө байгуулсан 10 аж ахуйн нэгж байгууллагатай хийсэн гэрээний дагуу тус санд 7 тэрбум төгрөг хуримтлагдаад байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

зочин [139.5.216.33] 2024-08-02 20:36:31

Мөнгөөр ч нэг сайхан тоглож байна аа муусайн хулгайчууд

иргэн [66.181.189.132] 2024-07-29 20:33:19

Хар автобус чинь Монголчуудад зориулаагүй мужгаа шахсан байна!!!!!!! яагаад гэвэл суудал нь хавчиг хөл тулаад 30 минуут суухад хөл өвдөөд л Бас зай байхгүй .!!!!!!!! ёстой жижиг хөлтэй Хятад хүнд Зориулсан юм байна..!!!!!!!!Өөр автобус ав - Дахиад хар Автобус хэрэггүй тамин ээээээээ!!!!!!!!!!

Зочин [103.111.68.3] 2024-07-26 14:05:58

ЭРГҮҮ АЦ НЯМБААКТЕРИДЭЭ ХЭЛЭЭДЭЭЧ ЭЭ??? МАН-ГАРУУД АА????? ДАН ХАР ӨНГӨТЭЙ БҮҮДИЙСЭН ХА ЮМНУУД АВААДАХИЙМАА ТЭНЭГҮҮД ЭЭ????????? УЛААН ШАР НОГООН ӨНГИЙГ ЧИГЛЭЛ ЧИГЛЭЛЭЭР НЬ АВААД ХОТЫХОО ӨНГӨ ҮЗЭМЖ БОЛОН АЛЬ ЧИГЛЭЛИЙН АВТУУС ИРЖ БАЙГААГААР НЬ ЯЛГААД САЛГААДАХААЧ ЭЭ???? ЭРГҮҮ АЦНУУД АА????


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.