Монгол Улсад нийт 115,115 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна

Aдмин / Нийгэм

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр Монгол Улсад нийт 115,115 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа бөгөөд эдгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 90.7 хувь нь буюу 96,300 нь 15 ба түүнээс дээш насныхан байна. НДЕГ-ын мэдээллийн санд 25 ба түүнээс дээш ажиллагчидтай буюу Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх нийт 5902 мянган ажил олгогч байгууллага бүртгэлтэй байгаагаас хоёр мянга гаруй байгууллагад 14,401 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлж байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.

Иймд Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслөөс Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран хөгжлийн бэрхшээлийн төрлүүд, тэдгээрийн онцлогуудын талаар мэдээлэл өгөх мөн хөгжлийн бэрхшээлийн онцлогт тохирсон дэмжлэгийг ажлын байранд хэрхэн үзүүлэх зэрэг сэдвийн хүрээнд ажил олгогчдыг чадавхжуулах сургалтыг нийт 50 орчим хүний нөөцийн менежер болон ХБИ-тэй тулж ажилладаг ажилтан албан хаагчдын дунд зохион байгууллаа.

Эх сурвалж: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр


Сэтгэгдэл

Мөнгийг дэс дараатай гаргаж зарцуулна. [66.181.181.73] 2024-02-22 23:06:01

Та нараас илүү ёухал хэрэгцээ улсад байна. 1-т, зудад нэрвэгдсэн малчдад тэтгэлэг өгнө. 2-т, 5-р цахилгаан станцыг өргөтгөнө. 3-т, УБ-т метро барина. 4-т, нийслэлээ Рархоринлуу нүүлгэнэ. 5-д, урд хилээс хойшоо 4 шинэ засмал кам, зүүнээс баруун тийш 2 зам тавина. Үүний дараа л Засаг ХБИргэдэд анхаарна байх.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.