Л.Оюун-Эрдэнэ: Дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэврийг дахин нэмнэ

Aдмин / Улстөр

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал солилцох уулзалт боллоо. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат уулзалтыг нээж хэлсэн үгэндээ хөдөлмөр, нийгмийн зөвшлийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээр амжилттай хэрэгжиж байна. Нийгмийн баялгийг шударга хуваарилах тал дээр Засгийн газартай хамтарч ажиллаж байна. 2023 онд цалин, тэтгэвэр нэмсэн. Энэ оны тавдугаар сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээр гурван талт хэлэлцээрт тусгасан. Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлтөөр тэтгэврийг өвлүүлдэг болсон нь маш том дэвшил болсон гэдгийг онцлов.

Уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн реформ илтгэл танилцууллаа. Тэрбээр, Манай улсын экспортын 93 хувь уул уурхайгаас хамааралтай байна. Тиймээс Засгийн газар баялгийн реформ хийсэн. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн 2019 онд улсын төсөвт төлсөн татвар хураамж 962 тэрбум төгрөг байсан бол 2023 онд анх удаагаа хоёр их наяд төгрөг төвлөрүүлсэн.

Оюутолгойн хэлэлцээр амжилтай болж Монгол Улсын 34 хувьд ногдох 2.3 тэрбум долларын өрийг тэглэсэн. Нүүрсийг уурхайн амнаас биш хил үнээр биржээр арилжаалдаг болсноор валютын нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрсэн. Авлигатай тэмцэж, далд эдийн засгийг ил болгосноор тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэх боломж бүрдсэн. Энэ жил, дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэврийг дахин нэмнэ. Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдад цалингийн нэмэгдэл өгч буй нь үр дүнгээ үзүүлж байгаа гэдгийг Ерөнхий сайд онцлов.

Уулзалтын үеэр 21 аймаг, есөн дүүргийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нар саналаа хэлэв. 30 жил шийдээгүй асуудлыг энэ Засгийн газар гурван жилд шийдэж буйд талархал илэрхийлэхийн зэрэгцээ зудтай байгаа энэ үед малчдадаа туслах Засгийн газрын санаачилгыг үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд дэмжихээ илэрхийллээ.

Мөн Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн өөрчлөлтийг боловсруулж батлуулах, Хөдөлмөрийн шинэ хуультай холбоотой гарсан Засгийн газрын 370-р тогтоолыг шинэчлэх, хөдөлмөрийн хяналтыг үйлдвэрчний эвлэлийн холбооны мэдэлд байлгах, зудтай байгаа энэ үед малчдын эрүүл мэндийн асуудалд онцгойлон анхаарч өгөхийг хүслээ. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээрийг дүгнэх Засгийн газрын гишүүдтэй хамтарсан Ажлын хэсэг байгуулж саналуудаа нэгтгэн ярилцах үүрэг өгөв.


Сэтгэгдэл

Зочин [59.153.86.86] 2024-02-29 15:43:09

Дандаа сөрөг юм бодож,яриж,бичиж байдаг нөхөд чих,дүлий,нүд хараагүй,хэлгүй хүнээс дор юм захиалгаар бичидэгээ л боличихдоо...ахиц дэвшил гараад байхад ингэж байгаа нь юм хийхгүй луйвардуулаад байсан үед 30 гаран жил хэлэх нь яасийн.

Зочин [66.181.180.72] 2024-02-29 06:03:51

Муусайн улныханыг тэр чигээр нь дуусгах хэрэгтэй. Нэмэх хэрэггүй

Хэхэхэ [202.21.124.137] 2024-03-21 11:26:50

Иймэрхүү үг таны амнаас гарч байгаа бол та Бодол санаа,сэтгэл санааныхаа хувьд нэлээдгүй доогуур хэмжээст очжээ... Таньд Бусдыг гэх сэтгэл байдаггүй юм уу

059 [64.119.29.144] 2024-02-26 11:57:42

Хийж байгаа нэгэндээ дэм өгөөч дээ,,Шударга сайхан залуучууд ажлаа хийж л бна, Нэг үеэ бодвол төрийн албаны цалин нэмэгдээд сайхан л бна.

Зочин [66.181.188.121] 2024-02-25 18:27:30

Цалинтай ээжийн 50.000 нэртэй новшоо нэмээчээ!!!!

Зочин [202.126.91.84] 2024-02-25 16:29:35

Ингэж байхаар үхээч лалруудаа?

Irgen [59.153.113.110] 2024-02-25 13:07:13

Nemeh ni nemne gehdee songuuliin daraa tatvaraa otsoitol nemne uur yumgui dee

иргэн [202.126.91.67] 2024-02-25 01:04:59

Өнгөрсөн 4жил юу хийж байсийн сонгуулийн жил болохоор ногдол,тэтгэвэр гэх шиг үнэн эжүжишчид юм а

зочин [66.181.177.162] 2024-02-24 21:44:33

нэмэх юм бол үхрийн бөөр шиг алаг үзэлгүй шиг ,,,,,,

Зочин [66.181.180.72] 2024-02-29 06:01:50

Ялгаатай ханд. Улныхан бол улныхан шүү дээ. Цэвэрлэгч хийж байсан юмнууд надтай адил тэтгэвэр авна гэж юу байсан юм. Гуцна биш

Зочин [66.181.191.226] 2024-02-24 09:22:43

Хүсэх нэг л юм байна хүний эрх гэж байдаг л гэсэн хэрэгждэг үгүйг мэдэхгүй хүүхдийн эрх асуудалд тэгээд гэр бүлийн эрх асуудал нийгэмд доог шоог болоод байна Гэр бүл салалт тоглоом шиг болож байна хэрээс хэтэрсэн наалдсан шулам хүүхэн хүүхэдрүү хүртэл яриж байна ( ж:н мэргэжил нь багш) иймд гэр бүлрүү өнгийсөн хуулиа хараач ээ энэд дэг ёс гэж байхгүй болсон байна маш их дарамтанд хүүхэд ээж , аав амьдарч байна яах вэ

zochin [66.181.161.167] 2024-02-23 23:53:30

xuvi tentsvvlsen tetgeriig jaaxan nemcheesei .440 myngaar amidarxad xetsvv l bna daa. tsaini svv daralni em 2 tool taarximdaa .

Зочин [202.55.191.194] 2024-02-26 11:26:46

олигтойхон ажиллахгүй яасийн

Zochin [59.153.114.157] 2024-02-23 21:12:47

23 ond tetgever nemsen gej khudal khellee, er.saidaa nemeegyi sh dee, 24 ond goridoj syyna

зочин [66.181.188.196] 2024-02-23 18:23:43

Тэтгэвэр нэмээгүй байж дахин нэмнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? Сонгуулийн шоу юу? Ингэж хэлснээр юмны үнэ хаданд, тэнгэрт гарах байх даа? өөр ямар ч үр дүн гарахгүй байх даа? иргэд ядуу тарчиг хэвээр л амьдрах байх даа?

Иргэн [66.181.160.42] 2024-02-23 15:13:38

Хувь тэнцүүлсэн тэтгэвэр авагчидын тэтгэвэр нэмэгдээгүй нэмүүлмээр л бна шүү

Зочин [202.126.90.67] 2024-02-23 12:50:54

Хн.Хөдөөгийн албан хаагчид гэж ямар ч чадваргүй юм нарын цалинг нэмээд ч яах билээ дээ.Хүн амд үзүүлж байгаа үйлчилгээ нь ч гэсэн хоттой харьцуулашгүй бага ш дээ.

Зочин [202.9.46.30] 2024-02-23 22:20:24

хөдөөний үйлчилгээ гэж нохойн баас

Зочин [202.126.91.110] 2024-02-23 17:58:23

Хотынхон харин чадваргүй ширээний ард суусан сувинер байх. Хөдөөд жинхэнэ амьдрал буцлаж хүндээ хүрч үйлчилдэг шүү

и [64.119.29.144] 2024-02-23 10:04:36

Байж байж байснаа сонгууль болохоос 2 сарын өмнө нэмж байна уу? Татвар төлөгчдийн мөнгөөр санал худалдан авч байгаа хэлбэр мөн үү?

ЗОЧИН [60.41.246.196] 2024-02-23 09:47:15

ТЭТГЭВЭР ӨВЛҮҮЛЭХ ГЭНЭ ҮҮ. 30 ЖИЛ ХАМТ АМЬДАРСАН БАТАЛГААТАЙН 1 НЬ ҮХВЭЛ ҮЛДСЭН НӨГӨӨ НЬ 70 НАСТАЙ БОЛ ҮХСЭНИЙ НЬ ТЭТГЭВЭРИЙНХ НЬ 20 ХУВИЙГ ӨГНӨ ГЭХ ХУУЛЬ БАТАЛСАН ГЭСЭН. ТЭГЭХЭЭР ҮҮНИЙГ АВАХ ТЭТГЭТЭРТЭН ХОВОР БИЗ ДЭЭ.


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.