Хот суурин руу орж ирж буй зэрлэг амьтдыг үргээхгүй байхыг уриаллаа

Aдмин / Нийгэм

Манай улсад үргэлжилж буй зудын нөхцөл байдалд зэрлэг амьтад өвс тэжээл, хоолоор дутагдаж өлдөх хүнд байдалтай тулгарч буй талаар БОАЖЯ-наас мэдээллээ.

Өвөлжилт, хаваржилт хүндэрч буйтай холбоотойгоор хоол тэжээл ховордсон зээр, хулан, тахь зэрэг туурайтан амьтад хот, суурин газар руу орж ирж байна. Тиймээс тэдгээр амьтныг аль болох үргээхгүй, тааваар нь байлгахыг иргэдэд анхааруулж уриаллаа. Одоогоор олноор үхэж хорогдсон зүйлгүй. Гэхдээ туурайтан зэрлэг амьтад хүнд байдалд байгааг БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг хэлж, аймаг, орон нутаг дахь Тусгай хамгаалалтын газрын ажилтнууд нутгийн иргэдтэй хамтран зудын бүсэд байгаа зэрлэг амьтдад хорогдох байр бэлдэх, өвс, тэжээл өгөх зэргээр биотехникийн арга хэмжээг авч байна гэв.

Манай улсад ирвэс, цагаан зээр бөхөн, хавтгай зэрэг дэлхийд ховордсон төрөл зүйлийн амьтад байдаг. Эдгээр амьтдын өлгий нутаг болж буйн хувьд Монгол Улс дээрх амьтдын экосистемийг хамгаалах үүрэг хүлээж буйг хэллээ.

Энэ талаар саяхан Узбекистан улсын Самарканд хотноо болсон Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах Олон улсын конвенцын талуудын 14 дүгээр хурлаар хөнджээ. Дэлхийн цоохор ирвэсийн амьдрах орчныг хамгаалах талаар ярилцаж, Бөхөн хамгааллын олон улсын хурал, Хулан адуу хамгааллын хурал тус тус болж, талууд эдгээр амьтныг хамгаалах талаар хамтран ажиллаагаагаа өргөжүүлэх болсныг мэдээллээ.


Сэтгэгдэл

Irgen [66.181.191.120] 2024-02-25 20:27:18

Тахь орж ирж байгаа бол хэцүүдэж л байгаа юм байна даа. Яанаа,таминь

зочин [59.153.112.155] 2024-02-25 15:32:02

Нинжин сэтгэлээр хандах хэрэгтэй үргээж айлгахгүй бн гэдэгт найдаж байна хотынхоон


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.