Хоёр том хар нүх хоорондоо нийлснийг "Жеймс Уэбб" илрүүлжээ

Aдмин / Шинжлэх Ухаан

“Жеймс Уэбб” сансрын дуран авай хар нүхнүүд хоорондоо нийлсэн хамгийн эрт үеийн тохиолдлыг илрүүлжээ. Тодруулбал, хоёр том хар нүх ба тэдгээрийн галактикууд Орчлон ертөнцийг үүсгэсэн Их тэсрэлтээс хойш ердөө 740 сая жилийн дараа хоорондоо нийлсэн байна. Ингэснээр хар нүхнүүд хоорондоо нийлсэн хамгийн эртний тохиолдлыг илрүүллээ гэж судлаачид пүрэв гарагт мэдэгдлээ.

Нэг хар нүх нь манай Нарнаас 50 сая дахин том хэмжээтэй бол нөгөөх нь хэмжээний хувьд ойролцоо боловч өтгөн нягт хийгээр бүрхэгдсэн тул хэмжээг нь нарийн тодорхойлох боломжгүй байгаа ажээ. Өнөөг хүртэл одон орон судлаачид асар том хар нүхнүүд хэрхэн томорсон шалтгааныг олж мэдээгүй байсан юм.

“Энэхүү нээлт нь хар нүхнүүд хэрхэн маш хурдан томордог болохыг харуулж байна. Тэдгээр нүх нь галактикуудын хувьсалд анхнаас нь нөлөөлсөөр ирсэн” гэж Кембрижийн их сургуулийн доктор Ханна Ублер ярилаа. 2021 онд НАСА-гийн “Хаббл” сансрын дуран авайн халааг авсан “Жеймс Уэбб” нь сансарт илгээсэн хамгийн том бөгөөд хамгийн хүчирхэг ажиглалтын аппарат юм. АНУ-Европын хамтарсан төслийн хүрээнд зохион бүтээсэн уг дуран авай Дэлхийгээс 1.6 сая км-ийн алсын зайнаас Орчлон ертөнцийг судалж байна.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:13

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:13

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [139.5.217.64] 2024-05-20 07:09:07

Нэг л сонин орчуулжээ монгол хэлээ сайн мэддэггүй хүн байх

Зочин [66.181.183.217] 2024-05-19 00:29:49

Мэдээгээ нэг л сонин орчуулжээ. 2 ч логик алдаа байна

Зочин [66.181.183.224] 2024-05-19 01:00:10

yu ch surtei logic ntr yaridiimbde. zugeer l unshaachdee. gol utga sanaa n oilgomjtoi l bnashd

зочин [202.9.47.11] 2024-05-18 10:35:29

монголчууд банкны өндөр хүүтэй луйварын гэрээнд дарлуулж орон гэр эд хогшил амьдарлаа алдаж байна

Зочин [202.21.105.12] 2024-05-18 14:00:41

goy shaajii shde bro hha


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.