Японы соёл, аялал жуулчлалын өдрүүдийг зохион байгуулна

Д.Тулга / Улстөр

НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон улсын ЭСЯ, “Лэтс Травел” ХХК хамтран Японы соёл, аялал жуулчлалын өдрүүдийг энэ сарын 24, 25-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Энэ үеэр Япон орны соёлтой танилцаж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг сонирхон, олон төрлийн хоол, хүнс амталж, худалдан авах боломжтой. Япон үндэсний хөгжмийн “Этосэтора” хамтлаг уран бүтээлээ толилуулахаас гадна “Япон дуу хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээний шалгарсан оролцогчдын тоглолт болох юм. Мөн Япон улсын их дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд залууст зориулсан боловсролын үзэсгэлэн яармаг зохион байгуулах аж.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.