Аянга, цахилгаан, аадар борооноос сэрэмжлүүлж байна

Д.Тулга / Эдийн засаг

Баруун аймгийн нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр маргааш, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар нөгөөдөр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар энэ сарын 26-нд, Хэнтийн уулархаг нутгаар энэ сарын 27-нд дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэхийг ЦУОШГ-аас мэдээллээ.

Иймд замд гарахдаа аюулгүй байдлаа хангах, дулаан хувцаслах, гол, мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжлэх, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах, аялж зугаалж, амралтаар явахдаа баталгаат зам гарцаар зорчиж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулав.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.