Голомт лизингийн төв нээгдлээ

Д.Тулга / Эдийн засаг

Голомт банк иргэд, харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн санхүүгийн цогц үйлчилгээг хүргэхийг зорин ажилладаг. Энэ хүрээнд банкны үйлчилгээнээс гадна лизингийн үйлчилгээг харилцагчдадаа давхар хүргэжэхэлсэн бөгөөд Голомт банкны анхны лизингийн төв өнөөдөр нээлтээ хийж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Нээлтийн үйл ажиллагааны зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.

Зураг

Голомт лизингийн төв үүд хаалгаа нээснээр харилцагчдад албан ёсны эрхтэй нийлүүлэгч байгууллагуудаас цоо шинэ автомашин, хүнд даацын тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээс буюу төлбөрийн уян хатан нөхцөлөөр худалдан авах боломж нээлттэй болж байна. Ингэхдээ автомашины лизингийн хүсэлтийг ажлын 1 хоногт, хүнд даацын тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хүсэлтийг ажлын 3-5 хоногт багтааншийдвэрлэх юм.

Голомт лизингийн төв нь одоогийн байдлаар дараах 19байгууллагатай хамтран ажиллаж байна.

Автомашин:

• Бавариа Моторс ХХК

• Бридж Моторс ХХК

• Глобал Моторс ХХК

• Моннис Моторс ХХК

• Мөнххада ГХО ХХК

• МСМ Групп ХХК

• Старчейз Автомотив Лимитд ХХК

• Таванбогд ХХК

• Топ Моторс ХХК

Хүнд даацын тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж:

• Аодэ ХХК

• Барловорлд Монголиа ХХК

• Гранд Майнинг Экюпмент ХХК

• Замайнсервисиз ХХК

• Нисээч-Интернэшнл ХХК

• Петротрак ХХК

• Трансвест Монголиа ХХК

• Хера экуйпмент ХХК

• Эбердигммонгол ХХК

• Юли Экюпмент ХХК

Санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх Голомт лизингийн төв нь Даваа-Баасан гарагт 09:00-18:00 цагийн хооронд ажиллах тул иргэд, харилцагч та бүхэн тав тухтай үйлчлүүлж, өөрт хэрэгцээтэй санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай аваарай.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.