К.Роналду YouTube-ийн шинэ дээд амжилт тогтоожээ

Д.Тулга / Спорт

Португалын алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду YouTube платформ дээр өөрийн сувгаа нээснээс хойш ердөө 90 минутын дотор нэг сая гаруй дагагчтай болжээ.

Өдгөө 39 настай, Ballon d’Or шагналыг таван удаа хүртэж байсан тэрбээр Саудын Арабын “Аль-Наср” клубт тоглож байгаа бөгөөд Португал улсыг олон улсын тэмцээнүүдэд 20 гаруй жил төлөөлөн оролцож байгаа юм.

“Хүлээлт дууслаа. Миний бие YouTube сувгаа нээлээ! Сувгийг маань дагаж, шинэ аялалд надтай нэгдээрэй” гэж К.Роналду лхагва гарагт олон нийтийн сүлжээний хуудаснуудаараа уриалжээ.

Хөлбөмбөгчин эхний дүрс бичлэгээ байршуулснаас хойш 15 цагийн дотор шинэ сувгийнх нь дагагчдын тоо 13 саяд хүрээд байна. Тэрбээр X платформ дээр 112.5 сая, Facebook дээр 170 сая, Instagram дээр 636 сая дагагчтай.

“Реал Мадрид”, “Манчестер Юнайтед” клубүүдэд хүчин зүтгэж байсан К.Роналду пүрэв гарагт Саудын Арабын мэргэжлийн лигийн нээлтийн тоглолтод “Аль-Раед” багтай тоглохоор бэлтгэлээ хийж байна.


Сэтгэгдэл

Bdb [38.27.115.23] 2024-08-26 03:05:15

Soliorol.ajilgui say say spain garaltuud bdg.Ted l

Зочин [202.9.46.57] 2024-08-24 12:22:36

Сошиал медиа платформ дээр ийм олон сая дагагчтай нөлөөлөгчид олон сая доллар олдог байх даа.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.