К.Харрис ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшлээ

Д.Тулга / Улстөр

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис Чикаго хотноо болж буй Ардчилсан намын их хурлын сүүлчийн өдөр үг хэлэх үеэрээ ерөнхийлөгчийн сонгуульд өөрийг нь нэр дэвшүүлж буйг албан ёсоор хүлээн авлаа.

К.Харрис ирэх 11 дүгээр сард болох сонгуулийг “манай улс үндэстний амьдралын хамгийн чухал” сонгууль гэж тодорхойлоод, бүх америкчуудын төлөө хүчин зүтгэх ерөнхийлөгч болно гэдгээ амлажээ.

Ингэснээр К.Харрис АНУ-ын томоохон намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн анхны өнгөт арьст эмэгтэй, анхны Ази-Америк гаралтай хүн боллоо. Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд анхны эмэгтэй, Энэтхэг, Америк гаралтай ерөнхийлөгч болно.

Тэрбээр их хурлын үеэр үг хэлэх үеэрээ Дональд Трамп дахин ерөнхийлөгч болох нь яагаад “онц ноцтой” үр дагавартай вэ гэдэг талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, дундаж давхаргын татварыг бууруулж, хилийн аюулгүй байдлыг хангаж, нөхөн үржихүйн эрхийг сэргээнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Ардчилсан намын их хурлын эхний өдөр Ерөнхийлөгч Жо Байден үг хэлж, К.Харрисыг дэд Ерөнхийлөгчөөр сонгосноо амьдралдаа гаргасан “хамгийн зөв шийдвэр” гэж тодорхойлсон юм. Хоёр дахь өдөр Обамагийн гэр бүлийнхэн улс төрийн итгэл найдварыг сэргээсэн мессежийг хүргэжээ. Тэд мөн К.Харрис ерөнхийлөгчөөр сонгогдоход тулгарах улс төрийн тулаанд бэлтгэлтэй байхыг Ардчилсан намынханд уриалсан байна. Их хурлын гурав дахь өдөр Миннесота муж улсын захирагч Тим Уолз Ардчилсан намаас дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлж буйг албан ёсоор хүлээн авч, "энэ бол нэр төрийн хэрэг" гэж мэдэгджээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

mongol [202.55.191.194] 2024-08-27 16:03:06

Бэлдэж өгсөн юм уншиж чадаж байвал энэ намаас сармагчин ч нэр дэвшиж болно.

Хар өнгийн зүйлс юүны цондон бэ? [66.181.160.100] 2024-08-26 14:45:10

"Харр Ис" гэж сонсогдож байна уу? "Black element" буюу "Чёрный элемент" гэж сонин байгаа биз. Энэ хүн өөрийн орны амьдралд юу авчрах юм болоо?

Zochin [178.115.65.54] 2024-08-26 13:50:47

Ene Huuhen garwal ediin zasag ahiad unana. Delhii dain tsaash urgeljilne. Yurduu l ter.

Балайтаж магадгүй. [66.181.160.100] 2024-08-26 12:00:26

Америкууд элдэв лоозон, хүйсний тэгш байдал, зарчим, толгой эргүүлсэн юм ярьж байгаад энэ хүүхнийг сонгочихно шүү. Их балай нийгэм ш дээ.

Зочин [202.9.47.6] 2024-08-25 17:02:47

Харууд ардчилалыг дэмжихээ больж байна.

James [202.9.40.110] 2024-08-24 17:32:20

Энэ ангалзсан хар самган АНУ ын ер болоод дэлхийг удирдлаа юү? Харагдаач

Зочин [103.57.93.28] 2024-08-25 18:20:52

Боолын боол босгоны шороо харыг юу гэж хойморт залах вэ дээ цагаан арьстан америкчууд.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.