Өнөөдөр: “Америкийн баримтат кино өдрүүд 2024”-ийг зохион байгуулна

Д.Тулга / Эдийн засаг

Наймдугаар сарын 26-ны даваа гарагт болох үйл явдлын тойм:

-УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 15-27-ны өдрүүдэд хуралдана.

-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино Урлагийн зөвлөл нь БНСУ-ын DNC Dankook их сургуулийн New Cinema институт хамтран уран бүтээлчдэд зориулж, дадлагад суурилсан CASUAL CINEMA сургалтыг Үндэсний төв номын сангийн байрны 11 давхарт 10:00 цагаас зохион байгуулна. Сургалт 31-нийг дуустал үргэлжилнэ. Утас: 9330-0440

-XMF 2024 “Цэцээ vs Билгээ” тоглолтын хэвлэлийн бага хурал Novotel зочид буудлын 4 давхрын хурлын зааланд 11:20 цагт болно. Утас: 88633643

-AНУ-ын ЭСЯ-ны санаачлагаар Монголын кино институт хамтран “Америкийн баримтат кино өдрүүд 2024” (American Film Showcase буюу AFS)–ийг Гэгээнтэн кино театрт наймдугаар сарын 26-29-нд үнэ төлбөргүй зохион байгуулна.

-Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ’’ байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль өнөөдөр өндөрлөнө.

-Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 9 дүгээр сарын 16 хүртэл үргэлжилнэ.

-“Сэтгэлийн хат–өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 18 хүртэл үргэлжилнэ.

-“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулж буй “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22 хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ

-Монгол-Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд дэлгэсэн хоёр улсын 15 уран бүтээлчийн “2 day in Mongolia” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ.

Орон нутагт: Завхан аймгийн Улиастай суманд болсон номын санчдын 15-р спортын их наадам өндөрлөнө.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.