Бизнес эрхлэгчдэд зориулсан “Хөгжлийн хөтөлбөр-2024”-ийн элсэлт эхэллээ

Д.Тулга / Улстөр

Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч та бүхэн олон улсад шалгарсан менежментийн арга барил, амжилттай бизнес эрхлэгчдийн туршлагаас суралцан, хувь хүний ур чадвараа сайжруулж, эрхэлж буй бизнестээ мэдэгдэхүйц хөгжил дэвшлийг авчирмаар байна уу?

Тийм бол таныг ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академиас Швейцарын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжигч BPN Монгол сантай хамтран 6 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Хөгжлийн хөтөлбөр” сургалтад хамрагдахыг урьж байна.

Хөтөлбөр 2024 оны 9-р сарын 6-ны өдрөөс хичээллэж эхлэх бөгөөд энэ оны хамгийн сүүлийн элсэлт тул бизнес эрхлэгч та бүхнийг 9-р сарын 1-ний өдрийн дотор амжиж бүртгүүлэхийг зөвлөж байна.

Уг сургалтанд хамрагдсанаар жижиг дунд бизнес эрхлэгчид байгууллагынхаа стратеги, алсын харааг зөв тодорхойлж,өөрийн бизнесийн загварыг бүрэн зургаар харах, бизнесийн гадаад, дотоод орчны нөлөөлөл, зах зээлийн өрсөлдөөний тактик, судалгааны арга зүй зэрэг маш чухал сэдвүүдийн хүрээнд үнэ цэнтэй сургалт, зөвлөгөөг ойлгомжтой, сонирхолтой, зөв системтэйгээр авахаас гадна хөнгөлөлттэйбизнесийн зээл, санхүүжилтээр хангагдах боломж бүрдэх юм.

Сургалтын түвшинг харгалзан оролцогчдод тавигдах шаардлага:

• ХААН Банкны харилцагч ААН-ийн захирал байх (Байгууллагын үүсгэн байгуулагч эсвэл Гүйцэтгэх захирал)

• Нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч байх

• Сүүлийн 2 жил бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан байх

• 5-аас дээш ажилтантай байх (үйл ажиллагааны цар хүрээнээс хамаарсан цөөн ажилтантай байх тохиолдолд ажилтны тоог харгалзахгүй)

• Бизнесээ дараагийн шатанд гаргах хүсэл эрмэлзэлтэй байх

• Хөтөлбөрт бүрэн хамрагдах, цаг гаргах боломжтой байх

Хугацаа: 2024.09.06-2024.10.04-ний хооронд нийт 5 долоо хоног үргэлжлэх ба 7 хоног бүрийн баасан гарагт 09:00-17:00 цагийн хооронд хичээллэнэ.

Байршил: СБД, Хүүхдийн 100, ХААН Банкны Сөүл оффис, 3 давхар, Жижиг дунд бизнесийн академи

Бүртгэл: 2024.09.01-ний өдрийн дотор доорх линкээр нэвтрэх эсвэл QR кодыг уншуулан бүртгүүлээрэй.
Линк: https://survey.zohopublic.com/zs/JED3F3

Ташрамд дурдахад, ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академи нь Монгол болон олон улсын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай хамтран жижиг, дунд, бичил болон хувиараа бизнес эрхлэгчдэд зориулсан сургалтхөтөлбөрүүдийг тогтмол явуулдаг тул өөрийн бизнесийн цар хүрээ, зорилго зорилттой уялдуулан тохирох сургалтад сонгон хамрагдах бүрэн боломжтойг дуулгахад таатай байна.

АМЖИЛТ ТӨГӨЛДӨР!


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.