Автобусны урд камер байршуулж, I эгнээгээр зорчсон, буудал дээр зогссон машинуудыг торгож эхэллээ

Д.Тулга / Улстөр

Нийтийн тээврийн 1100 автобусанд теле камер байршуулжээ.

Энэ талаар ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир“Нийтийн тээврийн автобуснуудад теле камерыг байршууллаа. Эдгээр камераар автобусны буудал дээр зогсож байгаа автомашины зөрчлийг илрүүлж, зургаар баримтжуулан Замын хөдөлгөөний Удирдлагын Төвд илгээж байгаа юм. Ингэснээр тухайн автобусны буудал дээр зогссон автомашины жолоочид Зөрчлийн хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна. Теле камерыг 1,100 автобусанд байршуулснаар автобусны буудал дээр 06:00-22:00 цагийн хооронд түр буюу удаан хугацаагаар зогсож байгаа болон нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаа автомашинуудын зөрчлийг баримтжуулж байгаа.

Иймд автобусны буудал дээр 06:00-22:00 цагийн хооронд түр буюу удаан хугацаагаар зогсох, нэгдүгээр эгнээгээр зорчихгүй байхыг анхааруулж байна” гэж мэдээллээ.


Сэтгэгдэл

Иргэн [59.153.86.144] 2024-09-02 12:37:33

Taxi-ний зогсоол бас хэрэгтэй байгаа юм. Яамаар юм бэ дээ. Автобусны зогсоол дээр taxi зогсох үнэхээр тохиромжгүй.

иргэн [202.126.91.205] 2024-09-01 06:49:36

Автобусны буудал халтуурчдын зогсоол болоод удаж байна. Хүүхэд, хөгшидөд маш аюултай байдалтай. Замын цагдаагийнхан юу ч хийж чадахгүй байгаа

З [66.181.183.41] 2024-08-31 16:18:01

Маш зөв торгуулийг нэм 100мянга болго

Иргэн [66.181.189.164] 2024-08-31 14:19:19

Эхлээд зогсоол замаа Сайжрууль!!!!!!!!Дараа нь Торгулиа ав !!!!!!!!!!!!

Зочин [66.181.182.145] 2024-08-31 11:20:49

хэдэн жилийн өмнө бас л ингэж байсан 7 хоног торгоод л мартагддаг эд дээ

Зочин [103.57.94.253] 2024-08-30 20:46:00

Шаардлагатай үед машинаа хаана тавих вэ 2-р эгнээнд тавих юм уу зогсоол байхгүй энэ замгүй болсон ширэнгэн ойд яах ёстой вэ

Зочин [59.153.87.227] 2024-09-02 13:28:16

Huduuruugee zail gi chii mini

Зочин [103.71.101.176] 2024-08-30 23:16:34

Алхаад яваач чи. Хэнд эрхлээд байгаа мал вэ. Наад төмрийн сэгээ маллаж чадахгүй бол ацаа хийж авсан юм


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.