Японтой хамтран нефть боловсруулах үйлдвэр барих төслийг сэргээе

Д.Тулга / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц. Туваан нар танаа

Санал хүргүүлэх тухай

Та бүхний амар амгаланг айлтгая. Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил нь газрын тосны үйлдвэрлэл, хангамжтай шууд холбоотой нь ойлгомжтой гэж миний бие ойлгодог. Үе үеийн төр засгийн байгууллагаас анхаарал тавьж ирсэн Энэтхэг улсын 2 тэрбум гаруй ам.долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр тус улсын техник, эдийн засгийн тусламжаар Дорноговь аймгийн Алтанширээт сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга байгууламжийн ажлыг 2019 оноос эхлүүлэн 2027 оноос ашиглалтад оруулах төлөвтэй харагдаж байна.

Уг үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг Дорнодын Тамсагаас БНХАУ-ын олборлож буй өдрөөс 200 гаруй км хоолой татан дамжуулж гүйцэтгэхээр төлөвлөсөн нь уг ордын ашиглалтын нөөц одоогийн олборлолтын байдлаас харвал уг асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй мэт харагдаж байх юм.

Тэгж холоос дамжуулж хангахад техникийн болон эдийн засгийн үр ашгийн талаас нь шүүмжлэлтэй хандаж ирсэн билээ. Ямар ч болов уг үйлдвэрийн түүхий нефтийн хангамжийг импорт оролцуулан хангах байх гэж бодном. Ер нь манай улсын есөн нэмэгдэж буй газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг хангахын тулд цаашид шинээр нэмж боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай нь мэдээж. Дотооддоо олборлосон TOCOO боловсруулбал сайн сан. Гэтэл одоогоор судлагдсан тогтоогдсон нөөц хараахан хангалттай биш байна л даа. Иймд импортлох түүхий эд дээр суурилан үйлдвэр байгуулах нь зохистой болов уу гэж үздэг.

Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос үйлдвэрлэх үйлдвэрээ барих тухай "Зууны мэдээ" сонины 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 100 дугаарт нийтлэгдсэн Н.Итгэлийн саналыг бүрэн дүүрэн дэмжиж байна.

Урьд тогтолцооны үед Улсын төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч даргаар (сайд) ажиллаж байгаад хожим Япон улс дахь манай элчин сайдын яаманд ажиллаж байхдаа академич Т.Намжим Япон улсын газрын тос боловсруулах салбар болон банкуудтай холбоо тогтоон газрын тос боловсруулах үйлдвэрийг (хэрэглэгчидтэй ойр дөт байгуулдаг олон улсын жишгийг харгалзан) Дарханд жилд 2 сая тонн боловсруулах хүчин чадалтай (1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай) үйлдвэрийг барьж байгуулах техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), байгаль орчны нөлөөллийг боловсруулан техникийн зураг төслийг бэлэн болгож (Дарханд салаа төмөр зам тавих, цахилгааны дэд станц байгуулах ажлыг монголын тал гүйцэтгэх нөхцлөөр) 2014 оноос барилгын ажил эхлэхэд (дөрвөн жилийн хугацаанд барьж ашиглалтанд оруулахаар) бэлэн болгосон байжээ.

Уг төсөлд Монголын ажиллах хүчнийг бэлтгэх зардлыг хүртэл тусгуулж Япон улсын буюу олон улсын өндөр технологи дээр суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийт хөрөнгө оруулалтын зардлаа үйлдвэрийнхээ цэвэр ашгаар 4 жилд бүрэн нөхөж улсын төсөвт жилд 350 сая ам.доллар оруулж байх тооцоотой, маш өндөр үр ашигтай төсөл юм.

Гэтэл уг төслийг үе үеийн Засгийн Газрууд анхаарч хэрэгжүүлээгүй нь харамсалтай. Энэ үйлдвэрийн түүхий эдийг ОХУ, Казакстаны газрын тос олборлогч болон нийлүүлэгчтэй гэрээ байгуулсан нь одоо хүчин төгөлдөр мэт. Иймд уг асуудлыг Японы талд сэргээж тавьж шийдвэрлэх нь зүйтэй болов уу гэж санал болгож байна. Мөн зүүн талын ордуудаа түшиглэж, бага хүчин чадлын боловсруулах үйлдвэр байгуулах, цаашид газрын тосны геологи хайгуулын ажил хийх нь ирээдүйд хэрэгтэй болов уу гэж үздэгээ та бүхэндээ танилцуулж буйг минь анхаарч ажиллана уу!

Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, эдийн засагч Г.ДОРЖ


Сэтгэгдэл

УЛААНГОМ [172.56.17.81] 2024-09-04 22:48:26

НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ УЙЛДВЭРИЙГ НЕФТИЙН ОРД ДЭЭРЭЭ Л БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ДАРХАНД БАЙГУУЛААД ОРОСООС ТУУХИЙ НЕФТЬ ЗООН ГЭВЭЛ ХАРААТ БАЙДАЛ УРГЭЛЖИЛНЭ. ТАМСАГИЙН ОРД ДЭЭР БИШ ДОРНОГОВЬД НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ УЙЛДВЭР БАЙГУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАСАН ЭТГЭЭДИЙГ ДУУЖЛЭХ ХЭРЭГТЭЙ.

ЗОЧИН [66.181.176.165] 2024-09-03 13:14:27

НЕФТЭЭ ГАДНААС ИМПОРТООР АВЧ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИНА ГЭДЭГ ЯГ ОДОО ШИГ Л ГАДНААС МӨНХӨД 100% ХАМААРАЛТАЙ БНА. ХАМГИЙН ГОЛ НЬ ӨӨРИЙН НЕФТЭЭ БОЛОВСРУУЛЖ ГАДНААС 100% ХАМААРАЛГҮЙ БОЛОХ Л ГОЛ ЗОРИЛТ ЮМ. ТИЙМЭЭС ЭНЭ САНАЛ БОЛ ХЭРХЭВЧ ХҮЛЭЭЖ АВАХ БОЛОМЖГҮЙ, ХАМГИЙН ТЭНЭГ, ХАМГИЙН ИРЭЭДҮЙГҮЙ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД СӨРГӨӨР НӨЛӨӨЛӨХҮЙЦ АЮУЛТАЙ САНАЛ БНА. ЗҮҮН НУТАГ ДАХЬ, ЗҮҮНБАЯНГИЙН НЕФТЭЭ ТҮШИГЛЭЖ Л ҮЙЛДВЭРЭЭ БАРИХ ЁСТОЙ. ӨӨР ГАРЦ БАЙХГҮЙ.

Зочин [202.55.188.113] 2024-09-03 21:01:07

Тийм яг зов .санал нэг байна

Зочин [202.126.90.140] 2024-09-02 15:22:10

Монгол улсад ашигтай бол хий бүтээ олон мянган ажилын байр буй болно үйлдвэрээ дагаад дунд жижиг үйлдвэр хөгжинө монгол хөгжинө

Монгол рифайнери [203.91.116.130] 2024-09-02 14:25:02

Нүүрсний сонсгол гэдэг шиг Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн олон ноцтой асуудлуудын талаар нэг том сонсгол хийгдэнэ дээ. Салбарын сайд нь эмч хүн яаж ойлгох вэ дээ. Үнэн мэдрэл юм болох юм даа.

Зочин [59.153.115.141] 2024-09-02 12:17:35

Япончуудтай хамтран барих үйлдвэрийн хувьд ТЭЗҮ болон техникийн зураг төсөл нь бүрэн хийгдчихсэн төсөл. Н.Итгэлийн зууны мэдээ сонинд өгсөн ярилцлагыг уншиж танилцаарай. zms.mn/a/98252

Зочин [202.55.188.113] 2024-09-03 21:10:43

Тийм байж болно гэхдээ нефть авах гол судал дорнод,дорноговь гээд баруун зугт явж байгаа .тийм учраас энэ тосол надад монголд нэг сайн гэж харагдахгуй байна

ЗОЧИН [202.126.88.174] 2024-09-02 09:31:26

ЗГ, 126 ХЭРХЭН ХҮЛЭЭЖ АВАХ ЮМ БАЙГААН УГ НЬ ЭРДЭМТДИЙНХЭЭ ЭНЭ МЭТ АШИГТАЙ САНАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ ХЭРЭГЖҮҮЛВЭЛ ХӨГЖИЛ ОЙРХОН БАЙНА ДАА

Зочин [66.181.176.199] 2024-09-01 20:28:44

Нефтмйн үйлдвэр барьж ашиглалтад орох үед түүхий эд нь байх юм уу? Зүүн бүсийн нефтийг Хятад олон жил сорж байна. Нүүрсний хулгайтай адил энд ямар ч хяналт мэдээлэл байхгүй, олон жил боллоо. Дорнодын өргөн тал, хил дагуух бүс нутагт юу л болоод байна даа.

Зочин [66.181.191.137] 2024-09-01 19:09:17

түүхий тосоо гаргаагүй боловсруулах үйлдвэр барих гэж их хэмжэний өрөнд орох буруу шийдвэр байсан шүү

Зочин [202.70.43.133] 2024-09-01 16:23:36

Бидний тусгаар тогтнолын баталгаа бол дэлхийн хүчирхэг том гүрнүүдийн хөрөнгө оруулалт хамтарссан өмч ш дээ. Тэрнээс биш 2 хөрш бол манай тусгаар тогтнолын баталгаа биш. Орос төрөл саданаараа холбоотой хөрш Украин руу халдаж алж хядаж байгаа нь энэ улстай байгуулсан гэрээ ямар ч үгэ цэнгүй гэдгийг нотлож байна. Хөршүүд хөршөө хэмэлдэг

Зочин [202.55.188.44] 2024-09-01 14:56:03

Дорж гуай эрүүл үү.

зочин [202.9.46.103] 2024-09-01 09:53:30

ТА нар шиг хариуцлагагүи улстаи хамтардаг улс биш баих аа

Зочин [66.181.161.100] 2024-08-31 22:15:03

Одоо барьж байгаагаа яаралтай дуусга. Хугацааг нь наашлуул

Х [66.181.188.41] 2024-08-31 20:57:15

Юу вэ дуусаагүй юм уу одоо болтол. Юун япон бэ. Энэтхэгчүүд бариад бсан биш бил үү

Э.Бямбажав [202.9.40.247] 2024-08-31 18:43:45

Эдийн засагч Доржийн санал үндэслэлтэй хэрэгжих боломжтой тул дэмжиж бн

Стратегийн түнш болж чадахгүй. [66.181.191.37] 2024-08-31 17:51:19

Япон бол ийм стратегийн үйлдвэрлэлийн чиглэлээр тогтвортой түнш байж таарахгүй ш дээ. Япон- Орос-Хятад-Монгол 4-ийн хооронд ноцтой хямрал үүсвэл тэр нефтийн үйлдвэр ажиллахаа болино. “Үгүй” гээч.

Монгол юүгаа хийж чадах юм бэ? [66.181.191.37] 2024-09-01 22:54:29

Бүх тоног төхөөрөмжийг Орос болон Хятадын нутгаар ДАМЖУУЛЖ зөөнө. Бүх бүтээгдэхүүнээ Хятад болон Оросоор ДАМЖУУЛАН зөөнө. Энэ 2 ингэхийг ЗҮГЭЭР Л хараад суух уу? Ялангуяа Японтой тэдний харилцаа МУУДСАН тохиолдолд.

Irgen [139.5.216.47] 2024-09-01 08:25:10

Oros oin nohoi

Иргэн [66.181.187.134] 2024-08-31 16:29:55

Олон юм хуцалгүй эхлсэн ажилаа дуусга!!! Луйварчид хоолондоо нефтийн үйлдэвийн ТЭзҮ-г оруулаж мөнгө хулгайлахаар шийдэж!!

Зочин [202.126.89.199] 2024-08-31 15:33:28

Enetxeg zeel avsan yu bolson be

Zochin [202.126.91.253] 2024-08-31 15:21:31

Tosliin negjiig soli naad altantsetseg darga chine ajlaa hiihgui bna odoo boltol oligtoi hiisen zuilgui

Баагийн [202.9.40.212] 2024-08-31 15:21:19

Хүрэлсүхи сонгуульд ялахын тулд эхлүллсэн төсөл одоо дампуурч бх шиг бн.Хүрэлсүх боьулс орноо боддоггүй өөрийгөө л боддог хулгайч. Өөрөар нь 2 тэрбум долларыг төлүүлэх хэрэгтэй

Зочин [66.181.178.111] 2024-08-30 22:19:01

Манайх зүүн баянд нефть нэрэх үйлдвэр байсан юм шүү. Одоо төмэр хог энэ тэр л 1970 аад онд харагддаг байсан.Одоо элсэнд дарагдаа биз дээ. Тэгээд нэгээ барьж дуусгаж чадаагүй байж дараагийн ажилд орох хэрэггүй дээ.МАН 2019 онд 1.2 тэрбум доллараар барихаар эхлэж 2023 онд ашиглалтанд оруулж өр зээлээ төлж эхлэх байсан боловч хугацаа хэтэрч 2027 онд ( 1.6 тэрбум доллар болтолоо өсөж өртөг зардал 400 сая доллараар өсөж) ашиглалтанд өгөхөөр болсон доо.Эхний ажлын үр дүнг үзэх хэрэгтэй

Геологич [122.201.31.39] 2024-08-30 19:37:09

Газрын тосны геологи, хайгуулын ажил гүйцэтгэж нөөцөө нэмэгдүүлэх нь байтугай геологийн салбараа авч яваа ганц байгууллагаа татан буулгаж байгаа Ц.Туваан сайдад юу хэлэх вэ дээ? Мордохын хазгай гэдэг энэ байх даа

зочин [66.181.183.10] 2024-08-30 18:50:48

Манайхан дотоодын түүхий эдээ түшиглэсэн нефть боловсруулах үйлдвэртэй болохыг 1990 - ээд онд ч ярьж байсан, одоо ч ярьсаар. Хэрэгжих нь тодорхойгүй Энэтхэгийн зээлээр хэн босгох, хэзээ босох, түүхий эдийн хангамж ч бүрхэг ганц үйлдвэр яриад л суух юм. Гэтэл Энэтхэг маань нефть боловсруулах үйлдвэрээ Оросуудаар бариулдаг, түүхээ нефтээ Оросоос авдаг улс. Энэтхэг гүрэн Оросын гар харж суухад манайх Оросын гар хардаг Энэтхэгийн гарыг дам хараад л суугаад байх юм болов уу? Энэтхэгийн зээлээр Оросуудаар үйлдвэрээ бариулаад, оросоос түүхий эдээ Орос - Хятадын нефть дамжуулах хоолойг нутгаараа дамжуулан тавиулсны хөлсөнд авах гэрээ хийхээр ярьж хэлцээд тохирч болохгүй гэж үү?

Зочин [202.126.90.177] 2024-08-30 18:25:06

аль эртнээс яригдаж бүх юм нь тухайн үед бэлэн болчихсон байсан ажил шүү дээ. Манай ямар юм нь хатгаад байдаг юм мэдэхгүй больчихсон. Ингэж өөрийнхөө нэр хүндийг унагаад олон ардаа хохироодог засгийн газар байх ч гэж...

Зочин [202.9.46.170] 2024-08-30 17:17:10

Ёстой зөв санаа шүү , аль олоон жилийн өмнө зураг төсөл бүх юм нь бэлэн болчихсон гээ биздээ

Зочин [203.98.76.9] 2024-08-30 16:48:30

Солонгось, Энэтхэг, Италь зэрэг улсын зээл тусламжийн хөрөнгөөс татгалзаж байх хэрэгтэй юм даа

МУ-ын ИРГЭН [202.126.89.161] 2024-08-30 15:54:33

Ийм бэлэн болсон ашигтай төслийг яагаад дэмждэггүй юм бэ! Монгол хүн л юм бол төрийн өндөрлөг нэртэй гурваа яаралтай шийдээд барьж байгуулаач! Ядаж Япончууд гурилтахгүй яс хийнэ шүү дээ! Та 3 нэг ЭХ ОРОНЧ санаачлага сэтгэл гаргаач түүх мартахгүй ард түмэн бахархах болно!

баагий [202.55.188.36] 2024-08-31 20:33:27

худлаа шаа


31 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
31 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.