“Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг өөрчлөхөд саад болох дөрвөн хууль, Цэцийн нэг дүгнэлт байна

Д.Тулга / Улстөр

Өнгөрсөн хавраас эхлээд Үндсэн хуульд 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд хийсэн нэг өөрчлөлтийг засах талаар улс төрийн хүрээнд нэлээд хөдөлгөөн өрнөж байна.

Тэр нь Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт бөгөөд тэр дотроос “Зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг өөрчлөх тухай асуудал юм.

УИХ-ын болоод Үндсэн хуулийн цэцийн зарим гишүүн, улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүсийг энэ өөрчлөлтийг хийхэд оролцохоор болж буй тухай мэдээлэл сүүлийн үед байнга гарах болсон.

Хэрэв Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа бус олон удаа сонгох өөрчлөлтийг хийвэл, энэ нь цаашлаад засаглалын хувьсгал руу хөтөлнө гэдгийг улстөрчид, хуульчид хэлж байна. Монгол Улс парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалд шилжих үү гэдэг л зүйл юм.

Энэ байдлаас харахад, мөн гарч буй мэдээллүүдээс үзэхэд Монголын улс төр, хууль эрх зүй, бизнесийнхэн парламентын засаглалыг хамгаалагчид, Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжигчид гэсэн хоёр талд хуваагдчихжээ. Монголд 1992 оны Үндсэн хуулийн үндсэн агуулга болох парламентын засаглалтай хэвээр байж, үүнийгээ улам батжуулах нь хэрэгтэй юу. Аль эсвэл Ерөнхийлөгчийн засаглалд шилжвэл зохих уу. Ийм хуваагдал үүссэн гэсэн үг. Одоо толгойд нь байгаа хүмүүс тэрийгээ зарлах л үлдсэн байна.

Гэхдээ “Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасныг өөрчлөхийн тулд таван хууль засах шаардлагатай.

Нэгт: Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн Хоёрдугаар бүлгийн наймдугаар зүйлийн 2-т “Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараах маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган УИХ-д оруулах бөгөөд хэрэв дүгнэлтийг нь УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасныг баримтлан эцсийн шийдвэр гаргана, 2.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх” гэж заажээ. Үүгээр Үндсэн хуулийн цэц Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хянаж дүгнэлт гаргах эрхгүй гэдгийг зааж өгсөн.

Хоёрт: Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-т “Цэц Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай дор дурдсан маргааныг хянаж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ” гээд 13.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр” гэж заасан. Энэ мөн л Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулиа, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс бусдыг л хянаж дүгнэлт гаргахыг зааж өгсөн байна.

Гуравт: Үндсан хуулийн цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, тавдугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай дүгнэлт бий. Түүндээ “Дээрх үндэслэлийн дагуу баталсан Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн хоёр дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт, мөн энэ хүрээнд тус хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн долоо дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсон нь агуулгын хувьд урьд өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан болон ажиллаж байгаа иргэн дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байх утгыг илэрхийлж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг тодорхойлсон дээр дурдсан зохицуулалтын агуулгаас үзэхэд Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан Ерөнхийлөгчид тавигдах нийтлэг шалгуур, шаардлагыг бүрэн зааж, нэг мөр тодорхой тусгаагүй байна. Үндсэн хуулийн холбогдох зохицуулалтын агуулгыг уг хуульд бүрэн тусгаагүйн улмаас дээрх шаардлагыг хангасан иргэнийг нэр дэвшүүлэх хууль зүйн боломж бүрдэхгүй болох, улмаар эрх зүйн тодорхой бус, хийдэлтэй байдлыг үүсгэж, Үндсэн хуулиар баталгаажсан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг зөрчих үндэслэлийг бүрдүүлсэн байна” гэсэн дүгнэлтийг гаргажээ. Тухайн үед энэ дүгнэлтээр Ерөнхийлөгч Х.Баттулгын дахин нэр дэвших эрх хаагдаж байв.

Дөрөвт: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхэд энэ хуулийн 3.3 дахь хэсэг, 10 дугаар зүйл, 11.4 дэх хэсэг, Хууль тогтоомжийн тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлахгүй байж болно” гэж заасан.

Тавд: Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Гучдугаар зүйлийн хоёрт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт бий.

Тэгэхээр энэхүү Үндсэн хууль болон Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай дөрвөн хуулийн тодорхой заалтууд, Үндсан хуулийн цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны 02 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож, өөрөөр хэлбэл эдгээрийг засаж байж Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2-оос “Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг өөрчлөх болж байгаа юм.

Ажиглагч

А.Батболд


Сэтгэгдэл

зочин [66.181.191.43] 2024-09-03 09:39:25

Хааны хүслээр л болно ш дээ. нам энэ тэр хамаагүй

Зочин [103.57.94.235] 2024-09-03 09:05:10

Монгол улсын иргэн зөвхөн нэг л удаа Овог, Нэр сольж болно гэсэн хуулийн заалтыг сольж өгөөчээ ялгаагүй л асуудал.

зочин [202.9.46.143] 2024-09-03 08:45:29

БОЛИОЧ ЭЭ ЮУН ДАХИН СОНГОХ ВЭЭ

Зочин [66.181.176.128] 2024-09-03 06:01:24

Shuud helehed Hyatadaas zugtaah gej l baruunii hymyysiin tyshsen. Tegvel tedgeer baruunii hymyyst ch gesen zasaj zalruulas uursdiin gesen asuudal baigaa shyy Dee. Hariltsan ashigtai hamtiin ajillagaag erhemlehgyigeer delhiin ulsuudtai zeregtsen orshih gevel her zereg ynemshiltei ireedyi baih be?. Tegeed sh zah zeeliin am bol hynii toond hargalzsan heregleend tulguurlan orshin togtnodog. Yyniig saitar bodson turiin bodlogo heregtei bolohoor bish turiig gantsaaraa udirdah uuguul mongol heregtei gej boddog ni carts bish. Uvurmongolchuudiigaa ireh geheer hardana, uur busdiig sejiglene. Tegsen hernee huvidaa ashigtai bol bend ch hamaagyi uuriin alban tushaaliin bolomj bolgonoor nair tavina. Hyrelsyhiin bag yyniig niited bi hyanaj chadaj baigaa yu uu?. Ehleed turiin bodlogoo byh hyndee hyleen zuvshuuryyleech. Hedhen hyn turiig udirdaj chaddag, busad ni chadahgyi yum shig tusuuluh ni bend chiglesen sanaa yum be? Cain l bodooroi doo

74 [66.181.176.128] 2024-09-03 05:45:21

Hymyys zuvhun uuruu, uursduu chadaltai baisan tsag ye ee bolj baina gej yzej, tsaashdaa yrgelj tiim baih yum shig tusuuldug. Ene l bidnii aldaa.

Зочин [66.181.182.119] 2024-09-02 21:31:18

Ерөнхийлөгчийн хугацааг эргүүлж 4 жил болгох хэрэгтэй өөртөө тааруулж Хүрэлсүх хууль гаргуулсан биз дээ болиочээ монгол улс параламинтын засаглалтайгаа байх ёстой сайн ажиллавал дахин сонгогдоно биз тэрнээс хууль луйвардаж өөртөө ашигтай болгох гээд байх хэрэггүй шүү хуулийг дуртайгаараа луйвардаад бүүр гагшч хсан байна уу

Зочин [202.55.188.33] 2024-09-02 19:54:57

Саяхан энэ асуудлыг шийдсэн шдэ.монгол монголын хууль 2 хэд ч хувирах юм

Үгүй шүү [103.57.92.155] 2024-09-02 19:37:27

Бидний сонгосон ерөнхийлөгч нар ямар хүмүүс байсан, байгааг бид бэлхнээ харж байна. Ерөнхийлөгч гэдэг ганц босоо орлонд улс орны хувь заяаг даатгаж хэзээ ч болохгүй, сонгууль бол сохор шүү, хэрэлддэг ч гэсэн талцдагч гэсэн парламентийн засаглалтай байна шүү, харин Их хурал, бага хурал гэсэн 2 танхимтай болох хэрэгтэй

Irgen [202.55.188.101] 2024-09-02 18:08:26

Hemjeegui erget EK iig nasaar n songono gj l bhgui shuu.126 bolgoj bgaad. EK iin huuli yruna gd bsan.Buzaruud idoo bosoh estoi shuu

зочин [66.181.186.221] 2024-09-02 17:33:34

Хойд, урд 2 хөршийн адил хуулиа өөрчилж НЭГ ХҮНИЙГ ХААН МЭТ ТАХИН ШҮТЭХ ҮЗЭЛ НОЁРХВОЛ МОНГОЛ УЛС ХЭРХЭХ ВЭ? ХҮЧГҮЙДЭХ ҮҮ? МӨХӨХ ҮҮ? ЯАХ ВЭ? УРЬДЫН АДИЛ ЗААВРААР НЬ ЯВАХ УУ? МОСКВАД НАЙТААХАД МОНГОЛД ХАНИАД гэж үг байсан уу? МОНГОЛ УЛСАД ХЭЗЭЭЧ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БУЮУ НЭГ ХҮНИЙ ЗАСАГЛАЛ НОЁРХОЛ ТОГТООЖ БОЛОХГҮЙ, БҮРЭН ЭРХЭТ ТУСГААР ТОГТНОСОН МОНГОЛ УЛС СҮЙРЭХ АЮУЛТАЙ. МОНГОЛ УЛС МИНЬ МОНГОЛООРОО БАЙГААСАЙ.

Зочин [59.153.113.58] 2024-09-02 17:09:55

Одоо болно шдээ анх л ерөнхийлөгчийн сонгуульд өөрчлөлт оруулах үед л сунгах асуудал яригдаж ирсэн шүү дээ хэрвээ Хүрэлсүх ахин сонгогдох хууль батлагдвал амиа хорлосон намаа үл тоосон болно шүү дээ ахиж хэзээ ч Хүрэлсүхийг сонгохгүй шүү дээ Монголын ард түмэн чинь балай хүмүүс биш шүү

Зочин [202.126.88.221] 2024-09-02 16:19:58

Neg l songoxod bolno. 2 udaa songox xereggui .

Зочин [112.72.15.122] 2024-09-02 14:14:27

Монголд Ерөнхийлөгчийн ч биш, парламентын ч биш хулгайчын засаглалыг тогтоосон Үндсэн хуулийг халж, хүчтэй Ерөнхийлөгчийн эсвэл хоёр танхимтай сонгодог парламентын засаглал хэрэгтэй.

Зочин [82.144.201.2] 2024-09-02 13:39:40

МАН ТӨРИЙН ЭРХЭНД БАЙГАА ЦАГТ ЯМАР Ч ХУУЛИЙГ ЯАЖ Ч ӨӨРЧЛӨЖ ЧАДНА ШҮҮ ДЭЭ...ККК ККК

Mongol [202.126.89.150] 2024-09-02 12:38:51

Монгол улс нэг хүний засаглал тогтоож хэрхэвч болохгүй Сайнтай муутай ч парламентын засаглал монголыг орос болон хятадын хэт нөлөөнөөс хамгаална шүү

Монгол Улсын иргэн [122.201.31.172] 2024-09-02 16:24:28

Яг зөв. Нэг хүнийг тахин шүтэх элибосэн үзьээс хамгаалж, парламентийн засаглалтай бх ёстой. Тэгэхгүй бол жинхэнэ дарангуйлагч, луйварчин, хулгайчийг бүх насаар нь, хэдэн үеэр нь тэжээх болно доо

Иргэн [59.153.86.144] 2024-09-02 12:31:25

Ерөнхийөгчийг олон дахин сонгодог болох нь зүгээр болов уу. Тэртэй тэргүй ард түмний сонголтоор сонгогдоно

4 жил болго, тэгвэл болно. [66.181.160.14] 2024-09-02 13:23:50

Тэгвэл бүрэн эрхийнх нь хугацааг 4 жил болгож богиносгох хэрэгтэй. Сайн ажиллавал 4 жилээр сунгахад ХАНГАЛТТАЙ. 6 жил ихтэж байна.

Зочин [139.5.219.210] 2024-09-02 12:25:13

ЭРХ МЭДЭЛД ШУНАСАН БУЗРУУД


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.