Владимир Путин гэж хэн бэ

Д.Тулга / Улстөр

Дэлхийн хамгийн хүчирхэг улстөрчдийн нэг болох Владимир Путин (1952 оны 10-р сарын 7-нд ЗХУ-ын Ленинград хотод төрсөн) нь Оросын Холбооны Улсын хоёр дахь болон дөрөв дахь дэх ерөнхийлөгч юм. ОХУ-ын Ерөнхий сайд, “Нэгдсэн Орос” намын дарга, ОХУ-ын Ерөнхийлөгч. 2000-2008 оны хооронд ОХУ-ын 2 дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. 1999 оны сүүлээс 2000 оны хооронд Оросын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, 1999 онд ОХУ-ын Ерөнхий сайд, 1998-1999 онд Холбооны Аюулгүй Байдлын газрын дарга, 1997-1998 онд Ерөнхийлөгчийн тамгийн газрын орлогч дарга, 1996-1997 онд Ерөнхийлөгчийн ажлын албаны орлогч дарга, 1975-1990 оны хооронд ЗХУ ын Улсыг Аюулаас хамгаалах газар ажиллаж байсан. 1997 онд Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Владимир Владимирович Путин 1952 оны 10-р сарын 7-нд Ленинград хотод төржээ. Түүний ээж Мария Ивановна Путина үйлдвэрийн ажилчин, харин эцэг Владимир Спиридонович Путин 1930 оны үед шумбагч онгоцны усан цэрэг байжээ.Дэлхийн 2-р дайны үед эцэг нь НКВД-ийн тагнуулын хорлон сүйтгэх тасагт ажиллаж байв. Дайны жилүүдэд бүслэлтэд байсан Ленинградыг хамгаалах үйл хэрэгт оролцож явжээ. Дайны дараа Ленинградын Егоровын нэрэмжит Вагоны үйлдвэрт ажилласан байна.2003 онд Польшийн нэгэн сонинд Путиний эцэг нь дэлхийн 2-р дайн үед Зөвлөлтийн талд биш, харин казачийн хэсэгт хүчин зүтгэж байсан гэсэн дуулиантай мэдээлэл хэвлэгджээ. Путинийг төрийн тэргүүн болох үед түүний гарал, удам угсааны тухай олон янзийн үлгэр домог мэт таамаглал сонин хэвлэл дээр гарч байлаа. Гэхдээ ОХУ-д гэхээсээ илүү хилийн чанадад энэ тухай дуулиан илүү газар авчээ. “Владимир Путинтай хийсэн яриа” номонд Путин “миний хоёр ах 1930 аад оны үед төрсөн. Нэг нь нярай байхдаа нас барсан. Харин нөгөө нь Ленинградын бүслэлтийн үед өвчний улмаас нар барсан” гэж ярьжээ. Путин Ленинградын нийтийн байранд өсөж торнижээ. Хүүхэд байхаасаа л тагнуулчтай кино үзэж тагнуулч болохыг мөрөөддөг байжээ. Тэр ерөнхий боловсролын дунд сургуулийн 9-р ангид сурч байхдаа Улсыг Аюулаас Хамгаалах Хороонд (КГБ) өөрөө хандаж, тагнуулч болох хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байна. Тухайн үед түүнд эхлээд хуулийн боловсролтой болох ёстой гэж зөвлөжээ. Путин сурагч байхдаа бокс, самбо, жудо бөхөөр хичээллэдэг байв. 1970 онд тэр Ленинградын улсын Их сургуулийн хуулийн тэнхимд элсэн оржээ. Хууль, эрх зүй, герман хэл судалжээ. Их сургуульд сурч байхдаа ч тэр жудо бөхөө орхиогүй бөгөөд самбо, жудо бөхийн спортын мастерын зэрэгтэй болж авчээ. 1976 онд Ленинградын жудо бөхийн аварга болжээ. 1975 онд их сургуулиа төгсөхөд нь түүнийг ЗХУ-ын Улсыг Аюулаас Хамгаалах Хороонд (УАХХ -КГБ СССР) хуваарилсан байна.

Владимир Путин 2012 оны 5-р сарын 7-нд гурав дахь удаагаа төрийн эрхэнд гарсан. 2012 оны 5-р сард албан тушаалаа авсан өдрөө Путин хэд хэдэн бодлогын зарлигт (5-р сарын зарлиг гэгддэг) гарын үсэг зурав. Тэрээр ажлаа авсныхаа маргааш Төрийн Думд Дмитрий Медведевийг Засгийн газрын даргад нэр дэвшүүлэх санал тавьж, албан тушаалаа баталгаажуулсны дараа шинэ Засгийн газар байгуулахыг түүнд даалгажээ.

2018 оны 3-р сарын 18-нд Путин 76,69 хувийн санал авч, ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дөрөв дэх удаагаа сонгогдоод 5-р сарын 7-нд Владимир Путин дөрөв дэх удаагаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд албан ёсоор очсон байна.

Түүнийг улс төр судлаачид дэлхийн хүчирхэг улсуудтай цор ганцаар тэмцэж буй жинхэнэ лидер гэж үздэг. Зарим нь дайны гэмт хэрэгт холбоотой гэж шүүмжлэх болсон.
Манай улсын хувьд бол Владимир Путин бол мөнхийн хөршийн тэргүүн. Иймээс геополитикийн хувьд Монгол Улс хоёр хөршөө хүндэтгэн харилцах нэн тэргүүний шаардлага бий.


Сэтгэгдэл

зочин [66.181.186.73] 2024-09-06 18:55:45

Харгис хэрцгий хүн биз дээ? түмний шившиг

зочин [66.181.190.61] 2024-09-03 20:53:43

Путин АНУ- болон долларын ноёлолтой дайн зарласан Зоригтой, Ухаантай том лидер. Еврэй гаралтай Зелинский Украйны хүн амын 48%ийг эзэлдэг орос иргэдийг 8 жилийн турш ялгаварлан гадуурхаж, яргалаж ирсэний зэрэгцээ Америкийн гар хөл болж Оросын эсрэг турхирсаныхаа хариуг хүртэж байгаа урвагч ш дээ. Дэлхийг засан тохинуулах цорын ганц Ерөнхийлөгч бол АУГАА ПУТИН шүү:

Зочин [113.122.224.82] 2024-09-04 10:14:16

ene bol unen

Zochin [178.51.227.85] 2024-09-03 14:11:18

Aguu eronhiilogch, jinhen eh orniihoo toloo torson hun, orosuud iim eronhiilogchtei baigaa ne baharhal !

Зочин [59.153.86.51] 2024-09-03 14:20:41

tiim shuu mundag eronhiilogch

Зочин [103.212.116.40] 2024-09-03 13:08:56

Ардчилал нэрийн дор Орос орныг дампууруулаагүй Ерөнхийлөгч Путин. Монгол улс ардчилсан гэж орилсоор С.Зориг алагдаж, өр зээлд орж, эдийн засаг нь хятадын хараат болж, ардчиллын лидерүүд нь баяжиж, зарим нь гадаадад орогнов.

ЖЕНКО [66.181.160.51] 2024-09-03 13:05:25

ПУТИН БОЛ МИНИЙ УНАГАН БАГЫН НАЙЗ Ш ДЭЭ,,,МОНГОЛДОО ТАВТАЙ МОРИЛ

Мартаж болохгүй зүйлс. [66.181.160.14] 2024-09-03 11:53:03

Путин бол дэлхийн улс төрч, ОХУ-ын жинхэнэ тэргүүн. Монголыг хүртэл улсынхаа далбаан дор байлгаж, шаардлага гарвал холбоотны хувьд биднийг хамгаална. ОХУ-ын Ерөнхийлөгчдийн эдгээр чанарыг 3,5 сая монголчууд хэдийд ч үл ойшоож мартаж болохгүй.

Зочин [112.72.10.230] 2024-09-03 08:39:56

Агуу Ерөнхийлөгч, Манай улсад тавтай морил. Салтаандаа гараа шаасан улны гуйлгачингуудыг бүү тоо,

Зочин [112.72.9.122] 2024-09-03 10:13:05

хуц чи

Зочин [66.181.191.243] 2024-09-03 08:27:43

Дэлхийн геополитикийн гол тоглогч

Иргэн [66.181.179.97] 2024-09-03 08:25:08

Залуучууд ном, түүх жаахан ч гэсэн уншах хэрэгтэй. Facebook-аар тархиа угаалгасан хүний тоо олширчээ

Zochin [192.82.93.12] 2024-09-03 08:19:47

Алуурчин

Зочин [66.181.178.188] 2024-09-03 08:15:40

цуст яргачин

Зочин [103.212.118.111] 2024-09-03 07:38:26

Алуурчин

Зочин [192.82.92.153] 2024-09-03 07:10:02

Мөнхийн найз гэж байдаггүй Мөнхийн хөрш гэж байдаг Орос, Хятадтай мөнхийн хөрш гэдгээ ухамсарлаж, санаж, бодож сэтгэх хэрэгтэй. Путин явлаа ч Оростой л хөршөөрөө үлдэхээ мартаж болохгүй Улс төржих хэрэггүй

Зочин [116.120.126.36] 2024-09-03 06:51:46

Алуурчин

Х.БАТТУЛГА [139.5.219.100] 2024-09-03 01:01:06

ГИТЛЕРИЙН АМИЛСАН ДҮР

Зочин [66.181.182.21] 2024-09-03 09:08:59


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.