Даатгалын хураамжийн орлого 50 тэрбум гаруй төгрөгөөр нэмэгджээ

Aдмин / Эдийн засаг

Даатгалын хураамжийн орлого энэ оны эхний хагас жилд 222.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 52.9 (31.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.



Мөн даатгалын нөхөн төлбөрт 70 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 16.5 (31 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Даатгалын хураамжийн орлогын 85.6 хувийг сайн дурын, 13.6 хувийг албан журмын, 0.8 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал эзэлж байгаа бол нөхөн төлбөрийн 66.8 хувийг сайн дурын, 31.8 хувийг албан журмын, 1.4 хувийг урт хугацааны даатгал эзэлж байна. Даатгалын хураамжийн орлого энэ оны хоёрдугаар улиралд 114.3 тэрбум төгрөгт болж, өмнөх оны мөн үеийнхээс 19.8 (21 хувь) тэрбум, өмнөх улирлынхаас 6.6 (6.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Даатгалын нөхөн төлбөрт дээрх улиралд 34.2 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 7.3 (27 хувь) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх улирлынхаас 1.6 (4.4 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ.



Даатгалын хураамжийн орлого ийнхүү өсөхөд авто тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийн орлого 19.2 (44.1 хувь) тэрбум, хөрөнгийн даатгалын хураамжийн орлого 11.3 (44.2 хувь) тэрбум, гэнэтийн осол, эмчилгээний даатгалын хураамжийн орлого 10.3 (40.6 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин зээлийн даатгалын хураамжийн орлого өмнөх оны мөн үеийнхээс 2 (47 хувь) тэрбум, агаарын хөлгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой хариуцлагын даатгалын хураамжийн орлого 1.7 (77.3 хувь) тэрбум, ачаа хүргэлтийн даатгалын хураамжийн орлого 1.1 (36.3 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна.



Даатгалын нөхөн төлбөр энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс өсөхөд жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөр 4.8 (27.3 хувь) тэрбум, агаарын хөлгийн даатгалын нөхөн төлбөр 4.1 (51.3 дахин) тэрбум, хөрөнгийн даатгалын нөхөн төлбөр 3.9 (2.6 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин амьдралын даатгалын нөхөн төлбөр өмнөх оны мөн үеийнхээс 69.3 (73.8 хувь) сая, тэтгэврийн даатгалын нөхөн төлбөр 8.1 (3.4 хувь) сая төгрөгөөр буурлаа.



Даатгуулагчид энэ оны эхний хагас жилд 1 сая болж, өмнөх оны мөн үеийнхээс 123.2 (13.9 хувь) мянгаар нэмэгджээ. Даатгуулагчдын 83.1 хувь нь иргэн, 16.9 хувь нь хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж, байгууллага аж. Нийт даатгуулагчийн 51.4 хувийг албан журмын, 48.5 хувийг сайн дурын, 0.2 хувийг урт хугацааны эзэлж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

эх сурвалж: монцамэ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.