Д.Трамп дайныг зогсоох талаар В.Путинтэй ярилцжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины дайныг зогсоох талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилаа гэж “New York Post” сонин мэдээлжээ.
Украиныг дайныг зогсооно гэж амлаж байсан Д.Трамп өөрийнх нь багийн хүмүүс “хэд хэдэн удаа маш үр дүнтэй яриа хэлэлцээ хийсэн” гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.
В.Путинтэй хэдэн удаа ярьсан талаар асуухад “үүнийг хэлэхгүй байсан нь дээр” гэж тэрбээр баасан гарагт “Air Force One” нисэх онгоцонд "New York Post" сонинд ярилцлага өгөхдөө хариулсан байна. Тэрбээр хэлэхдээ "хүмүүсийн амь нас цаашид бүү үрэгдээсэй гэж Путин хүсэж байгаа" гэжээ. Тус сонины мэдээлэлд Цагаан ордон одоогоор тайлбар хийгээгүй байна.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков төрийн мэдлийн ТАСС агентлагийн хүсэлтэд хариулахдаа “маш олон төрлийн холбоо харилцааг янз бүрийн сувгаар тогтоож байгаа" гэжээ.
Түүнчлэн ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Василий Небензя Вашингтоноос Москватай холбоо тогтоох талаар "зохих дохиог" хүлээж байна гэж ням гарагт мэдэгдсэн тухай төрийн мэдлийн “РИА Новости” агентлаг мэдээлсэн байна.
ОХУ-ын ашиг сонирхлыг харгалзан үзсэн тохиолдолд Украины асуудлаар АНУ-тай “ижил тэгш зарчимд тулгуурлан” хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж В.Небензя мэдэгджээ.
Д.Трамп дайныг зогсоохыг хүсэж байгаа гэдгээ хэдэнтээ мэдэгдсэн юм. Тэрбээр мөн В.Путинтэй уулзаж, энэ асуудлыг хэлэлцэнэ гэж мэдэгдэж байсан хэдий ч дээд хэмжээний уулзалт хэдийд, хаана болох нь тодорхойгүй хэвээр байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.121] 2025-02-14 05:06:18
Одоо цаг дор Хятад ихэд хүчтэй болжээ, хүчтэй болсон нэг тулгуур нь Оросын хямд ЭХ-ний эх үүсвэр ажгуу, мөн одоо цаг дор Европ машид суларч байгаа нь АНУ-д сайны ёр биш ажгуу, ийиийн учир АНУ-н зүгээс Орлсыг Хятадаас холтгохыг зорив бололтой. Нэгэн цагт ЗХУ-г хязгаарлахын тулд Хятадыг ашиглаж байсан бол одоо эсрэгээр нь ... бололтой.
зочин [66.181.190.86] 2025-02-12 22:59:51
79 ба 73 настай энэ 2 өвгөн, нэг нь утсаар ярьсан гээд, нөгөө нь яриагүй гээд байна уу? Хурдхан шиг 2029 он болоосой. УКРАЙНЧУУДЫГ БУРХАН ИВЭЭХ БОЛТУГАЙ.
Зочин [66.181.189.193] 2025-02-12 10:52:22
орос том гүрэн юу ч мэдэхгүй нусгайнууд амныхаа зоргоор чалчиж байна даа
Томчуул энэ дайныг зогсоогоосой. [66.181.185.16] 2025-02-11 21:36:49
Энэ 2 томчуулын хэлэлцээр үр дүнд хүрээсэй. Жул Зеленский бол Байден ба Баруун Европынхны үгэнд ороод ард түмнээ, армиа, залуучуудаа алуулж дууслаа. Украны хүн ам 50 сая байсан, одоо 27 сая болчихлоо, гадаадад 6 сая нь байгаа, тэд бараг буцаж ирэхгүй. Зеленский төрийн тэргүүн мөн үү? Иймд Орос, АНУ хоёр энэ дайныг зогсоогоосой. Украйнууд бол зогсоож барахгүй.
Зочин [139.5.216.211] 2025-02-10 23:07:07
Пути залхаж байгаа байлгүй. Гадаадаар тэнээд том том том яариад явжийсан бол сүртэй сайхан дэлхийн хэмжээний удирдагч гээд өтлөх байж дээ. Яана гэхэв ...гашлаад нутагтаа тэнэж дээ
Зочин [66.181.185.215] 2025-02-10 17:53:31
Эцээж байгаад
Зочин [66.181.185.46] 2025-02-10 17:04:36
Оросыг сулруудах гэсэн барууны бүх төрлийн бодлого ажиллагаа нь нуран унаж улам хүчирхэг хүчтэй болсоор бна. Иймээс Оросын саналын дагуу л дайныг зогсоохоос өөр ямао ч арга байхгүй.
Зочин [202.9.40.10] 2025-02-10 16:08:49
ЗӨНӨГӨӨ ЭЛБЭГЭЭГЭЭ АВЬЯ
зочин [202.9.46.25] 2025-02-10 13:31:14
даин ч зогсохгүи баих аа суларсан дээр нь чанглах баих
Зочин [66.181.185.46] 2025-02-10 17:05:21
Баруун өөрсдөө суларч дампуурч бна даа.