Д.Балдан-Очир: ХХОАТ-ын тогтолцоог “Өрхийн орлогын мэдүүлэг”-ийн системд шилжүүлэх нь олон талын ач холбогдолтой

Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн асан, эдийн засгийн ухааны доктор, профессор Д.Балдан-Очиртой ярилцлаа.
-Улсын хэмжээнд татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор олон төрлийн хэлэлцүүлэг өрнөж байна. Энэ талаар таны санал бодлыг сонсож ярилцахаар ирлээ?
-Монгол Улс зах зээлийн, иргэний, ардчилсан нийгмийг хөгжүүлэх амар биш замаар урагшилж, аль хэдийнэ 34 жилийг ардаа орхисон байна. Миний бие эх орныхоо ухамсарт иргэний хувьд улсын хөгжлийг яаж түргэтгэх вэ, ийм сайхан оронд ядуурал газар авч, тарчиг амьдрал, шударга ёс алдагдаж, нийгмийн тэгш биш байдал, авлига хээл хахууль нүүрлэв, учир шалтгаан нь юундаа байна, яаж энэ байдлаас гарах вэ гээд бусдын нэгэн адил санаа бодлоо чилээж явдаг. Эдгээр нийгмийн сөрөг үзэгдлүүд гэнэт нэг дор, нэг өдөр гарч ирээгүй бөгөөд олон учир шалтганаас өнгөрсөн он жилүүдэд бий болсон.
Энгийн иргэд олны дунд орж, ажиглан анхаарч байхад өнөө, маргаашийн хоол хүнснээс хувь илүүтэйгээр ШУДАРГА ЁСНЫ ЗАРЧИМ алдагдсан асуудал тэдний санааг илүүтэйгээр зовоож байхыг алхам тутамдаа харах юм. Бид чинь ямар гээч нийгэмд амьдраад байна, бидний үр хүүхэд, хойч үеийг ямархуу ирээдүй хүлээж байна вэ гэж асууцгаах юм.
-Би тантай удаан, бас нэг бус удаа хөөрөлдлөө. Та манай нийгэмд хэдийнэ нүүрлээд удаж байгаа нийгмийн сөрөг үзэгдлүүдийг яаж засаж залруулах боломжтой юм бол?
-Ялангуяа шударга бусаар, үндэслэлгүйгээр хөрөнгөждөг, нийгмийн баялгийг тэгш бусаар хүртдэг, албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, авлига авч, хууль бусаар баяждаг, 10 ам бүлтэй өрх гэрээ авч явдагнэгэн Бат гэдэг иргэн, 5 ам бүлийн гишүүнтэй өрх гэрээ авч явдаг нөгөө нэг Болд гэдэг иргэн хоёрын цалин, орлогоосадилхан 10 хувийн татвар авдаг явдал үндэслэл муутай тэгш бус.
Зарим нэг хүмүүс том дарга, эрх мэдэлтэй болмогцоо бараг л маргааш нь үнэтэй том хаус сууцанд ороод, том жийп хөлөглөөд, хүүхдүүдээ гадаадын өндөр төлбөртэй их, дээд сургуульд сургаад эхэлдэг.
Түүнчлэн тун боломжийн орлого бүхий зарим хүмүүс бусдын байр түрээсэлж амьдардаг, унаа тэргийг нь хөлсөөр унадаг тухай, насаараа улсын байгууллагад ажилласан зарим нэг хүмүүс 10, 20, тэр байтугай 84 орон сууцтай болчихсон асуудал, улсад бараг татвар төлдөггүй шахам этгээд элдэв ой, арга хэмжээнд хэдэн зуун сая, тэрбумаар нь хандив өргөж тодордог.
Хурдан удмын морийг хэдэн зуун саяар наймаалцдаг, амьдралд дөнгөж хөл тавьж байгаа залуу өглөө сэрэхэд нэр дээр нь олон тэрбумын хөрөнгөтэй компани бүртгэгдсэн байдаг.Огт танихгүй, төрөл садан биш мөртлөө бараг л монголоороо шахам бие биедээ орон сууц, машин тэргээ үнэ төлбөргүй бэлэглэчихдэг.
Лиценз нэрээр ард түмний баялаг болох ашигт малтмалын орд газруудыг болон Улаанбаатар болон бусад төв суурин газрын бүхий л ашигтай байрлал бүхий газруудыг эрх мэдэлтний ивээл дор өөрийн нэр дээр авч, хэдэн арван сая, тэрбум төгрөгөөр зарж хөлжсөн бүлэг иргэд хаана ч, хэзээ ч татвар төлдөггүй бөгөөд төрийн хайр халамжийг илүү хүртдэг, бараг л манлай татвар төлөгч 100-гаад компаниас ч баян хөрөнгөлөг хүмүүс бий болсон гээд л тоочиж барахгүй хууль бус асуудлууд байна.
-Та татварын бүртгэлийн тогтолцоо өнөөгийн нийгмийн мөн чанар, түүний хөгжлийн явцад бүрэн нийцээгүйгээс эдгээр гажуудлууд сүүлийн 30-аад жилд үүсч хуримтлагджээ гэж тайлбарлалаа. Яаж өөрчлөх вэ?
-Эдгээр бүхий л сөрөг үзэгдлүүдта бидний яриад, шүүмжлээд байдаг нөгөө далд эдийн засаг, заримынх нь нэрлэснээр сүүдрийн эдийн засаг гэдгийг бий болгосон байгаа юм. Монголын төр 2015 онд “Эдийн засгийн өршөөлийн хууль” гэгчийг гаргаж, далд байсан, өөрөөр хэлбэл, хууль бус, буруу замаар олж авсан 37,0 их наядын хөрөнгийг ил болгож, эзэнд нь өгч, хууль ёсны өмчлөгч болгож, олон мянган иргэн, аж ахуйн нэгжийг өршөөсөн байдаг.
Харин өнөөгийн Засгийн газар зоригтойгоор “үндэслэлгүй хөрөнгөжсөн нь тогтоогдвол хөрөнгө орлогыг хураах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Монгол төрийн эдгээр алхмуудын аль аль нь авлигатай тэмцэх нэг алхам мөн чзохистой шийдвэр биш гэж боддог. Эхний шийдвэр бол монгол төр авлигад хүчин мөхөсдсөн асуудал, одоогийн Засгийн газрын хуулийн төсөл авлигатай тэмцэх гэсэн зоримог алхам болно.
ХЗДХ-ийн Сайдын хэвлэлд өгсөн тайлбараас харвал, 2002 оноос хойш төрийн өндөр алба хашиж байсан бүхий л иргэдийн хөрөнгө орлогыг хянаж, үндэслэлгүй олсон хөрөнгийг хураах юм байна. Хэрэв энэ хуулийг УИХ баталбал шүү дээ. Ер нь өнгөрсөн юмны араас л яваад байна шүү дээ. Хууль эрх зүйн зохицуулалт оновчгүйгээс жирийн иргэд санаатай болон санамсаргүй хууль зөрчих байдалд ордгийн жишээ дээрх асуудлуудад олон байгаа даа.
-Ямар үндэслэлээр ийм дүгнэлтийг хийхэд хүрэв? Товч тайлбарлаж өгөхгүй юү?
-Би залуу үеийнхэнд ойлгуулах үүднээс жаахан нуршсан байж магадгүй шүү, уучлаарай. Монгол Улсын хувьд 1990-ээд он үнэхээр хүнд, бэрх он жилүүд байсан юм.
Дэлхийд социалист систем тарж унаж, ЗХУ болон социалист орнуудын шууд дэмжлэг, санхүүжилтээр хөгжиж ирсэн Монгол Улсын эдийн засаг уналтанд орж, зээл тусламжууд бүрэн зогсмогц жинхэнэ өөрийнхөө хөрсөн дээр бууж, ихэнх үйлдвэрүүд хаалгаа барьж, хүн амын хүнсний болон өргөн хэрэглээний гол нэрийн барааны хомсдол үүсч, арга буюу картын системээр жаахан үйлдвэрлэсэн гурил, мах, талх, лаа, шүдэнзээ хатуу хяналттайгаар хуваариар олгож байсан.
Энэ хүнд он жилүүдэд төр засаг улсын төсвөө бүрдүүлж, эмнэлэг сургууль, цэцэрлэг, цэрэг цагдаа төсвийн байгууллагаа чадан ядан санхүүжүүлж байсан юм. Төсвийн ажиллагсдын цалинг 2-3 сараар өгч чадахгүй, хөдөө орон нутагт эмнэлгийн түргэн тусламжийн тэрэг дугуй, аккумляторгүйгээс тусламж авч амжихгүй үе байсан.
Зах зээлийн үеийн шинэ татварын тогтолцоог Анхны парламент-Улсын Бага Хурлаас 1990 онд хуульчлан баталж, шинэ нийгмийн татварын алба бий болж,улмаар бүхий л талаараа хөгжиж бэхжин, өнөөдрийг хүртэл ажиллахдаа жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа улсын төсвийг бүрдүүлэхэд голлон анхаарлаа хандуулж байв.
1990-ээд оны эхэн үед татварын нийт орлогод хүн амын орлогын албан татвар маш бага, миний санаж байгаагаар 2-3 хувь, үлдсэн дийлэнхийг нь аж ахуйн нэгжийн болон бусад албан татвар эзэлж байсан учраас татварын тогтолцоо татвар голлон бүрдүүлдэг тал руу илүү хөгжсөн гэж үзэх үндэстэй.
Хүн амын орлогын албан татварын хувь оролцоо бага байгаа нь төрийн анхаарал хандлагыг идэвхжүүлээгүй болов уу. Угаас өмч хөрөнгө, бизнесийн орлого байхгүй шахам зах зээлийн нийгэмд дөнгөж хөл тавьсан эхний жилүүдэд иргэд цалингаас өөр тогтвортой орлого байхгүй байсан нь татварын тогтолцоо анхнаасаа өрөөсгөл байдлаар хөгжихөд хүргэсэн гэж би үздэг.
Тэр үед Монгол Улсын татварын алба шинээр бүрэлдэн бий болж, боловсон хүчин, удирдлага менежмент, орчин үеийн цахим техник, программ хангамж гээд бүхий л талаар хөгжиж бэхжээгүй бодит бэрхшээл байсан шүү.
Иргэний ардчилсан нийгмийн татварын тогтолцоо нь хүн дээрээ тулгуурладаг тухайн улсын хөрөнгө мөнгө капиталын урсгал хөдөлгөөн хүнтэй, иргэнтэй л уягдан бөхлөгддөг.
Төрийн аливаа бодлого нь эцэстээ хүний төлөө л зориулагддаг, тэр үеийн удирдлага алс хэтээ харж, хүн амын орлогын албан татварт тулгуурласан татварын нэгдсэн тогтолцооны сууриа анхнаасаа зоригтойгоор зөв тавиад, түүнийгээ хөгжүүлээд явсан бол бидний сэтгэл зовнин ярьж шүүмжилдэг дээрхсөрөг үр дагаврууд өнөөдрийн Монголын нийгмийн шударга ёсны зарчмыг үнэгүйдүүлж, авлигыг хөхиүлж, далд эдийн засаг бий болгохгүй байсан юм.
-Хүн амын орлогын албан татварын талаар таны санал болгож буй шинэ тогтолцооны томьёололтой танилцъя?
-Монгол Улс цаг алдалгүй “Өрхийн орлогын мэдүүлэг” системийг нэвтрүүлж, улсын нийт айл өрхийг “Өрхийн орлогын мэдүүлэг”-т хамруулах ёстой. Энэхүү хүн амын орлогын албан татварын тогтолцоог шинээр нэвтрүүлснээр иргэн хүн цалин хөлс, бусад орлогод ногдох албан татвараа тухайн ажил олгогч байгууллагаар бус өөрийн “Өрхийн орлогын мэдүүлэг”-ээр дамжуулан татварын харьяа албатайгаа шууд харьцаж, татвараа тушаадаг байх явдал юм.
Энэ татварын шинэчлэлийн агуулга нь татварын хувь хэмжээг бууруулж, татварын суурийг өргөтгөж, үүний тулд хувь хүний орлогын бүх төрлийг татварын суурьт хамруулан, нийт дүн нь хөнгөлөлт, чөлөөлөлтийн дүнгээр бууруулж, үлдсэн дүнд нь өсөн нэмэгдэх хувь хэмжээг шатлалтай татвар ногдуулах арга юм.
Хүн амын орлогын албан татварын 10 хувь нь эрс буурч, бага, дунд орлоготой өрхийн орлогын албан татвар 1,0-3,0 хувь өндөр орлоготой өрхийн татвар 5-10 хувь байх үндэслэлтэй.
Монгол Улсын нийт 970,0 гаруй мянган айл өрх татварын системд хамрагдах бөгөөд татварын бааз хэд дахин нэмэгдэх боломжтой учраас нэг өрхөд ногдох татварын ачаалал эрс буурах боломжтой төдийгүй хүн амаас нийт орох татварын орлого одоогийн хэмжээ (8,8%)-нээс даруй өсөх магадлалтай.
Хүн амын орлогын албан татварын одоогийн тогтолцоо нь татварын харилцаанд хүн амаа бүрэн хамруулах механизм сулаас татвар төлөх үүргээ ухамсарлаагүй орлого бүхий олон мянган иргэн татвараас завсардаж, зайлсхийдэг, зарим төрлийн орлогыг бүртгэлд бүрэн хамруулж чаддаггүй зэрэг зөрчил дутагдал арилна.
Хүн амын орлогын албан татварын шинэ тогтолцоо “Өрхийн орлогын мэдүүлэг” систем нь зөвхөн улсын төсвийг бүрдүүлэхэд ач холбогдолтой төдийгүй хамгийн чухал ач холбогдол нь нийгэмд шударга ёсыг тогтоон бэхжүүлэх, албан тушаалын авлига, хээл хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих явдлыг таслан зогсоох төрийн хүчирхэг механизм юм.
Албан тушаалын эрх мэдэл, авлигаар болон бусад хууль бус замаар олж авсан хөрөнгө орлогыг бусдын нэр дээр шилжүүлэн халхавчилдаг байсан арга зам хаагдах юм. Ямар ч иргэн, айл өрх бусдын хууль бус замаар олсон хөрөнгө орлогыг “Өрхийн орлогын мэдүүлэг”-т бүртгэн татварт тайлагнах үндэслэлгүй шүү дээ.
Мөн түүнчлэн “Өрхийн орлогын мэдүүлэг” шинэ систем нийгэмд нэвтэрч төлөвшсөнөөр, нийт татварын орлогод хүн амын орлогын албан татварын эзлэх хувийн жин эрс нэмэгдсэнээр аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон бусад төрлийн татварын ачаалал буурах зүй тогтолтой юм.
Өнөөдөр Авлигын эсрэг хуульд заасанчлан 53,0 мянган төрийн албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргадаг юм байна. Өнгөрсөн онд 274 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нарийвчлан шалгахад л санаатай худал мэдүүлж орлогоо нуусан байж болох 42 албан тушаалтан байж байх жишээтэй. Зарим нэр бүхий албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг сонирхож байхад бодит байдлаас огт өөр мэдүүлэг бишгүй л байх юм.
-Татвар бүртгэлийн тогтолцоо оновчгүйгээс хууль бусаар олсон хөрөнгө, орлогоо нуух боломжийг бусдад олгоод байгааболов уу?
-Тийм ээ. Үүнийг л хэлээд байгаа юм. Иймээс би хөгжингүй орнуудад аль хэдийнэ нутагшсан “Өрхийн орлогын мэдүүлэг”-ийн системийг улсын хэмжээнд хэрэгжүүлснээр хэн нэгний нэр дээр хөрөнгө, орлогоо байршуулах боломж хаагдаж, авлигатай тэмцэх байгууллага татварын албаны байцаагчид болон Монголын иргэн бүртэйгээ хамтарч авлигын эсрэг тэмцэх нь өнөө цагийн хамгийн оновчтой шийдэл гэж бодож байна.
Мөн түүнчлэн нийт өрх айл төр улсдаа жилдээ нэг удаа өрх гэрийнхээ хөрөнгө, орлогын байдлаа “Өрхийн орлогын мэдүүлэг”-тээ тайлагнаж байгаа нь төрөөс хүний хөгжлийг хангах, нийгэм халамжийн ялгавартай бодлогыг хэрэгжүүлэх нийгэм,эдийн засгийн болон эрх зүйн үндэс бүхий цогц мэдээллийн сан болох юм.
-УИХ-аас татварын багц хуулийг шинэчлэх зорилгоор өргөн хүрээтэй хэлэлцүүлгүүд өрнүүлж байна?
-Цаг үеэ олсон чухал ажил болж байна.Бид чинь 30-аад жил татварын орчинд нарийн яривал сул задгай явж ирлээ шүү дээ. УИХ-ын эрхэм гишүүд “татварын энэ шинэ систем болох “Өрхийн орлогын мэдүүлэг”-ийн татварын шинэ тогтолцоо”-г хуульчлан баталснаар нийгмийн хөгжлийн шударга ёсны зарчимд түүхэн эргэлт хийж, жинхэнэ шинэчлэл өөрчлөлтийг авчрах болно.
100 гаруй жилийн түүхтэй Монгол Улсын татварын алба нь орчин үеийн өндөр мэдлэг, ур чадвар эзэмшсэн, бүхий л үйл ажиллагаа нь цахим хэлбэрт шилжсэн, хүчирхэг хамт олон богино хугацаанд хүн амын хөрөнгө, орлогын албан татварын шинэ систем “Өрхийн орлогын мэдүүлэг”-ийг улс орондоо төлөвшүүлж чадна гэдэгт би итгэлтэй байна.
Шударга ёсны зарчим сэргээд нийгмээр сахиж эхэлмэгц улсын хөгжлийн чөдөр тайлагдаж аяндаа л эдийн засгийн өсөлт нэмэгдэж, нийтээрээ бүтээлчээр урагшилж, хөгжингүй нийгмийг байгуулж, иргэн бүр, айл өрх бүр энх тунх, сайн сайхан амьдарна шүү дээ.
Шударга ёс ноёрхсон, авлигын асуудлыг нийгмээсээ шахан зайлуулсан Европын ихэнх улс орнууд Дани, Нидерланд, Швед, Австри, Швейцари, ХБНГУ, Литва, Латви, Эстон түүнчлэн АНУ, БНСУ, Япон, БНХАУ зэрэг олон орон “Өрхийн орлогын мэдүүлэг”, өөрөөр бас “Өрхийн орлогын деклараци” гэж нэршсэн энэ системд хүн амын орлогын татварыг аль хэдийнэшилжүүлсэн байна.
Ерөнхийд нь авч үзвэл, бид нэг асуудалд онцгой анхаарах ёстой шүү. Энэ бол татварын асуудал яригдах нөхцөлд үүнтэй зэрэгцэн улсын төсвийн төлөвлөлт ба зарцуулалт, үр өгөөжийн асуудал мөн яригдах ёстой.Татварыг улсын төсөв нэмэгдэх хэмжээгээр өсгөөд байж болохгүй. Өнөөгийн татварын ачаалал хангалттай түвшинд хүрсэн. Улсын төсвийг аль болох хэмнэлттэй горимд байлгах, төрийн цомхон бүтцээр улсаа удирдах явдал чухал байна.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Д.ЭРДЭНЭТУЯА
Сэтгэгдэл
Атг [66.181.161.86] 2025-03-03 05:16:27
Сайхан авлигач гар. Энэ Балданочиртой идэж уудаг прокурор шүүгч нарыг анхааралдаа аваарай.
Зочин [103.212.119.129] 2025-02-19 16:34:49
Татварын багц хуулинд өөрчлөлт оруулах талаар ид яригдаж санал санаачлага явагдаж байгаа энэ үед энэ хүний дэвшүүлсэн ХАОАТ ыг шудрага тогтоож хүн бүр татвараа их бага гэхгүйгээр төлдөг болсон цагт нийгэмд шудрага ёс тогтохоос гадна авилгалын асуудал дагаад шийдэгдэнэ гэж бодож байна.Энэ хүний бичсэн санал дотор ХАОАТ ыг өрхийн орлогод харьцуулан тогтоох нь маш чухал гэдгийг манай их хурлын идэвхитэй гишүүд татварын хууль боловсруулж байгаа мэргэжлийн хуульчид энэ чиглэлээр ажилладаг төрийн албан хаагчид маш соргогоор харж хуулийн төсөлд тусгах нь цаашид сайн хууль гарах улс орны эдийн засаг эрүүлжихэд маш чухал юм байна гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэх байна.Гишүүн асан Балдан Очиртой өөртэй нь уулзаж санаа оноогий нь авч тусгахад ч болно.Энэ хүн чинь өмнө их хурлын гишүүн ЭЗ байнгын хорооны дарга анхны үндсэн хууль.батлалцсан монголын шилдэг эдийн засагчдын нэг юм билээ. Баярлалаа та бүхэнд
Зочин [103.57.92.141] 2025-02-22 23:19:55
Юуны өмнө энэ саналыг дэмжсэн таньд талархаж байнаа. Та бид хамтдаа энэ асуудлыг төрийн бодлого болгож хэрэгжүүлэхэд л анхаарах ёстой юм шүү дээ Үүний тулд өөрийнхөө тойргийн УИХ-н гишүүндээ уламжлах нь зөв юм шүү.
Зочин [59.153.115.75] 2025-02-18 10:43:06
Татварын шинэчлэл гээд сүржин эхэлсэн ч төсөл нь ёс төдий хэдэн заалтыг л өөрчлөх санал, уг нь энэ хүний яриад байгаа зүйлүүдийг л шинэчлэл болгон гаргаж ирэх нь жинхэнэ шинэчлэл юм даа
Зочин [103.57.92.141] 2025-02-22 23:15:10
Харин тиймээ ! Таньтай санал нэг байнаа. Энэ саналыг хууль тогтоогчдод л хүргэж ойлгуулах нь чухал байнааа
Зочин [139.5.216.44] 2025-02-16 18:58:42
Энэ хүнийг сайн мэдэхийн хувьд хэлэхэд 2008_2012 онд ИХ гишүүн байж монгол төрийн бодлогод өгүүлэгдэж байсан маш чухал бодлогыг боловсруулан их хурлаар батлуулсан нь цаг үеэ олсон маш чухал үйл явц байлаа.Монголын төрөөс мал малчдын талаар авч хэрэгжүүлэх Монгол мал хөтөлбөрийг санаачлан боловсруулж их хурлаар батлуулан хэрэгжүүлж эхэлсэн нь монголын нийт малчдын хүсэн хүлээж байсан хамгийн оновчтой шийдэл байсан нь одооч амьдрал дээр хэрэгжээд явж байгаа.Манай улсын эдийн засгийн гол салбар болох мал аж ахуйг тэр тусмаа нүүдлийн болон бэлчээрийн малыг өсгөн үржүүлэх ашиг шимийг хүртэх эдийн засгийн эргэлтэнд оруулах малаа эрүүлжүүлэх удмын санг авч үлдэх зэрэг маш оновтойбодлогыг тусгаж өгсөн нь одооч ач холбогдлоо алдаагүй байна.Энэ арга хэмжээний хамгиийн наад захын тусгал нь мал бүхий иргэд ноосны ноолуурын урамшуулал авч байна Нийт малчдыг малчин гэсэн үнэмлэх тамга тэмдэгтэй болгосон зэрэг маш чухал шийдлүүд тусгалаа олсон.байдаг.Цааш нь үргэлжлэл бий.
Selenge [202.9.40.115] 2025-02-13 19:41:58
Энэ нэг там очир бас юу шиншлээд явнаа... анхааралтай хяналттай байгаарай олон түмээн....
зочин [103.168.34.36] 2025-02-13 09:29:43
Хаана ямар шинжлэх ухааны судалгаа хийж доктор хамгаалсан юм бол доо. Профессор нь ч юу л бол ?
Зочин [139.5.219.69] 2025-02-13 08:02:46
Уйлан дуугараад, хаана дэл сул хусчихмаар юм бн гэж л яваа даа. Энэний доктор профессор ч инээд хүрмээр зүйл.
Зочин [59.153.115.49] 2025-02-12 17:27:26
Өнөөгийн татварын тогтолцоо маань бүрэн төгс төгөлдөр болж чадаагүй,шудрага татвар төлөгч нь татвараа төлөөд яваад байхад 30,0% нь гээд байгаа үлдсэн нь татвараа төлдөггүй татварын системийн гадна оршдог,түрээс,лангуу,захын,зарим жижиг үйлдвэрлэгч гм нийгмийн татвар төлөгх сегментийн 70,0% нь татвараа төлдөггүй,зайлсхийдэг,элдэв бултах зэргээр амьдарч байгаа түүгээрч барахгүй тэдний ихэнхи нь НДаатгалаа төлдөггүй,маш багаар төлдөг,гэсэн хэдийч эрүүл мэндийн үйлчилгээг хангалттай эдэлдэг гм шудрага бус байсан нь тодорхой,энэ санал санаачлага бол маш зөв иргэн бүр өрхийн орлогоо тайлагнаж татвар төлдөг байх нь шудрага ёсондооч,улс орны эрх ашигт ч бүрнээ нийцнэ гэж үздэг санал нэг.
Зочин [66.181.183.62] 2025-02-12 18:47:03
Сайн байна уу. Таньтай санаа нэг байнаа. Ажил хэрэг болгохын төлөө хичээцгээе хамтдаа.
Зочин [202.9.47.78] 2025-02-12 15:03:04
Өрхийн орлого өрхийн 1 гишүүнд оногдох орлого гэсэн ухагдахуун чухал. Олон жил Японы татварын системийг судлаад байна бас төсөл хэрэгжүүлээд байна гээд байсан. Яг юуг нь судлаад байсан юм болдоо. Гадаад орнууд ялангуяа өндөр хөгжилтэй орнууд хамгийн зөв оновчтой татварын системтэй байгаа. Манайх тэрнээс илүүг бодож олно гэж байхгүйгээс хойш шууд аваад хэрэгжүүлэх хэрэгтэй.
Зочин [66.181.183.62] 2025-02-12 19:01:00
Сайн байна уу. Тиймээ та хамгийн чухал асуудлыг хөнджээ. Үүний тулд үндэслэл сайтай судалгааны материал чухал.
Зочин [139.5.219.208] 2025-02-12 08:48:16
Энэ хүн жинхэнэ эдийн засагч шиг ярьж байна маш зөв анхаарч үзэх хэрэгтэй хууль тогтоогч нараа
Зочин [66.181.178.145] 2025-02-11 23:19:39
Дарханы гурилын үйлдвэрийг Бямбаноровтой нийлж луйвардаж авчихаад юм болгож чадаагүй дампууруулсан одоо Монголд ч байхгүй Орост байгаа яаж ярилцлага өгдөг юм худ гар
зочин [103.9.90.100] 2025-02-13 11:07:35
Ёстой худлаа гар Дарханы гурилын үйлдвэрийг хувьчилж аваад дампууруулсан, луйварчин энэ шудрага байлаа ду
Зочин [66.181.178.179] 2025-02-11 20:28:32
Заавал тэр гишүүн нтрыг нь хэлж яах гэсэн юм бол. Хулгайч, худалч л гэж сонсогдоно, ойлгогдоно шүү дээ. Тэр профессор нтр гэвэл үнэмшихгүй ч гэсэн яахав дээ
зочин [202.126.89.137] 2025-02-11 19:16:26
Дарханы гурилын үйлдвэрийг балгас болгосон хүн яаж эдийн засгийн ухааны доктор болов оо... одоо ч худалдаад л авдаг бх даа жинхэнэ худлаа гар ...иргэдийн эсрэг яаж халаас хоослох уу гэх юм л ярьж бгаа биз ээ
Зочин [202.126.91.181] 2025-02-11 16:11:45
Энэ хаанаас гараад ирэв жинхэнэ худал гар шүү
Зочин [139.5.217.198] 2025-02-11 12:34:10
Хулхи Дамбын дүү хаанаас гараад ирэв ээ
Зочин [103.212.118.163] 2025-02-11 10:42:21
Өөрөө өмч хувьчлалаар чамгүй хөрөнгө завшсан гар шүү дээ