Монгол, Япон хоорондын тээвэр, логистикийн боломжийг эрчимжүүлэхэд анхаарна

Aдмин / Улстөр

Монгол Улсын Их Хурлын гишүүдийн төлөөлөл хоёр улсын худалдааны эргэлт, түүнд гол нөлөө үзүүлэх тээвэр логистикийн боломжийг ахиулах, бодлогын оновчтой шийдэл боловсруулахад туршлага солилцох зорилгоор Япон Улсын Токио хотод ажиллав.

Хөтөлбөрийг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Г.Уянгахишиг, Б.Батбаатар, Г.Хосбаяр, Н.Батсүмбэрэл нар ажиллав.

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Япон Улсын “Ниппон сан”-гаас хамтран санаачилж зохион байгуулсан тус хөтөлбөрийн хүрээнд Япон Улсын парламент болон Засгийн газрын холбогдох яамдын бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчидтай ажил хэргийн уулзалтууд хийв. Мөн тээвэр логистик, боомтын тэргүүлэх технологийн чиглэлээр дэлхийд өрсөлдөгч томоохон байгууллагуудаар зочлон, туршлага судлав.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [59.153.114.173] 2025-02-25 13:51:34

ТЭЭВВЭР ЛОЖИСТИКООСОО ХҮН АВЧ ЯВСАН ЮМ УУ ТЭГЭЭД

ZOCHIN [180.150.80.19] 2025-02-25 09:51:53

KOSTYM N DOOR PUUZ , TEGEED TCAGAAN ULTAI TENEG YMUU .....

Зочин [202.131.234.123] 2025-02-25 11:34:43

баян хүнийг дуурайж байгаа царай нь тэр бөлгөө. нэг хэсэг хэсүүлчид баян хүн уулзалтандаа спорт хувцастай байдаг гэж их шуургалсан даа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.