Монгол Улсын зах зээлд газрын тос, байгалийн хий нийлүүлэх боломтой гэв

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан өнгөрсөн өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод ажиллаж, тус улсын төрийн өмчит Газрын тос, байгалийн хийн үндэсний корпораци (CNPC)-ийн Ерөнхий захирал Хоу Цизүнь, Дэд ерөнхий захирал Жан Давэй тэргүүтэй тус компанийн төлөөлөлтэй уулзалт хийжээ.
Тус корпорацийн ерөнхий захирал Хоу Цизүнь, "Cи Эн Пи Си" компанийн охин компани болох "Дачин ойлфийлд" компани нь 65 гаруй жилийн түүхтэй, Дачингийн орд газар нь Хятадын томоохон орд газруудын нэг бөгөөд ашиглалтад шилжсэнээс хойш өнөөдрийн хүртэл хугацаанд 2,5 тэрбум тонн түүхийг тос олборлосон ба энэ нь Хятад Улсын хэмжээнд олборлосон нийт түүхий тосны 30 хувийг эзэлдэг.
"Cи Эн Пи Си" компани нь нефтийн боловсруулалт, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал өндөртэй, жилд 100 гаруй сая тонн нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд Монгол Улсын зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх бүрэн боломжтой" гэж онцолжээ.
Гэхдээ талууд хамтын ажиллагааны урт хугацааны гэрээ байгуулах, тээвэр логистикийн боломж, нөхцлийг бүрдүүлэх, тогтвортой хамтран ажиллах шаардлагатай байгаа талаар байр сууриа илэрхийлсэн байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
зочин [59.153.113.23] 2025-02-24 16:30:22
Дэлхий өнөөдөр интеграцлалд орсон үе дээ! Монгол Улс 2 хөрштэйгээ эн тэргүүнд харилцан ашигтай, эрх тэгш хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хамгийн зөв сонголт болов уу. Өнөөдөр дэлхий дээр хятадын бараа бүтээгдэхүүн гараагүй тийм улс гүрэн ховор байх шүү. Өчүүхэн сэтгэгчид л "өвөр түрий" гэдэг байх даа.
Зочин [202.9.46.133] 2025-02-24 15:08:41
Өмхий монголчууд өмхий хятадын өвөр рүү өөрөө гүйж орох гээд байдаг хачин оркууд.
Чи тэгээд 3 дагч сонголттой юм уу? Хуваалцаач. [103.57.92.240] 2025-02-24 17:25:50
Бид хоёр талынхаа хоёр өмхий өвөрлүү орохоос өөр ЯМАР сонголт байгаа юм бэ? 2 тэнэг нэг нэгнийхээ тэнэгийг л шүүмжлээд байх юм. Сонголттой юм шиг!
Зочин [139.5.217.12] 2025-02-24 16:24:37
tegeed umnhii orosiin uvur ruu guij oroh ym uu? yuruusuu ene neg teneg hyatadaas aij orosd huchinduuldeg balai ym aa bolimoor ym. bid nar uursdoo asar ikh hi nuutstoi y bil ee shde terniigee uursdoo heregleed uldseniig ni ene umhii hyatad ru zarah heregtei
МОНГОЛ [202.9.47.20] 2025-02-24 14:45:17
Харин ч манай улс хятадад нийлүүлмээр юм уг нь газрын тос байгалийн хийгээ том андуурах юмаа томчууд
Редакциа! [66.181.160.17] 2025-02-24 14:06:56
Боломтой, боломтой.
зОЧИН [59.153.114.163] 2025-02-24 13:33:14
нэртэйгээр нь дагаар орчих. Өөрийнхөө нефтийг Хятадаас буцааж худалдаж авна, эргүү гарууд