УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчлахаар мордлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2025.02.24/ Улаанбаатар хотоос мордлоо.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур нар үдэв.
Монгол Улсын Их Хурлын даргын БНХАУ-д хийх албан ёсны айлчлал нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, талуудын харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршино.
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.26] 2025-02-24 11:52:06
МАН -хэдэн мал элэнцгээ хайгаад хятад руу цуваад байна даа ... Саяхан л нэг новш нь зугаалж яваад ирсэн биш бил үү ...
МАН байтугай МоАН-ыхан зээл авахаар явна ш дээ. [66.181.160.17] 2025-02-24 14:16:54
Өөр хаанаас санхүүгийн дэмжлэг авах уу? Орос туслах боломжгүй бол Хятадаас өөр Монголд юм хялаалгах улс энэ дэлхийд байна уу? Ау! Ялангуяа Монгол нь эргүүлэн төлөх чадвар их муу байхад. АНУ юу? Их Британи уу? Герман, Франц уу? Канад уу? Кокосын арлууд уу?