Зеленский: Украины ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцроход бэлэн байна
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын түрэмгийлэл эхэлсний гурав дахь жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн Ням гарагт хэвлэлийн бага хурал хийжээ. Энэ үеэр тэрбээр “Хэрэв Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлж, аюулгүй байдлын баталгаа өгвөл Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцроход бэлэн байна” гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр “Хэрвээ Украинд амар амгалан тогтоно гэвэл би Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцроход бэлэн байна. Мөн түүнийг би НАТО-гийн гишүүнчлэлээр солих санал дэвшүүлж байна. Мөн би "500 тэрбум ам.долларын ашигт малтмалын гэрээнд гарын үсэг зурах” АНУ-ын шахалтад автахгүй" гэжээ.
Зеленський “Цагаан ордны шаардсан мөнгө АНУ-ын өмнөх захиргааны Украинд олгосон цэргийн тусламж болохоос өр биш " хэмээн хэлсэн байна.
Украины удирдагч "Трампын шаардаж буй мөнгө АНУ-ын цэргийн бодит хандив болох 100 тэрбум ам.доллараас хавьгүй өндөр байна" гээд, Оросын довтолгооны дараа Конгресс дахь намууд болон тухайн үеийн Ерөнхийлөгч Жо Байден нар дэмжлэг үзүүлэхийг зөвшөөрснийг онцлон тэмдэглэжээ.
Зеленский өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгчийг “худал мэдээлэл тарааж байна” хэмээн буруутгасан бол Трамп Зеленскийг “дарангуйлагч” гэж нэрлэсэн. Улмаар Орос Украины мөргөлдөөний эгзэгтэй үед тэдний харилцаа хурцадсан билээ.
АНУ, ОХУ-ын албаны хүмүүс Саудын Арабад уулзаж, дайныг хэрхэн зогсоох талаар яриа хэлэлцээ өрнүүлсэн ч Киевийг “холоос ажиглах”-аар орхисон нь Европын холбоотнуудынх нь дургүйцлийг төрүүлсэн билээ.
Эх сурвалж: CNN
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
ТАРВАГА [202.9.40.58] 2025-02-24 15:23:15
ТРАМП БОЛ ТАРВАГАДОРЖЫН ТАВИУЛ
Зочин [66.181.180.133] 2025-02-24 15:15:48
НАТО гийн гишуун болгохгуй бол албан тушаалаасаа огцорохгуй юм байна л даа НАТО д гишуун болно гэдэг бутэшгуй хэрэг
Зочин [64.119.29.2] 2025-02-24 14:10:46
Дэмжлэг гэдэг нь буцалтгүй тусламж биш л дээ. Тэр тусмаа цэрэг зэвсгийн дэмжлэг бол хариу төлбөртэй нь гарцаагүй.