Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ

Aдмин / Хууль

Сар шинийн баяртай холбогдуулан Онцгой байдлын газар болон цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Хэв журмын хэлтсийн Эргүүл, хамгаалалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа В.Даваадорж" Сар шинийн баярын амралтын өдрүүд эхэлж байгаатай холбоотой орон нутагт золголтоор явахдаа баталгаат зам маршрутаар явах, хурд хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна.

Мөн урин цаг ирж байгаа тул гол мөрний даац нимгэрсэн тул зам дөтлөхөөр баталгаагүй зам гүүрээр зорчихгүй байхыг жолоочдод зөвлөе.

Сар шинийн баяраар иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Нийтийн тээврийн бодлогын газар, БОГ, УБХЗАА-ны Сайжруулсан шахмал түлшний хяналтын хэлтэс хамтран заавар зөвлөмжийг айл өрхүүдэд хүргэж ажиллаж байгаа.

Иргэдийн хувьд баярын өдрүүдэд гэртээ зул өргөхдөө асаалттай орхиж гал алдах эрсдэлээс сэргийлээрэй. Мөн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, угаарын хий мэдрэгчийн бүрэн бүтэн байдлыг шалгахыг зөвлөж байна. Мөн баярын өдрүүдэд 933 нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [203.17.23.197] 2025-02-24 17:46:33

1400 хэрэгтэй


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.