Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Бахрайны улсад ажлын айлчлал хийж байна

Монгол Улсын Шадар сайд Тогмидын Доржхандыг Бахрайны Хаант Улсын Шадар сайд Шейх Халид бин Абдулла Аль Халифа хүлээн авч уулзав.
Уулзалтын хүрээнд Монгол Улсад эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах боломжууд, соёлын салбарын хамтын ажиллагаа, Бахрайны хаант улсын амины орон сууц хөгжүүлсэн менежмент, гадаадын хөрөнгө оруулалт татах сайн туршлагыг нэвтрүүлэх талаар хэлэлцжээ.
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД:
“Монгол Улс өргөн уудам газар нутагтай төдийгүй эрдэс баялгийн арвин нөөцтэй, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай хамгийн ойр улс бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтад бид нээлттэй ханддаг. Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират зэрэг булангийн орнууд Монгол Улсад хөрөнгө оруулах, ялангуяа, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхол өндөр байгаа. Монгол Улсын хувьд Бахрайны хаант улстай эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, соёлын салбарт хамтран ажиллахаар зорьж байна” гэж хэлжээ.
БАХРАЙНЫ ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД ШЕЙХ ХАЛИД БИН АБДУЛЛА АЛЬ ХАЛИФА
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Шадар сайд Т.Доржханд Бахрайны хаант улсад айлчлал хийж буйд талархал илэрхийлжээ. Бахрайны хаант улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг амжилттай татсан.
Тээвэр логистик, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч болон мэдээллийн төв байгуулах чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг дурдав. Харбины хэлэлцээрийн үр дүнд Монгол Улс БНХАУ-д сэргээгдэх эрчим хүч экспортлох боломж нээгдсэнийг Арабын орнуудын Засгийн газар олзуурхаж байгааг онцолсон байна.
Айлчлалын хүрээнд Бахрайны хаант улсын Ханхүү бөгөөд Эрчим хүч, байгалийн нөөцийн дээд хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Хааны харуулын хүчний командлагч Шейх Нассер Бин Хамад Аль Халифатай уулзалт хийсэн байна.
Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл Бахрайны хаант улсын хөрөнгө оруулалтын сайн туршлагыг судалж, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ.
Сэтгэгдэл
иргэн [66.181.181.181] 2025-02-25 14:27:22
Тогны үнэ удахгүй 3 жилийн дотор хямдарна. Бид үнэ багатай тог хэрэглэж байна гэж солиорсон. Нөгөө талаар хэдэн станцын дарга нар урамшуулал нэрээр тараасан. Бараа шахаж баяжсанаас ийм болсон байх шүү Одоо донгодоод яахав
иргэн [203.217.139.240] 2025-02-25 09:43:55
Энэ халтар үлийгээ хийж тэнүүчилж яваа юм бол?
зочих [103.9.90.100] 2025-02-25 11:01:51
ямарч үр дүнгүй улсын мөнгийг үрэн таран хийж байгаа энэ халтар мэтийн балайнуудыг яах вэ?
Зочин [202.131.234.123] 2025-02-25 08:35:50
ахан дүүс рүүгээ яваад ураг төрлөөрөө уулзаад байнаа даа.