Улаанбаатар-Бээжингийн галт тэрэг энэ сарын 3-наас аялж эхэлнэ

Цар тахлаас хойш таван жил зогссон Улаанбаатар-Бээжин чиглэлийн 24/23 дугаар галт тэрэг зургадугаар сарын 3-ны өдрөөс аялж эхлэхээр боллоо.
Хамгийн эхний зорчигчийн галт тэрэг Бээжингээс энэ сарын 3-нд хөдөлж, 4-ний өдөр Улаанбаатарт ирнэ. Цаашдаа мягмар гараг бүрийн 07.27 цагт Бээжингээс хөдөлж, лхагва гараг бүрийн 14.35 цагт Улаанбаатарт ирэх аж.
Ирэх пүрэв гараг бүрийн 07.18 цагт Улаанбаатараас хөдөлж, баасан гараг бүрийн 14.35 цагт Бээжинд очих юм байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
Зочин [202.21.121.186] 2025-06-02 13:55:20
Ашгүй дээ.