Кремль: Мерцийн пуужингийн талаарх мэдэгдэл дайныг улам өдөөн турхирсан үйлдэл

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Герман улсын канцлер Фридрих Мерцийн алсын тусгалтай пуужингийн талаар хийсэн мэдэгдэл нь дайныг улам өдөөн турхирч байгаа үйлдэл бөгөөд украинчуудыг дайныг үргэлжлүүлэхийг шахаж буй оролдлого” гэж мэдэгджээ.

Песков сэтгүүлчдэд “Энэ бол зөвхөн дайныг улам өдөөж буй явдал, өөр юу ч биш. Энэ бол зөвхөн украинчуудыг үргэлжлүүлэн дайт хэмээн шахаж буй оролдлого, өөр юу ч биш” гэж хэлсэн байна.

Өнгөрсөн даваа гарагт Германы канцлер Фридрих Мерц WDR телевизэд ярилцлага өгөхдөө “Их Британи, Франц, АНУ болон Герман улс Украинд зэвсэг нийлүүлэх хязгаарлалтыг цуцалсанаар Киев Оросын нутаг дэвсгэрт алсын тусгалтай пуужингаар цохилт өгөх боломжтой болсон" гэж мэдэгджээ.

Мягмар гарагт Мерц мөн Киевт нийлүүлэх зэвсгийн хязгаарлалтыг цуцлах шийдвэрийг хэдэн сарын өмнө хэдийнэ гаргасан байснаа онцолсон аж.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова өмнө нь мэдэгдэхдээ, Герман улсын Taurus пуужингаар Оросын объектууд руу цохилт өгвөл Москва "Берлин Киевийн талд байлдааны ажиллагаанд оролцож байна" гэж үзнэ хэмээн онцолжээ.

ОХУ "Украинд зэвсэг нийлүүлэх нь зөрчлийг энхийн замаар шийдвэрлэх үйл явцад саад учруулж, НАТО-гийн орнуудыг шууд оролцуулж байна" гэж үздэг.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлэхдээ Украинд зэвсэг агуулсан аливаа ачааг ОХУ хууль ёсны бай гэж үзнэ хэмээн мэдэгджээ.

Кремль өмнө нь Барууны орнууд Украинд зэвсэг нийлүүлж, түүнийг “зэвсгээр шахаж буй” нь хэлэлцээ хийх үйл явцад дэм болохгүй, харин сөрөг үр дагаварт хүргэнэ" гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Оросын боол [202.126.88.158] 2025-05-30 10:43:29

Оросын боол болсон монголчууд мөн ч их байнаа. Голдуу оркууд

Зочин [202.9.46.251] 2025-05-30 09:15:46

Украйны өмнөх хэлэлцээрт орооцсон хүмүүсийн ярилцлага гарсан. Тухайн үед Английн ерөнхий сайд байсан Борис Жонсон дайныг зогсоохгүй байлдахыг шийдвэр гаргахыг тушаасан байдаг. Харамсалтайн тэд өөрсдийн биш бусад улсын тушаалийг биелүүлдэг.

Зочин [202.126.89.22] 2025-05-30 07:35:43

Энэ тулаанд Орос ялах нь ойлгомжтой. Тэгэхээр Оросын дүрмээр бүх юи явна.

Зочин [202.9.47.52] 2025-05-30 02:14:16

Орос ялна.ура

Зочин [202.9.47.52] 2025-05-30 02:12:57

Оросуудийг хэзээ ч дийлэхгүй шүү дээ .Орос улс дэлхийн цөмийн зэвсгийн 70 хувийг эзэмшиж байна шүү дээ.Украин улс тэнэг зеленскиигээс болж байхгүй боллоо.Хөгшин европ Орсоос айж чичирч байна шүү дээ.Орос энэ дайнд ялна

ДД2-ны үр дүн Украйнд дахин давтагдаж байна. [66.181.183.73] 2025-05-30 00:05:13

Украйнууд одоо мөд СЭРГЭХГҮЙ. Европын хамгийн ЯДУУ. их ӨРТЭЙ, ямарч ИРЭЭДҮЙГҮЙ улс ойрын 50 жил лав БОЛЧИХЛОО. Дээрээс нь 20-40 насны эрчүүдгүй болсон учир ойрын 30 жил хүн амын тоо нь ӨСӨХГҮЙ болчихлоо. Яг ДД2-ын дараа СССР-ийн хүн ам өсдөггүй ШИГ. Дайтаад л бай, дээрх үзүүлэлтүүд улам л ЯРВИГТАЙ болно. Украйнчууд бол ТЭНЭГ удирдлагатай АЗГҮЙ ард түмэн юмдаа.

Офицер [66.181.186.207] 2025-05-29 23:15:13

Барууны фашистууд укрианыг дайны талбар болгож, хуваан авахаар шийджээ. Ингэснээр укриан улс гэж байхгүй болно. Хүчирхэг орос улс, энхтайвны манаач болно. Зеленскийн эсрэг ард түмэн нь босоход бэлэн болж байгаа, жишээ нь Одессчууд "Бид оросын иргэд" томоохон жагсаалыг зохион байгуулсан. эцэст нь оросууд Укрианыг чөлөөлнө.

Үглээ өвгөн [66.181.176.73] 2025-05-29 22:10:18

Оросууд..тэнэгтэж байна. Дайн.эхэлсэн улс. Украйн зэвсэг авч болохгүй.гэж.үү? Оросын.дүрмээр байлдах хэрэг үү? Энэ дайн.дуусах уу? Дэлхий сөнөх байх?Ванга:Орос.дэлхийн 3р дайн.гаргана?

Иргэг [122.201.31.250] 2025-05-29 15:49:42

Яргачид Өөрсдөө бусдын газар нутгийг булаааж хүүхэд хөгшдийг ална Хот сууринг нь сүйрүүлнэ Тэгснээ манай руу пуужин харваж болохгүй гэх...

Зочин [202.55.188.116] 2025-05-29 21:27:02

Овоо босгоогүй бол шаазгай суухгүйээ гэж үнэн үг шүү

Bat [103.168.34.74] 2025-05-29 13:47:49

Дайн хийж болно, Харин дайн өдөөж болохгүй. Утгагүй юм биш үү.

Зочин [202.126.92.98] 2025-05-29 13:47:35

Одоо тэгээд Оросынхоор бол Украинийг ямар ч байлдах чадваргүй зэвсэггүй болгож байж хэлэлцээ хийх юм уу дарамтлах замаар эрхшээлдээ оруулах үг дуугуй болгох юм биз дээ. Хорхой хүртэл биед нь хүрэхээр эрвэгнэдэг биз дээ. Байлдаад л байж дээ.

Зочин [202.126.91.91] 2025-05-29 15:24:15

Ямар ч зэвсэггүй байж байлдаад эх орноо үнс болголоо ш тээ хорхой минь

уншигч [202.9.40.52] 2025-05-29 13:38:50

фашист АНУ, Израйль, Украйн, Герман, Франц, Англи, Европын холбоо, Япон, Өмнөд солонгос, австрали , Орос Путиныг дэмжинэ, ялалт ура

Зочин [202.126.91.91] 2025-05-29 15:24:50

Ялалт Орос оронд л ирнэ

Иргэн [66.181.184.78] 2025-05-29 11:34:24

Дэлхийн 3-г хүсэгчид хүн төрлөхтөний өмнө ил гарч байнадаа.

Бат [103.168.34.74] 2025-05-29 13:49:56

Дайн хийж байгаа мөртлөө бусдын хүсэл бодлыг тааж яриад. Солиорол

Зочин [66.181.183.27] 2025-05-29 11:26:44

За Оросыг дэмжигч улсууд зэвсэг хөрөнгө мөнгөөөр туслаж тэнцвэржүүлэх замыг нээлээ дээ хөөрхий юун эдийн засгийн хориг хориг биш нээлт болжээ


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000