Ерөнхий сайдын нэр дурдагдсан гомдол, мэдээлэлд хяналт шалгалт хийж байгаа талаар Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.

2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэн болон бусад этгээдэд холбогдох гомдлыг нэр бүхий иргэдээс гаргасны дагуу шалгаж байна.

Хяналт шалгалтын ажлыг хийж эхэлж, холбогдох этгээдүүдээс тайлбар авах, холбогдох баримтуудыг гаргуулан авах ажиллагаа үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт, шалгалт хийж эхэлсэн. Авлигын эсрэг хуулийн 13.4-р зүйлд заасны дагуу Засгийн газрын тэргүүн болон гишүүний хувиар Хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт шалгалт хийж эхэлсэн

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдын хүүг дуудаж мэдүүлэг авсан. О.Тэмүүлэн хөрөнгө орлогоо мэдүүлэх үүрэгтэй албан тушаалтан биш ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээд учраас хөрөнгө орлогыг нь шалгах шаардлага гарна. Шалгаж дуусах хуулийн хугацаа 30 хоног. Шаардлагатай гэвэл дахиад 30 хоног сунгана гэж АТГ-ын ХМОНХ ажилтан, комиссар Б.Билэгт ярилаа.