Сүүлийн өдрүүдэд Ерөнхий сайд огцрох бус Үндсэн хуульд заасны дагуу өөрт нь итгэл үзүүлэх эсэх тогтоолын төслийг УИХ-д оруулж хэлэлцүүлэхээр болсон тухай мэдээлэл гарсан. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. Улмаар Засгийн газрын гишүүд 100 хувийн саналаар тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэхийг дэмжсэн байна.
ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 28-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар тогтлоо.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлж, бодит үр дүнг бататгах, цаашид дэвшүүлсэн бодлого, зорилтоо хамтын хариуцлагын зарчимд тулгуурлан тогтвортой хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
Ахмад настны тухай хуульд магадлан итгэмжлэгдсэн сувилалд ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн 50 хувийн хэмжээг 416 мянган төгрөгөөр, хүндэт донор ахмад настанд жишиг үнийн 100 хувийн хэмжээг 832 мянган төгрөгөөр тус тус тогтоолоо.
Мөн алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуульд заасан магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн дээд хэмжээг 832.000 мянган төгрөгөөр тогтоов.
Ахмад настнууд өөрийн сонгосон амралт, сувиллын байгууллагад хөнгөлөлтөөр амарч, сувилуулах боломж бүрдэв
Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журамд өөрчлөлт орууллаа. Ахмад настныг зөвхөн тухайн аймаг, дүүргийнхээ сонгон шалгарсан амралт, сувилалд хөнгөлөлттэй үнээр амарч, сувилуулах шаардлага тавьж, ахмадууд өөрийн хүссэн газраа сонгох боломжийг хязгаарлаж байсан. Иймд стандартын шаардлага хангасан амралт, сувиллын байгууллагын жагсаалтыг гарган, гэрээ байгуулах ажлыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр журамд өөрчлөлт оруулав.
Ингэснээр ахмад настан өөрийн сонгосон амралт, сувиллын байгууллагад эрхийн бичгийн хөнгөлөлтөөр амарч, сувилуулах боломж бүрдэх юм.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасны дагуу Засгийн газрын 2021 оны 340 дүгээр тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Энэ журмын хүрээнд ажлын байр шинээр бий болгох, хадгалах, өргөтгөх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж байгууллагад 36 хүртэлх сарын хугацаатай 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулж, мөн санхүүгийн дэмжлэгийг 5.0-10.0 хүртэл сая төгрөгийн хүүгүй, барьцаагүй, эргэн төлөгдөх, хөнгөлөлттэй нөхцөлөөр тус тус олгодог.
2020-2024 онд жижиг зээлд нийт 5,551 иргэн, ААНБ хамрагдах хүсэлт гаргаснаас 2,662 буюу 47.9 хувь нь хамрагджээ. Мөн хугацаанд санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд 38,331 иргэн, ААНБ хамрагдах хүсэлт гаргаснаас 64.7 хувьтай тэнцэх 24,816 нь хамрагдсан.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас /ХЭДС/ жижиг зээл олгох үйл ажиллагааны зохион байгуулалттай холбоотой зарим асуудлууд энэхүү эрэлт хэрэгцээг бүрэн хангахад нөлөөлж байна.
ХЭДС-аас жижиг зээлийг дамжуулан олгох банкийг сонгон шалгаруулах, банктай байгуулах гэрээ, батлан даалтын гэрээ байгуулах зэрэг ажлыг төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулахаар журамд заасан нь бодлого боловсруулах, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий яам зохион байгуулалтын үйл ажиллагааг хариуцах, төвлөрөл, шат дамжлагыг нэмэгдүүлж байжээ. Журамд өөрчлөлт оруулснаар зээл дамжуулан олгох банкийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт шилжүүлсэн байна.
Мөн инфляцын түвшинтэй уялдуулан жижиг зээлийн хэмжээг хувиараа хөдөлмөр эрхлэгчид 20.0 сая хүртэл төгрөг, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэнд 40.0 сая хүртэл төгрөг олгохоор нэмэгдүүлснээр ажлын байр бий болгох, хадгалах өргөжүүлэх, эдгээр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой боллоо.
Сэтгэгдэл
Ард түмэн л хохирно [202.131.238.18] 2025-05-29 08:45:04
Цүнхнээс болж ундаг засгийн газар байвал төрийн дарахлаа яриад яахав дээ Дараань чемодан үзэг бал гараад ирвэл яахав бас л унах ууу Ард түмэнд нэг хоног ч гэсэн хэрэгтэй байгаа шүүүү
Зочин [14.1.81.132] 2025-05-29 08:57:45
Улс самарч дууслаа!!! Терийн дарангуйлал тогтоосон МАН-г татан буулгаж болж!
Ерөнхий сайдаар хэр удах гэсэн юм? [66.181.183.73] 2025-05-29 00:20:06
Одоо боллоо ш дээ. 4-5 жил Засгийг тэргүллээ, бусад хүн Ерөнхий сайд болмоор л байгаа. Тэднийг бодооч, огцрооч. Сүүлдээ “өшөө 6 сар өгчих, би Ерөнхий сайдаа хийе” гэсэн гэнэ үү? Ичмээр юм.
Зочин [202.55.188.92] 2025-05-28 22:56:58
Er ni bol ymar ch negdsen sistem alga naad zah ni hun amiin heden hyvi ni amjirgaagui bgaag togtooh naad zahiin medeelel ta buhend bhguigees bolood halamjiin mungu chin ygaalga boloj bna
Зочин [202.9.40.10] 2025-05-28 20:39:14
Хүмүүсийн гаргагаад байгаа зөв зүйтэй шүүмжлэлүүдийг үйл ажиллагаандаа тусгаж ажиллан буруу зүйлийг зөв голдиролд оруулан засаж залруулан эх орон ард түмнийхээ төлөө эр зоригтой шулуун шударга ажиллах хэрэгтэй Энэ нь манай улсын бүх шатны удирдлага дарга нарт ч мөн хамаатай
Зочин [202.9.40.10] 2025-05-28 19:44:12
Данх гэж хэлж байгаа хүмүүст даанч ухамсар алга даа толгойгүй юм шиг байх юм
Зочин [66.181.176.79] 2025-05-28 19:19:26
ЭНЭ ДАНХ ЫГ ХЭЛЭХ МУУ ҮГ ОЛДХОО БАЙЛАА. ЭНЭ ҮЛДЛЭЭ ГЭХЭД ХҮНИЙ НҮҮР ХАРЖ АМЬДРАХГҮЙ ЮМ БОЛОВ УУ ДЭЛХИЙН ШИВШИГ..... ШИР ШИРЛЭСЭН ГЭДЭГ Л ЭНЭ БАЙХ....
Зочин [202.126.88.108] 2025-05-28 18:55:00
Ерөөсөө ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛСОН НЬ ДЭЭР
Зочин [46.212.49.135] 2025-05-28 18:15:57
3 дарга 3 лаа суудалтайгаа зууралдаж ард иргэдэд чирэгдэл болохнээ
Зочин [66.181.179.121] 2025-05-28 18:15:16
Эвслийн Засгийн газар сонгуульт хугацааны 4 жил тогтвортой ажиллаж, "Эвтэй бол хүчтэй" гэдгийн үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй. 14 төслийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллавал улс нийгэмд, ард түмэнд хэрэгтэй. Зуны эхэн сард хэрүүл, зөрчил хэрэггүй, ажилдаа шамд. Намын эрх ашиг, Хувийн эрх ашигаа хойш тавь. УИХ итгэл үзүүлээсэй.
Зочин [66.181.188.153] 2025-05-28 17:46:11
Ха ха данхан толгойт ч жүжиг тавихдаа
zochin [59.153.115.74] 2025-05-28 17:24:43
ouyka ehlvvlsen ajilaan duusga amjilt
Зочин [59.153.112.246] 2025-05-28 17:18:15
Ахмадын амралт сувиллын үнийн хөнгөлөлтийг ямар өндрөөр баталж бнаа. Огцорсон ЗГ-ын улаарисан үйл ажиллагаа юу
Зочин [188.162.254.96] 2025-05-28 15:43:49
миеэ г огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан чинь кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам бурэн дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч том авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, эх ороноосоо урвагчыг баярцогт дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг хамгын олоныг гэрт нь амьсгалыг нь боож алсан еронхий сайд Монгол улсад хэрэгтэй юу ?????
ТӨМӨР [103.57.93.169] 2025-05-28 15:34:15
ОЮУНЭРДЭНЭ ОГЦОР ЭСВЭЛ ЦУСТ ТЭМЦЛЭЭР ОГЦОРУУЛЦГАА,ЯМАР НЭГ АЖИЛ ХИЙЖ БАЙГАА МЭТ ЭСВЭЛ ХИЙЧИСЭН ЮМ ШИГ ХУДЛАА ХУЦСААР ЯВАА ЗОЛБИН ГӨЛӨГ.ЭЛДВИЙН ЧИГ ҮҮРГИЙН САЙД ЭНЭ ТЭР ГЭЭД ХЭДЭН ЗУУН САЯЫН ҮРГҮЙ ЗАРДАЛ ГАРГАЖ ДАНХАН ТОЛГОЙЛСОН ЗАСАГААС ӨӨР ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ ПИЗДА.ҮНЭ НЭМЭХ ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ ҮҮСГЭХ ТЭТГЭВРИЙНХЭНИЙГ ДАРАМТЛАХ ТАВАГ ШӨЛӨӨХ МОНГОЛ УЛСАА ХЯТАДАД ДАГААР ОРУУЛАХ БОДЛОГООС ӨӨР ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ ЗОЛБИНГ БУУДСАН Ч БАГАДНА А
Зочин [202.72.243.182] 2025-05-28 15:15:23
ичмээр биш ү
ЗОЧИН [202.9.41.123] 2025-05-28 15:10:16
БАЯР ХҮРГЭЕ, ОДОО Л ЗӨВ ХӨДӨЛЖ БАЙНА, АРД ТҮМНИЙ ДЭМЖЛЭГ БАЙСААР БАЙХАД ОЛОН НИЙТЭД БАЯГАЛИЙН БАЯЛГААС САН БАЙГУУЛЖ ХҮРТЭЭНЭ ГЭЭД ТҮҮНЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭЭД ЭХЭЛЖ БАЙХАД, ХӨДӨЛДӨГГҮЙ ТӨСЛҮҮДЭЭ ХӨДӨЛГӨӨД ЭХЭЛЖ БАЙХАД, ШУДАРГА ЁС, АЛДАГДСАН БАЯЛГАА НЭХЭЭД ТЭМЦЭЖ БАЙХАД ХЭН УУРЛААД ОГЦОР ГЭЭД БАЙГАА НЬ АРД ТҮМЭН ТОВ ТОДОРХОЙ БАЙНА, АРД ТҮМЭН ХЭН НЬ ХЭН БЭ ГЭДГИЙГ АЛЬ ХЭДИЙНЭЭ ТАНЬСАН, ОЛОН ХУУРТАГДАХГҮЙ
Зочин [202.9.40.10] 2025-05-28 19:56:42
Тиймээ, гаргасан алдаа дутагдал байгаа бол түүнийгээ тов тодорхой хэлээд засаж залруулаад цааш зүтгэхэд болохгүй зүйл байхгүй ээ
Иргэн [59.153.114.110] 2025-05-28 14:31:58
Орлогоонотолж чадахгүй байжюү Итгэл вэ !!!!!! МАН - бүр ялзарсан байнашдээ !!!!!!!!Ард иргэдийн амьдрал ийг Саарал ордоноосоо гараад гудамаад гэр хорлолоор явааад хараач Суудалтангуудаа !!!!!!!Солиорчих юм!!!!!!