Хөвсгөлд нутагшуулсан янгир ихэрлэжээ

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3-р багийн нутаг Хэцүүгийн хад буюу Жаргалант ууланд одоогоос хоёр жилийн өмнө буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 11-нд 11 янгир нутагшуулахаар тавьсан билээ. Янгируудыг Богд уулаас тээвэрлэн авч ирсэн бөгөөд 4 эр, 7 нь эм байв.
Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр, янгирууд тухайн газартаа идээшин нутагшсан бөгөөд энэ хавар анхны ихэр ишиг гарчээ. Янгир хээлээ 6 сар орчим тээж, тавдугаар сарын дунд үеэр төллөн, голдуу нэг, хааяа ихэр ишиг гаргадаг байна.
Нутгийн иргэд "Янгир ихэрлэвэл өсөн нэмэгдэх бэлгэдэлтэй" гэж ярьжээ.
Дашрамд дурдахад, Хөвсгөл аймагт 2020 онд нэн ховор амьтны тархац нөөцийн судалгаа хийсэн бөгөөд "Хорьдол сарьдгийн дагуу 400 орчим янгир бий" гэж тогтжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл