Der Spiegel: Зеленский тавдугаар сарын 28-нд Берлинд Мерцтэй уулзана
“Der Spiegel” сонин “Украины Ерөнхийлөгч, Германы Канцлер Мерц болон Ерөнхийлөгч Штайнмайер нар уулзах гэж байна” хэмээн мэдээлжээ. Улс төрчид Орос улстай хийх хэлэлцээр, Москвад чиглэсэн хориг арга хэмжээг чангатгах талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнөөдөр буюу тавдугаар сарын 28-ны лхагва гарагт нууц айлчлал хийн, Берлинд хүрэлцэн ирнэ гэж “Der Spiegel” сонин тавдугаар сарын 26-нд мэдээлжээ.
Бусад хэвлэлүүдэд мэдээлснээр, Украин удирдагч Германы Канцлер Фридрих Мерцтэй уулзаж, Орос-Украины дайныг зогсоох хэлэлцээрийн талаар авч хэлэлцэх аж.
Мерц ОХУ-ын эсрэг авах шинэ хоригийн багцын талаар мэдээлэхээр төлөвлөжээ. Мөн уулзалтаар Украинд үргэлжлүүлэн цэргийн дэмжлэг үзүүлэх асуудал яригдах бололтой.
"Der Spiegel"-ийн мэдээлснээр, Владимир Зеленский Герман улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайертай ч уулзахыг зорьж байгаа аж.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Атигар, Гонзгор 2 уулзлаа гээд юу болох уу? [66.181.183.73] 2025-05-29 00:27:02
Атигар, Гонзгой хоёр уулзах гэж байгаа юм биздээ. Атигартаа баахан буу зэвсэг өлгөж өгөөд л Украйнруу нь амбаардчих байхдаа. Германууд л очиж байлдав гэж, Орост ойртохоос үхтлээ айдаг ш дээ.