Голомт банкны хамт олонд “Зүрх мартахгүй” төслийн багаас талархал ирүүллээ

Aдмин / Эдийн засаг

Голомт банкны “Алтантүлхүүр” хүүхдийн сангаар дамжуулан 2020 онд “Зүрх мартахгүй” сайн үйлсийн төслийг дэмжихээр санамж бичиг байгуулснаас хойш санхүүгийн болон бусад дэмжлэгийг тууштай үзүүлэн, албан ёсны түншээр хамтран ажиллаж байна.

Төслийн тухай:

  • Энэхүү төслийг 2020 оны тавдугаар сард УБ-Сонгдо эмнэлгийн Ерөнхий захирал, зүрхний мэс засалч Б.Болдсайхан эмч, “Бундан” ТББ-ын санаачилгаар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Голомт банк 3 хүүхдийн мэс заслын төлбөрийг бүрэн хариуцаж, бидний тууштай хамтын ажиллагаа эхэлсэн билээ.
  • Төрөлхийн зүрхний гажигтай, ховор оноштой хүүхэд багачуудыг Монголдоо оношлон, мэс засал хийж, бяцхан зүрхнүүдийг аврах зорилготой энэхүү төсөлд Голомт банк 2020 оноос хойш нийт 420 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллаа.
  • Төслийн бүрэлдэхүүн одоогийн байдлаар Монгол Улсыг гурав бүтэн тойрч, 54,600 орчим хүүхдэд үзлэг оношилгоо хийж, 1,580 гаруй хүүхдэд амьдрал бэлэглэжээ.
  • Төслийн багийнхан 2021 он гэхэд 100 хүүхэд, 2027 он гэхэд нийт 1000 хүүхдэд зүрхний мэс засал хийхээр зорьж байсан ч 2025 онд зорилгодоо хүрч, төсөл одоо ч амжилттай үргэлжилж байна.
  • “Зүрх Мартахгүй” төслийнхөн зөвхөн Монгол Улсын иргэдээр хязгаарлагдахгүйгээр үзлэг эмчилгээг хийж, одоогийн байдлаар Тува-3, Киргизстан-30, Афганистан-3, Бутан-8 зэрэг улсын нэн туслалцаа шаардлагатай хүүхдүүдэд амьдрал бэлэглэжээ.

Голомт банк болон “Зүрх мартахгүй” төслийн хамтын ажиллагааны талаар төслийн санаачлагч Б.Болдсайхан эмч:

“Зүрх мартахгүй” төслийг эхэлсэн цагаас хойш таван жилийн хугацаанд тасралтгүй дэмжиж ирсэн Голомт банкны хамт олонд талархал илэрхийлж төслийн багаас бэлэг дурсгалын зүйл дурсгаж байна. 2020 оноос хойш өдийг хүртэл Голомт банкны хамт олон, харилцагч нарын хүчээр 35 хүүхдэд амьдрал бэлэглэсэн бөгөөд энэ хугацаанд биднийг тууштай дэмжиж, энэрэнгүй үйлсэд хувь нэмрээ оруулсанд талархал илэрхийлье.

Сайн сайхныг санхүүжүүлэхээр уриалан ажилладаг Голомт банк цаашид ч сайн үйлсийн чиглэлээрх аливаа төсөл, үйл ажиллагааг дэмжих төдийгүй “Зүрх мартахгүй” төслийг үргэлжлүүлэн дэмжиж, бяцхан зүрхнүүдийг аврахад тус нэмрээ оруулах болно.

Бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэе


deposit 1000