Н.Ганибал: Гишүүн төвтэй байхын тулд хөтөлбөр, Үндсэн дүрмийн төслөө боловсруулахдаа анхан, дунд шатны гишүүддээ төв болгож ажилласан

Сүүлийн өдрүүдэд улс төрд өрнөсөн онцлох үйл явдлуудын нэг бол орон даяар өрнөж буй Ардчилсан намын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг байлаа. Учир нь улс төрийн намаар дамжуулж төрийн бодлого хэрэгждэг учраас намуудын хөтөлбөр, бодлого нийгмийн анхаарах асуудал юм. Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн боловсруулсан Ардчилсан намын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг намын нийт гишүүд дэмжигчдийн оролцоотой орон даяар 12 хоногийн турш өрнөж, өнөөдөр отгон хэлэлцүүлгээ Төв аймагт хийлээ. Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.ГАНИБАЛ "Улс төрийн намын тухай хуульд нийцүүлж өнгөрсөн гурван сарын хугацаанд боловсруулсан Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслөө Монголынхоо 330 сум, нийслэлийн 240 хорооны гишүүд дэмжигчдийн оролцоотой орон даяар 12 хоногийн турш хэлэлцүүллээ. Хэдийгээр хэлэлцүүлэгтэй зэрэгцээд олон нийтийн анхаарлыг татсан үйл явдал болсон ч намын гишүүд дэмжигчид маань маш идэвхтэй, өндөр оролцоотой байлаа. Олон ч үнэтэй саналыг хэллээ. Ардчилсан нам гишүүн төвтэй байхын тулд Үндсэн дүрмийн шинэчилсэн төслөө боловсруулахдаа анхан, дунд шатны гишүүддээ төв болгож ажилласан. Харин хөтөлбөр бол улс төрийн намуудад шинэ зүйл. Бид хөтөлбөрөө боловсруулахдаа Монголын онцлог, мөн дэлхийн ардчилсан улс орнуудын сайн туршлагыг эрдэмтдийн багаар харьцуулан судалж боловсруулснаараа онцлог" гэлээ. Орон даяар өрнөсөн энэхүү хэлэлцүүлэгт 21 аймаг, 9 дүүргийн нийт 7000 гаруй гишүүд дэмжигчид оролцлоо. Гишүүд зүгээс үндсэн дүрэм хөтөлбөрөө нийт гишүүдээрээ хэлэлцүүлж байгааг сайшаагаад хариуцлагын санкцыг сайжруулах, дүрмийн хэрэгжилтийг хангах саналыг хэлж байлаа.
Сэтгэгдэл
Зочин [202.9.40.19] 2025-05-31 14:44:12
Энэ нэг олигархи юу солиороод байна вэ. Намынхаа төлөө л дандаа ярьж явах юм. Улс орны эрхашгийн төлөө яагаад ярихгүй байна вэ. Баярмаа, Лодосамбуу нар хэрүүл тэмцэлд мэрэгшсэн байх юм. улс орныг хөгжүүлэх том бодлого огт ярихгүй. Ийм хүмүүс л АН-аас нэр дэвшээд гараад ирэх юм. Элийрэгч хочтой Уянга гэдэг хүн бас энэ намаас нэр дэвшиж байсан. Хачин байга биз
Асуултанд хариулах уу? [66.181.183.73] 2025-05-30 20:35:18
Та нар анхан шат буюу доодчуул, мөн дундчуул юм бол ӨӨРСДӨӨ тэгвэл АН-ын ДЭЭДЧҮҮЛ нь юм байхдаа?